Манба дацан хийд

Манба Дацан хийд битүүний орой Балданлхам бурханыг тахиж, ард олноо даатгана
Манба дацан хийд

Манба Дацан хийд битүүний орой Балданлхам бурханыг тахиж, ард олноо даатгана

БАЛДАН ЛХАМ САХИУС Балданлхам бурханыг монголоор Цог төгс охин тэнгэр буюу Цогт охин тэнгэр гэж нэрлэдэг. Энэ бурхан нь эм хүний дүртэй тул охин тэнгэр гэж нэрлэсэн. Балданлхам бурханы ерөнхий харагдах байдал нь хонгор халзан луус хөлөглөсөн, хар бараан догшин дүртэй байх бөгөөд хонгор халзан луус нь эгэл ажнай хүлгээс ялгарах гурван зүйлийн эрдэмтэй. Үүнд, рид хувилгааны хөлтэй, хээн жигүүртэй, түргэн одохуйн эрдэмтэй. Эдгээр гурван эрдмийн хүчээр Лхам сахиусыг хаа хүрэх газарт агшин зуурт хүргэдэг төгс ид шидтэй. Түүний унаж буй хонгор халзан луус нь илжиг, морь хоёрын эрлийз бөгөөд хазаар, хударга, олом жирэм, хэрэглэл бүрийг лусын эзэн могойгоор хийсэн нь лусыг захирдагийн бэлгэдэл болно. Луус хондлойдоо бас хоёр нүдтэй байдаг нь шашин номын эсрэг үйлстэй нэгэн хааны харвасан сум нь х...
Манба дацан хийд

МЭНГЭНИЙ БУРХАДЫН ТАЛААР

1 ЦАГААН мэнгэтэй хүний ивээх бурхан нь Жанрайсиг бурхан байна. Жанрайсиг бурхан нь хамаг амьтны залбирлыг сонсож, зовлонгоос аврах тангараг тавьсан байдаг. Жанрайсиг бол амьтан хүнийг тэтгэж, тэдний жаргалд харшлах шалтгаан бүхнийг арилган ариусгаж, буян хишгээ дэлгэрүүлэх тангарагтай энэрэл нигүүслийн бурхан юм. Жанрайсиг бурхан нь Мянган мутарт Жанрайсиг, Зөөлөн цогт Жанрайсиг, Найман аюулаас аврагч Жанрайсиг, Хасарваань Жанрайсиг гэх мэт гуч гаруй дүртэй байдаг. ЖАНРАЙСИГ БУРХАНЫ ЗҮРХЭН ТАРНИ: "Ум ма ни бад мэ хум" 1 ЦАГААН мэнгэтэй хүмүүсийн төрсөн он: 1909, 1918, 1927, 1936, 1945, 1954, 1963, 1972, 1981, 1990, 1999, 2008, 2017 2 ХАР болон 4 НОГООН мэнгэтэй хүмүүсийн ивээх бурхан нь Очирваань бурхан юм. Арван хангал бурхадын нэг бөгөөд буддын шашны нууц увидасын хаан хэмээн а...
Манба дацан хийд

“УРВУУЛАГЧ” ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛД ХЭРХЭН ЗҮГ МӨРӨӨ ГАРГАХ ВЭ?

Суудал Хүйс Төрсөн он Гарах болон ирэх зүг, хийх үйлдэл, унших тарни Засал ном Суудлын цээр Гал Эр 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019 Зүүн урагш гараад гал махбодын засал болгон, галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, гал гаргаад (шүдэнз зурж хаях зэргээр) урд зүгээс ирнэ. “Ум базар пад дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншина. Ариун сан тавиулж, Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Цагаан шүхэрт, Саейнин бын доо уншуулаарай. Улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Эм 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015 Шороо ...
Манба дацан хийд

ХИЙМОРИЙН ДАРЦАГ

Буддын гүн ухаанд хүний сүнсийг хөдөлгөж байдаг 10 төрлийн хий оршдог гэж үздэг. Тэдгээр нь та бидний үзэж харах, санаж, сэрэх, идэж уух, уусан идсэнээ боловсруулах зэрэг бүх л зүйлийг зохицуулж байдаг нэг ёсны хөдөлгөгч хүч гэнэ. Энэ хийний хүчээр хүмүүс амьдралаа тэтгэж, сүнсний хөдөлгөөнөө зохицуулдаг аж. Ийм ч учраас сүнсний хөлөглөдөг хийг морь лугаа адилтгаж “хийморь” хэмээдэг аж. Хийморь муудахаар сүнсний чадал муудаж аливааг санаж сэтгэх нь мууддаг гэж үздэг учраас хийморио сэргээдэг байна. Хийморь сүлд босоо, уруугаа, хэвтээ, гэдэргээ гэж дөрөв байдаг. Сүлд гэдэг тухайн хүний бие махбодид оршиж гүйдгээс гадна зарим тохиолдолд гадагшилдаг зүйл гэж анагаах ухааны сударт тэмдэглэгджээ. Сүлд нь гадагшилснаас тухайн хүний хийморь доройтдог учраас хийморь лундаагаа засахаар хийморийн д...
Манба дацан хийд

Билгийн тооллын 25-нд Цэвэгмэдийн чого хурна.

Цэвэгмэдийн чого хурлыг даган баясаж, хуруулсаны тус эрдэм Манба Дацан хийд нь сар бүрийн билгийн тооллын 25-нд Цэвэгмэдийн чого хурлыг тогтмол хурдаг бөгөөд Цэвэгмэд гэдэг нь “Ханьцашгүй наст” нэрт бурханы алдар, чого гэдэг нь “зан үйл” гэсэн утгатай төвөд үгс юм. Уг хурал нь өөрийн гэсэн тогтсон горим бүхий зан үйлийн цогц бөгөөд “Насны зан үйл, үхэл үгүйн Чандмань эрдэнийн хаан” хэмээгдэх судраар хурлаа хурдаг. Цэвэгмэдийн чого хурлыг даган баясах өглөгийн эзэд, сүсэгтнүүд хурал хурж байх үед өөрийн тань өмнө Цэвэгмэд бурхан, түүнийг тойроод энхжингийн орноос Бурхад, Бодьсадва нарын чуулган хүрээлэн заларч байна. Цэвэгмэд бурханы тааллын буюу зүрхэн тус орших тунамал саран дэвсгэр дээр орших улаан өнгөт Хри үсэгнээс гадагш цацарсан гэрэл өөрийн тань зүрхэнд шингэлээ гэж бясалгах хэ...
Манба дацан хийд

Засал хийлгэхийн учир

Засал гэдэг нь сайжруулах гэсэн утгатай үг. Сүсэгтэн олон эрүүл мэндээ засахаас эхлээд сэтгэлээ, биеэ, гэрээ, төрөө засах гэх мэт энгийн ойлголтоор бус амьдралынхаа хазгайг тэгшитгэх, буруудсаныг зөвтгөх утгаар нь авч үзэх хэрэгтэй. Засал нь хүний бие, сэтгэл санаа, эрүүл мэнд зэрэг амьдралд нь эерэг нөлөө, эрчим хүчийг үзүүлж бурханы шашны нууц тантрын номын их хүч, тарни, бясалгалын ид шид, бие эрчим хүчний энергээр түгдэг юм. Засал хийлгэхэд тэр агшнаас эсвэл хэсэг хугацааны дараа үйлчлэл үзүүлдэг. Засал нь хүчтэй байх тусмаа төдий чинээ сайн байх бөгөөд хамгийн гол нь засал хийж буй хүн, хийлгүүлж буй хүн чин үнэн сүжгээр хандаж, итгэл төгс байх явдал чухал....
Манба дацан хийд

МЭГЗЭМИЙН ТАЛААР

Маани, мэгзэмийг уншихдаа эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хэмээн бодон санан уншдаг. Мэгзэм нь туйлын энэрэл нигүүлсэл гэсэн утгатай. Язгуурын гурван бурхан лугаа ялгалгүй Богд Зонховад залбирал тавих юм. Язгуурын гурван бурханы эрдэм чадал, билиг оюун, энэрэл нигүүлсэл, хүч чадлыг Богд Зонхова эрхшээсэн тул ялгалгүй хэмээжээ. Төвөд хэлнээс монгол хэлэнд галиглавал: “Мигмэд зэвий дэрчэн Жанрайсиг  Димэд чэнбий ванбо Жамбы яан Дүдбүн малүй жомзад Санвы даг Ганжан хайбы зүгжан Зонхова Лувсан дагбы шавла солва дэв” Монгол хэл руу орчуулвал: “Зоригдолгүй нигүүлсэнхүйн гуу сан Аръяабал Хиргүй айлдлын эрхэт эзэн Манзушри Шимнусын омгийг хоцроолүй дарагч Очирваань Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова Хамгийг айлдагч Лувсандагвын өлмийд мөргөе” ...
Манба дацан хийд

НОГООН ДАРЬ ЭХ

Гурван цагийн бурхадын үйлсийг тэтгэгч эх. Аливаа буянтай ажил үйлсийг үтэр түргэн тэтгэн бүтээж, хүүхэд хүссэнд хүүхдийн заяа хайрлаж, эд хүссэнд эд баялаг хайрлаж, муу ёрын зүүд хэрүүл тэмцлийг арилгана. НОГООН ДАРЬ ЭХИЙН ЗҮРХЭН ТАРНИ: Ум дари дүд дари дүри суухаа
Манба дацан хийд

СҮМ ХИЙДЭД МӨРГӨЛ ҮЙЛДЭХДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛС

Цаг цагийн хурал ном болон бусад олон учир шалтгаанаар орон хийдэд ирж мөргөл үйлдэхдээ Бурхан, ном, хуврага гурван эрдэнийн нэрийг дурдаж, өчүүхэн ч атугай нүгэл хилэнц, сэтгэлд сэвтэй зүйлийг санан гэмшиж, өршөөл эрж, үнэн сүсгээр залбиран яаралгүй мөргөх хэрэгтэй. Олон лам дундаас өөрийн танил, эсвэл нутгийн ламдаа, хуралд Их хамба, Дэд хамба байвал тэдэнд мөргөн адис авна. Орон хийдэд мөргөхөөр ирэхдээ өөрийн чадал чинээ, боломж бололцооны хэрээр хадаг, мөнгөн зоос, зулын тос, хүж зэргийг авч очих хэрэгтэй. Ламд, бурханд, сүмийн үүдэнд ирж мөргөөд гарахдаа хүрд эргүүлэн их, бага сүмүүдийг нар зөв тойрон гороолж мөргөнө. Мөргөхөөр ирэхдээ цэвэр сайхан хувцсаа өмсөн, эрихээ барин, маани мэгзэм, өөрийн мэдэх номоо уншин залбирна. Энэ тэр хүнтэй чангаар ярьж, инээж хөхрөх, лам хүний урдуур...
Манба дацан хийд

ХЭРХЭН МӨРГӨЛ ХИЙХ ВЭ?

Бурхан, ном, хувраг гурван эрдэнийг дээдэлж, энэ ба хойд, завсрын насандаа тэднээс аврал эрж, зовлонгийн балчигаас аварна хэмээн бат итгэж чадвал шашин таны сэтгэлд оршино гэсэн үг юм. Тиймээс та өглөө босоод угаал үйлдсэний дараа өөрийн тахидаг шүтдэг бурхан юм уу, сүм хийдэд очиж гурван удаа мөргөнө. Зулай дээрээ хоёр гарын алгыг хавсран мөргөнө. Энэ нь бурхан багшийн цаглашгүй оюун ухааныг хүндэлж буй хэрэг юм. Хоёр нүднийхээ хооронд алгаа хавсран залбирч мөргөнө. Энэ нь бурхан багшийн ариун үйлсийг дээдлэн хүндэлсэний бэлгэ тэмдэг. Хоолойныхоо хэсэгт алгаа хавсран наминчлан мөргөнө. Энэ нь бурхан багшийг сэтгэл зүрхнийхээ угаас бишрэн хүндэлж буйн тэмдэг. Эцэст нь дух 2 гарын алга, хоёр өвдгөө газарт хүргэн сунаж мөргөнө. Ийнхүү таван цогцсоо газарт хүргэн мөргөж, сэтгэлдээ маани, мэгз...