Манба дацан хийд

Г.Одонцэцэг: Дан бадганы өвөрчлөлтэй бол туранхай болох гээд хэрэггүй, тэгвэл эмгэг болно
Манба дацан хийд, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Г.Одонцэцэг: Дан бадганы өвөрчлөлтэй бол туранхай болох гээд хэрэггүй, тэгвэл эмгэг болно

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. -Биеэс хор гадагшлуулна гэдэг нэг ойлголт байх шиг байна. Үүнтэй холбоотойгоор янз бүрийн зөвлөгөө, бүтээгдэхүүн ч сурталчилж байна. Биеийн хор гээд байгаа тэр зүйл чухам юу вэ? -Хүний биеийг амьдруулж байдаг гол хүчин зүйл бол бие махбодод орших идээний тунгалаг, цус, мах булчин, өөх, яс, чөмөг, дусал бөгөөд эдгээрийг уламжлалт анагаах ухаанд тамир хэмээн нэрлэдэг. Эдгээр тамир нь идэж, уусан хоол ундаар зэрэгчлэн төлжиж, илүүдэл цөвийг гадагш ялгаруулж байдаг. Нэг үгээр хэлбэл, хүнийг амьд байх хугацаанд бие махбодыг амьдруулахын тулд бие махбодод шимийг авч, цөвийг гадагшлуулах үйлдвэрлэл зогсолтгүй явдагддаг гэсэн үг юм. Тунгалаг, цөвийн боловсролтын явцад шээс, баас, хөлс гэсэн үндсэн гурв...
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Н.Жанцанноров: СЭТГЭЛ БОДИТ ЭРХТНЭЭС Ч ХҮЧТЭЙ

  Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровыг “Уламжлалт анагаах ухаан” сониныхоо хойморт урин ярилцлаа. Тэрээр “Манба Дацан” эмнэлгийн үйлчлүүлэгч төдийгүй, хамба лам Д.Нацагдоржтой олон жил нөхөрлөн, жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 8-ны өдөр "Мөргөлийн эгшиг" Морин хуурын хүндэтгэлийн тоглолтыг Манба Дацан хийдэд тоглож, шашин, урлаг хоёрыг хослулан олон түмнийг гэгээрүүлж, баясгаж буй хамтрагчид билээ. Тиймээс бидний яриа үндэсний өв соёл, уламжлалт анагаах ухаан, бурханы шашны талаар байсан юм.   Д.НАЦАГДОРЖ ХАМБА ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ, ХАТУУ ҮЕД МАНБА ДАЦАН ХИЙДИЙГ БАЙГУУЛСАН   -Та эрүүл мэндийн асуудалдаа хэрхэн ханддаг хүн бэ? -Социалист байгууллын үеийн хүмүүсийн сэтгэл зүйд нийгмийн талаас нөлөөлсөн ...
Гавж Ө.ГҮНДСАМБУУ: Зовлонгийн эм нь гагцхүү Бурхан багшийн айлдсан ном шүү дээ
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг

Гавж Ө.ГҮНДСАМБУУ: Зовлонгийн эм нь гагцхүү Бурхан багшийн айлдсан ном шүү дээ

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх “Гунгаачойлон” дацангийн Хамба лам, гавж Ө.Гүндсамбуу гуайг урьж ярилцлаа. -Буддын шашин дарагдаж, хаагдаж явсан үе бий. Түүний уршиг ч гэх үү одоо энэ цаг үед энэрэнгүй сэтгэл, ёс суртахуун, эрүүл аж төрөх зан үйл алдагджээ. Нэг ёсондоо мэдэхгүйн зовлонд өртчихөөд байна уу даа? -Бид өнөө цаг үед төгс төгөлдөр нийгэм байгуулсан улс байна уу гэж хайгаад үзэхэд олдохгүй л байна. Яахав, зам харилцаа, байшин барилга байгуулсан байж болно. Өчнөөн төчнөөн түүхий эд, байгалиа баллаж байж байшинд орсон. Гэтэл байшинд ороод бүгд өвчин тусч байна. Гадаа өвөл байхад дотор зун байвал гажиг тогтолцоо. Учир нь өвөл хэт халуун байшинд суугаад хамаг илчээ алдчихаж байна. Мөн гадаа халуун байхад гэрт хүйтэн байвал тэр бас л цагийн...
Тарни уншдаг хүн муу үйл хийхээ больдог
Манба дацан хийд

Тарни уншдаг хүн муу үйл хийхээ больдог

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, Буддын гүн ухааны гэвш, профессор Д.Нацагдорж Хүмүүний бие сэтгэлийг 84 мянган нисванисын муу сэтгэл хорлож байдаг. Үүнийг мэдсэний үндсэн дээр түүнийгээ ариусгах, арилгах хамгаалах ерөндөг болсон 84 мянган судар тарнийн номыг бурхан багш айлдсан. 84 мянган судар номд нисванисын хүсэл тачаалын ерөндөгт номлогдсон 21 мянга, уур хилэнгийн 21 мянга, мунхагийн 21 мянга, энэ гурав нийлсэн 21 мянган судар номыг номлосон байдаг. Уламжлалт анагаах ухаанд өвчин бүгдийг үүсгэж буй тоолшгүй олон шалтгаан бий боловч хураан авч үзвэл ганцхан шалтгаан байх бөгөөд энэ нь би үгүйн утга сэтгэлийг онож таньж мэдээгүй, мунхаг нисванисын сэтгэл юм. Мунхаг нисванисын сэтгэл нь өвчин бүгдийн гагцхүү шалтгаан болдог. Тарни нь Санскритаар Манд...
Эрдэнэт хүмүүн төрөх, төрсөн нутаг усандаа хүндэтгэл үзүүлэх, залбирахын утга учир юунд оршино вэ?
Манба дацан хийд

Эрдэнэт хүмүүн төрөх, төрсөн нутаг усандаа хүндэтгэл үзүүлэх, залбирахын утга учир юунд оршино вэ?

Манба Дацан МУЭСТ-ийн Тэргүүн, Оточ Манрамба Их Сургуулийн захирал, МУ-ын хүний гавъяат эмч, Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдорж Монголчууд бидний хувьд төрсөн нутаг, газар усныхаа талаар ихэд хүндэтгэн, санан дурсаж, ном сударт бичих, дуу шүлгэнд мөнхлөх, бие сэтгэлээрээ хүрэлцэн очиж, эргэл мөргөл хийх, хөрвөөх, сан, хүж тавих, идээ будааны дээж өргөх зэрэг зан үйлийг олон зууны турш хийсээр ирсэн. Энэхүү зан уламжлал нь өнөөдөр ч бидний дунд оршсоор байна. Гэтэл үүний гүн утга учрыг лам хуврага, ард иргэдээс асууж лавлахад төрсөн газар орон чухал байх, газар устай нь холбоотой байх, ер нь төрсөн газартаа очиход сайхан байдаг, хүч энерги авсан мэт санагддаг хэмээн ярьж, энэхүү зан үйлийг хийдэг мөртлөө гүн утга учрыг нарийвчлан мэдэхгүй байгаа нь ажиглагдсан. Тиймээс би бээр буддын гү...
Хамба лам Д.Нацагдорж: Хүүхдийнхээ сэвлэгийг үргээхдээ Дашзэвэг найман гэгээн, Нансаананжид номыг уншуулж, ерөөл буян өргөөрэй
Манба дацан хийд

Хамба лам Д.Нацагдорж: Хүүхдийнхээ сэвлэгийг үргээхдээ Дашзэвэг найман гэгээн, Нансаананжид номыг уншуулж, ерөөл буян өргөөрэй

Хүүхдийн сэвлэг үргээх зан үйлийн талаар Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, МУ-ын Хүний гавъяат эмч Д.Нацагдоржтой ярилцлаа. -Хүүхдийн сэвлэг үргээх нь ямар утга учиртай зан үйл вэ. Энэ талаар эхэлж ярихгүй юу? -Сэвлэг үргээх нь манай Монголчуудын үндэстэн ястаны онцлог зан үйл. Энэ бол зурхайн ухаан, шүтэн барилдахуйн ухаантай холбоотой хүмүүний амьдралын их утга учиртай зан үйл юм. Даахь үс нь тухайн хүний урьд, энэ, дараа төрлийн үйлийн үр, намшэ хийгээд ДНХ-ийн мэдээллийг хадгалж байдаг. Хүүхэд эхийн хэвлийд бойжиж байх 23 дахь долоо хоногт даахь үс ургана хэмээн уламжлалт анагаах ухааны онолд бий. Хүн эхийн хэвлийн өвөрмөц ертөнцөд өсөж бойжоод, төрөх цагтаа замбуулангийн бас нэгэн өвөрмөц ертөнц, төлөв байдалд шилждэг. Тиймээс хувь хүний урьд бо...
Монгол Улсын Морин хуурын чуулга 19 дэх жилдээ Манба Дацан хийдэд “Мөргөлийн эгшиг”-ийг эгшиглүүллээ
Манба дацан хийд

Монгол Улсын Морин хуурын чуулга 19 дэх жилдээ Манба Дацан хийдэд “Мөргөлийн эгшиг”-ийг эгшиглүүллээ

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд, Монгол Улсын Морин хуурын чуулга хамтран жил бүрийн Хаврын тэргүүн сарын шинийн найманд “Мөргөлийн эгшиг” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, Их Манла, Манлын лхого, Манлын дончид их хурлуудыг хуран түмэн олныг даатгадаг уламжлалтай билээ. Энэхүү үйл ажиллагааг энэ жил 19 дахь жилдээ зохион байгуулж байна. Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, Монгол Улсын Хүний гавъяат эмч Д.Нацагдорж 19 жилийн тэртээ Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав гуай ая хийж, дуу төрсөн түүхтэй. Улмаар энэхүү дууг анх хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Морин хуурын чуулгыг урин залж эгшиглүүлсэнээр “Мөргөлийн эгшиг...
Морин хуурын чуулга 19 дэх жилдээ Манба Дацан хийдэд тоглоно
Манба дацан хийд

Морин хуурын чуулга 19 дэх жилдээ Манба Дацан хийдэд тоглоно

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд, Монгол Улсын Морин хуурын чуулга хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Мөргөлийн эгшиг" хүндэтгэлийн тоглолт 19 дэх жилдээ Хаврын тэргүүн сарын Шинийн 8-ны билгэт сайн өдөр Манба Дацан хийдэд эгшиглэх гэж байна. Тус тоглолтод Монгол Улсын Морин чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Шарав, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Ардын жүжигчин Ц.Батчулуун зэрэг алдартай хөгжмийн зохиолчдын гайхамшигт бүтээлүүдийг эгшиглүүлдэг билээ. Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд энэхүү шүлэгт Монгол ...
Хамба лам Д.Нацагдорж: Бие, хэл, сэтгэлийн муу үйлийг засч, сайнд урвуулах жил
Манба дацан хийд

Хамба лам Д.Нацагдорж: Бие, хэл, сэтгэлийн муу үйлийг засч, сайнд урвуулах жил

Айлчлан ирж буй “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн босгон дээр Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж гуайг “Дугаарын зочин” буландаа урьж, ирж буй жилийн өнгө, сар шинийн мөн чанар хийгээд засал номоо хэрхэн хийлгэх талаар ярилцлаа. -Улирч буй нохой жилийн үр өгөөж ямар байв. Энэ жилд сургамжтай, анхаарууштай зүйл юу байсан талаар яриагаа эхлэе? -Өнгөрч байгаа шороон нохой жил сайхан жил боллоо. Монголчуудын хувьд болоод манай байгууллагын хувьд ч олон сайхан зүйлүүдийг хийж бүтээж, олон амьтны тусыг бүтээж, анагаах ухаан, шашныхаа үйлсэд тодорхой сайн үйлсүүдийг хийсэн он жил байлаа. Монголчууд маань өнгөрч байгаа жилдээ буян номоо хийж, зөв сэтгэл, явдал мөрөөр явж байсны үрээр байгаль, цаг уур дэлэгнэсэн сайхан жил болсон...
АРВАН ХАНГАЛ САХИУС
Манба дацан хийд

АРВАН ХАНГАЛ САХИУС

АРВАН ХАНГАЛ Бурхадыг амирлангуй, догшин гэж хоёр хуваадаг. Амирлангуй бурхадын өлмий нь аливаа нүгэл, бузаргүй ариуссан тул бадамлянхуа цэцгийн хучлагатай байдаг. Догшин бурхадын омог хилэн бадарсан нүүр нь энэ хорвоо ертөнцийн хуурамч самуунд илт дургүйцэн, эдийг эрхэмлэх сувьдаг сэтгэл, нүглийг даран наманчлах эрмэлзлэлийн шууд илэрхийлэл байдаг. Арван хангал бурхад нь шашныг хамгаалагч догшин бурхад бөгөөд нэг эм бурхан багтдаг. Хангал бурхадын тэргүүнд нь буй титэмд 5 гавлын яс байдаг бөгөөд энэ нь хүний 5 муу хор (Уурын мунхаг, Шунал, Атаа жөтөө, Муу санаа, Хүсэл тачаал)-ыг илэрхийлж байдаг. Арван хангал бурхдад Очирваань, Жамсран, Жигжид, Гомбо, Лхам, Шалш, Намсрай, Чойжоо, Гонгор, Цамба эдгээр сахиусууд ордог бөгөөд Очирваань, Жигжид бурхадыг Ядам бурхан гэдэг. Харин бусад найм...