Манба дацан хийд

Дэд хамба лам Ч.Дашдэмбэрэл: Далай лам буддын сургаал номлолыг эдүгээчлэн тайлбарлаж, илүү ойлгомжтой болгосон
Манба дацан хийд

Дэд хамба лам Ч.Дашдэмбэрэл: Далай лам буддын сургаал номлолыг эдүгээчлэн тайлбарлаж, илүү ойлгомжтой болгосон

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Дэд хамба лам Ч.Дашдэмбэрэлтэй “Буддын шашны ёс суртахууны сургаалыг дэлгэрүүлэхэд XIV Далай ламын гүйцэтгэж буй үүрэг” сэдвээр ярилцлаа. Тэрбээр энэхүү сэдвийн хүрээнд судалгаа явуулан, магистрын зэрэг хамгаалсан юм. -Таны судалгааны сэдэв их сонирхолтой юм. XIV Далай лам монголчуудад их ойрхон хүн. Тиймээс түүний сургаал айлдварууд Буддын шашны төдийгүй, монголчуудын үзэл санаанд хэрхэн нөлөөлж байгаа нь маш сонирхолтой байна?  -Тиймээ. Судалгаагаараа Буддын шашны ёс суртахууны сургаал, түүний мөн чанар агуулгыг тайлбарлахаас гадна XIV Далай ламын эдүгээчилсэн буюу орчин цагийн хэллэгт оруулсан тайлбаруудыг түүний үйл ажиллагааных нь зорилго чиглэлтэй холбон тайлбарлахыг зорьсон. Өнөөгийн улс төр, нийгэм, шашны амьдралд гарсан өөрчлө...
Аранжон буюу өөрөө заларсан Балданлхам бурхан
Манба дацан хийд

Аранжон буюу өөрөө заларсан Балданлхам бурхан

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд нь жил бүрийн өвлийн сүүл сарын 30 буюу битүүний орой Балданлхамаа тахидаг. Битүүний хурал шөнөжин хурна. Битүүний шөнө Лхам бурхан залран ирэх тул дуган сүмийн гаднах асар гонхонд идээ мөс, чихэр, тос тэргүүтэнг тавьдаг. Лхам бурхан битүүнд 3000 ертөнцийг агшин дор эргэж айл бүрт зочилдог номтой. Тиймээс монголчууд тотгон дээрээ усан тахил буюу мөс тавьдаг учиртай. Тэрхүү мөс нь Лхам бурхны луусанд зориулж байгаа өглөг юм. Балданлхам бурханд балин тахил өргөх зан үйлийн хүчээр тухайн улс орон, ард түмэн төдийгүй хорвоо ертөнцийн амьтан бүгд ирж буй жилдээ эрүүл энх, амар амгалан байхын учир бэлгэдэлтэй. Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийг сэргээн байгуулсан тэр жилийн битүүний хуралд тахих томоохон хэмжээний Балданлхам бурхан ...
Шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?
Манба дацан хийд

Шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?

Мөр гаргах нь хувь хүний амьдралын хэмнэлтэй холбоотой сөрөг үр дагавруудаас урьдчилан хамгаалах тогтсон таалал юм. Тухайн жилийн суудлыг дагаж хүний амьдралд олон сөрөг үр дагаврууд гардаг. Түүнийг засч, муу шалтгаан нөхцлүүдийг арилгаж, барцад саадаа үгүйсгэж, хамгаалж, муу юманд өртөхгүй, сайн юмтай уулзаж учирч байхын ерөөл буянаа бий болгосон арга засал юм. Эрт дээр үеэс дэлхий ертөнцийн хүмүүс зурхайн ухааныг судалсаар ирсэн. Зурхайн шинжлэх ухааныг авч судлаж чадаагүй улс үндэстэн зөндөө байна. Тэд ийм зүйл хийх ухаан ч алга. Бид энэ ухааныг өвлөж авчихаад, хэрэгжүүлээд явж байсан ард түмэн өнөөдөр үүнийг үгүйсгэх хэрэггүй. Төрөхөд цаг нараа олж төрдөг. Үхэхдээ ч гэсэн цаг нараа олоод л үхдэг шүү дээ. Дүйнхэрийн үүднээс номлосон одон зурхай болон хар зурхайн ухаан нь амьдралын бүхий...
Хамба лам Д.Нацагдорж: Ямар ч халдварт өвчний үед уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ хэрэгтэй гэдгийг Засгийн газар анхааралдаа авах ёстой
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Хамба лам Д.Нацагдорж: Ямар ч халдварт өвчний үед уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ хэрэгтэй гэдгийг Засгийн газар анхааралдаа авах ёстой

Манба Дацан МУЭСТ-ийн Тэргүүн, Хүний гавъяат эмч, Хамба лам Д.Нацагдоржтой ирж буй жилийн өнгө, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа. -Ирж буй Хулгана жилийн өнгө ямар байна вэ, юуг анхаарч,  хичээж явах вэ? -17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жил гарч байна. Би олон газрын зурхайчидтай холбоотой ажиллаж, зурхайн номнуудыг харж байхад энэ хулгана жилд халдварт өвчин гарна гээд хэлчихсэн байна. Энэ Коронавирус үүний илрэл болов уу гэж бодож байна. Гэхдээ төмөр хулгана жил муу жил биш. Энэ жил хур бороо, цэцэг, ногоо зарим газраар алаг цоог, зарим газартаа боломжийн байх төлөв гарсан. Энэ хавар шуургатай, сүүл сард хуурайшилт үүсч мэднэ. Зун үер усны аюулаас болгоомжил. Мөн дээдэс түшмэдүүдэд хатуу жил, хямрал тэмцэл ихтэй. Үүнийг их анхаарч, хямрах нөхцлийг...
Д.Сайнсайхан: Төгсбуянтын зурхайн нарийвчилсан тооцооллоор нэг сар 29,53059 хоногтой учраас гурван жил тутамд нэг сар илүү гардаг
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг

Д.Сайнсайхан: Төгсбуянтын зурхайн нарийвчилсан тооцооллоор нэг сар 29,53059 хоногтой учраас гурван жил тутамд нэг сар илүү гардаг

“Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн өнгө хийгээд гарч буй жилийн засал номоо хэрхэн хийлгэх, засал номын утга учрын талаар Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн зурхайч, АУ-ы магистр Д.Сайнсайхантай ярилцлаа. -Монголын цагаан сар Азийн орнуудын сар шинийн баяраас зөрүүтэй цаг хугацаанд болдогийн учрыг тайлбарлахгүй юу. Энэ жилийн хувьд ч Хятад болон Азийн бусад орнуудын сар шинийн баяр нэгдүгээр сард болсон. Шар зурхай, Төгсбуянтын зурхайн тооцооллын ялгаанаас үүдэлтэй гэдэг ч нарийн учрыг нь хүмүүс тэр бүр мэддэггүй шүү дээ? -Энэ зөрүү гурван жил тутамд нэг гардаг. Тиймээс зарим хүмүүс гурван жил тутамд цагаан сараа тэдэнд хийнэ гэж маргадаг. Гэхдээ энэ жилийн хувьд цагаан сар зөрсөн нь Коронавирусын халдвар авахаас сэргийлсэн их сайн хэрэг боллоо, тиймүү. Цагаан сар ...
Аливаа хор хөнөөл, түүний ерөндөг эм, аврал ч бидний дотор бий
Манба дацан хийд

Аливаа хор хөнөөл, түүний ерөндөг эм, аврал ч бидний дотор бий

Амьдралд тохиолдох янз бүрийн нөхцөл байдлаас сэтгэлийн тайван тогтвортой байдал алдагдаж сэтгэл хямрал буюу стресс, түүнээс үүсэх өвчин өнөөдрийн нийгэмд зонхилж байна. Үүнд: Сэтгэлийн хөдөлгөөн талаас: Сэтгэлийн тайван амгалан байдал алдагдах, хүлээцгүй, тэвчээргүй, уур бухимдалтай болох, түгшүүрд автах, цочимтгой, аймхай болох, сэтгэл тогтворгүй болох, харамсах сэтгэлд автах, гутарч гуниглах, сэтгэлээр унах, уй гашууд автах, ирээдүйд итгэх итгэл алдрах, арчаагүй үхээнц дорой байдалд орсон мэдрэмж төрөх. Танин мэдэхүйн талаас: Анхаарал сарних, бодол санаа орон гаран болох, уймраа болох, шийдвэр гаргах чадвараа алдах, орчны баримжаа хурц үедээ алдрах. Төрх үйлийн талаас: Төрх үйл өөрчлөгдөх /унаган болон нийгмийн/, нийгмээс өөрийгөө тусгаарлах, хооллох гэх мэт биологийн хэрэглээний...
А.Сүхбат: “Зоригийг хийморь дагадаг” гэсэн өвөг дээдсийнхээ ухааныг сэтгэлдээ тээж явдаг
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг

А.Сүхбат: “Зоригийг хийморь дагадаг” гэсэн өвөг дээдсийнхээ ухааныг сэтгэлдээ тээж явдаг

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Гавъяат тамирчин, Дархан аварга А.Сүхбаттай ярилцлаа. -Таны өвөө лам хүн байсан гэдэг. Буддын үзэл сургаал таны амьдрал, хүмүүжилд хэрхэн нөлөөлсөн бэ? -Миний өвөө Наваанцэдэн Хэнтий аймгийн Мөрөнгийн хүрээний унзад лам, оточ маарамба хүн байсан. Мөн манай удам сударт лам хуварга, оточ маарамба, бөх хүмүүс байсан. Миний өвөө, эцэг эх монгол ахуйгаар л хүмүүжсэн улс, тэдний “Урьдын хөгшчүүл тэгдэг байсан” гээд хэлж ярьдаг байсан сургаал нь одоо бодоход бурхны сургаал, амьдралын үнэний сургаал байж. Багадаа сонсож байсан бүхэн ой тойнд сууж үлдээд, үр удамдаа дамжиж удамшдаг юм байна. Бидний өвөг дээдэс мал аж ахуйгаа эрхлэхээс гадна газрыг шинжих, зурхайн ухааныг мэддэг, өвс ургамлаа таньж мэдээд түүгээрээ өөрсдийгөө анагаадаг гээд асар олон мэдлэг, мэргэжилтэ...
Г.Одонцэцэг: Орчлонгийн жам ёсыг ухамсарласан хүн сэтгэлийн зовлон бага эдэлдэг
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Г.Одонцэцэг: Орчлонгийн жам ёсыг ухамсарласан хүн сэтгэлийн зовлон бага эдэлдэг

       Сэтгэл гэж юу вэ, тэр чухам хаана оршдог вэ. Хүний амьдрал, насжилт, эрүүл мэндэд сэтгэл яагаад голлох орон зайг эзэлж, хүчтэй нөлөө үзүүлдэг юм бол. Эдгээр асуултад хариулт авахаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. (more…)
Чихний цэгэн иллэгийг өдөрт 2-3 удаа хийх нь эрүүл мэндэд тустай
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Чихний цэгэн иллэгийг өдөрт 2-3 удаа хийх нь эрүүл мэндэд тустай

Чихний цэгэн иллэгийг дангаар нь хийж болох боловч, түүнийг бүх биеийн иллэгтэй хавсран хийвэл маш богино хугацаанд үр дүнгээ үзүүлдэг давуу талтай. Чихэнд иллэг хийх үед зарим нэг хэсэгт нь өвчин мэдрэгдэж байвал тухайн хэсэгтэй холбоотой эрхтэний үйл ажиллагаанд хямрал гарсныг илтгэнэ. Дарахад хөндүүрлэж байгаа цэгүүдэд иллэг хийх нь тухайн өвчтэй эрхтэнүүдийг эмчлэх, нэгэнт үүссэн өвчин даамжрахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Эхлээд эрхий хуруугаа чихнийхээ ард, долоовор, дунд хуруунуудаа урд талд нь байрлуулж, хуруунуудынхаа өндгөөр чимхлэх маягаар хийнэ. Чихний иллэгийг хэвтээ эсвэл суугаа байрлалд хийх нь илүү тохиромжтой. Чихэндээ өдөрт 2-3 удаа иллэг хийж болно. Иллэг хийхдээ чихнийхээ ар болон урд талыг доороос нь дээшээ чиглэлтэйгээр, халуун оргиж, таатай мэдрэмж төртөл ...
Хамба лам Д.Нацагдорж: Монголчууд уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээний агуу ач тусыг эдлээсэй
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Хамба лам Д.Нацагдорж: Монголчууд уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээний агуу ач тусыг эдлээсэй

Манба Дацангууд уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ч 1938 оны улстөрийн хэлмэгдүүлэлтийн үеэр Монгол оронд уламжлалт анагаах ухааны сургалт, эмчилгээг явуулж байсан бүх Манба Дацанг устгасан байдаг. Тэр үеэр III Богд Ишдамбийнямын 1760 онд санаачлан Их хүрээнд байгуулсан “Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд”-ийг ч устгасан аж. Харин тус хийдийг дахин сэргээх, өмнөх хийдийн уламжилж ирсэн сургалт номын үйл ажиллагааг нь тэр хэвээр нь эхлүүлэх ажлыг Хамба лам Д.Нацагдорж 1990 онд эхлүүлсэн юм. Манба Дацангуудын нийгэмд үзүүлж байсан үйл ажиллагаа олон жил хаалттай байсныг дахин сэргээснээр уламжлалт анагаах ухааны хөгжлийн шинэ хуудсыг нээсэн гэж хэлж болно. Энэхүү түүхэн ач холбогдолтой ажлыг эхлүүлэн, Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх ү...