Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Альбина Борисовна Ондар:  Би уламжлалт анагаах ухаанд суралцахыг хүсч байна
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Манба дацан хийд

Альбина Борисовна Ондар: Би уламжлалт анагаах ухаанд суралцахыг хүсч байна

Уламжлалт анагаах ухааны Манба Дацан эмнэлэгт гадаадын улс орнуудаас олон хүн зорьж ирэн эмчлүүлдэг. Тэр дундаа Европын анагаах ухааны эмч нар ирж эмчлүүлж байсан нь олонтаа. Тухайлбал, 2011 онд Итали улсын иргэн дотрын эмч Лусиа Виансо савны хавдарын улмаас хэд хэдэн удаа хими эмчилгээнд орсоны дараагаар Манба Дацан эмнэлгийг зорьж ирэн, эмчлүүлж байсан юм. Тэрбээр уламжлалт анагаах ухааны талаар ийн хэлсэн байдаг. “Европ анагаах ухаан нь хүний нүдэнд харагдаж, гарт баригдах хэсгийг судалдаг. Тодруулбал, ил хэсгийг судалдаг. Энэ бол шинжлэх ухааны мөн чанар, бодит байдал. Эмчилгээний хоёр л арга бий. Эмээр эсвэл мэс заслаар. Гэтэл хамгийн гол нь болох энэ хоёрын эхэнд тавигдах урьдчилан сэргийлэх буюу сэтгэл заслын эмчилгээг хийдэггүй. Харин уламжлалт анагаах ухааны давуу тал нь дан ганц ...
Богд Зонхавын тосон урлалыг Манба Дацан хийдэд залж, аравнайллаа
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Манба дацан хийд

Богд Зонхавын тосон урлалыг Манба Дацан хийдэд залж, аравнайллаа

Түвдийн алдарт “Түвд урлагийн гурван гайхамшиг” үзэсгэлэнг өнөөдөр Манба Дацан хийдэд нээж, Богд Зонхава болон түүний шавь нарын тосон урлалыг залж, аравнайлах ёслол боллоо. Тус үйл ажиллагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Гүмбүм хийдийн удирдах зөвлөл, Манба Дацан хийд хамтран зохион байгуулсан юм. Үзэсгэлэнгийн нээлтэд Манба Дацан МУЭСТ-ийн ерөнхийлөгч, Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдорж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвийн захирал, хатагтай Ли Вэй, Түвдийн Гүмбүм хийдийн лам нар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Тува Улсын Эрүүл мэндийн дэд сайд Монгуш Күдэр Кендинович, Түвдийн Анагаах ухааны сургуулийн ерөнхийлөгч, доктор, п...
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Манба дацан хийд

Түвд урлагийн гурван гайхамшиг-ийг урлаж эхэллээ

Түвдийн алдарт “Түвд урлагийн гурван гайхамшиг” үзэсгэлэнг маргааш буюу 11 сарын 26-ны 11.30 цагт Манба Дацан хийдэд нээж, олон түмний хүртээл болгох гэж байгаа билээ. Тус бүтээлээрээ алдартай Гүмбүм хийдийн тахилч лам нар өчигдөр Монголд морилон ирж, өнөөдөр Манба Дацан хийд дээр бүтээлээ урлаж байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Гүмбүм хийдийн удирдах зөвлөл, Манба Дацан хийд хамтран зохион байгуулж байгаа тус үйл ажиллагаагаар тосон урлалын гайхамшигийг сүсэгтэн олонд таниулан сурталчлах, сүм хийдүүдийн лам хуврага, судлаачидтай туршлага солилцох ач холбогдолтой юм. БНХАУ-ын биет бус соёлын өвд 2006 онд бүртгэгдсэн балин урлаг нь сарлагийн сүүнээс гаргаж авсан тосоор болон байгалийн бүтээгдэхүүнээр өнгө будаг гаргаж урладаг Буддын шашны их та...
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Зар сурталчилгаа, Манба дацан хийд

“Түвд урлагийн гурван гайхамшиг“ үзэсгэлэнг Манба Дацан хийдэд нээнэ

  Зулын 25 буюу “Богд Зонхава ламын дүйцэн өдөр”-ийг тохиолдуулан Түвдийн Гүмбүм хийдийн алдарт "Түвд урлагийн гурван гайхамшиг" үзэсгэлэнг Монголд нээж, сүсэгтэн олонд үзүүлэх гэж байна. Энэхүү үйл ажиллагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Гүмбүм хийдийн удирдах зөвлөл, Манба Дацан хийд хамтран зохион байгуулж байгаа юм. Тосон урлалаараа алдартай Түвдийн Гүмбүм хийдийн тахилч лам нар Манба Дацан хийдэд морилон ирж, "Түвд урлагийн гурван гайхамшиг" хэмээгддэг энэхүү гайхамшигт тосон урлалаа урлах юм. Уг бүтээлээ 11 сарын 26-ны бямба гарагийн 11.30 цагт Манба Дацан хийдэд залж, тахил өргөн, олон нийтийн хүртээл болгоно. Тиймээс нийслэлийн сүм хийдийн лам хуврага, урлаг судлаач, сүсэгтэн олон та бүхнийг энэхүү үзэсгэлэнгийн нээлтэнд хүрэлцэн ир...
Манба Дацан эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг Тува Улсад урьж ажиллуулна
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Манба Дацан эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг Тува Улсад урьж ажиллуулна

-Монголын уламжлалт анагаах ухааныг Тува Улсад нэвтрүүлэх талаар хэлэлцлээ- Бүгд Найрамдах Тува Улсын Эрүүл мэндийн дэд сайд Монгуш Кудер Кенденович тэргүүтэй Тува Улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, албаны хүмүүс МУЭСТөв Манба Дацантай хамтран ажиллах зорилгоор энэ сарын 23-26-ны хооронд ажлын айлчлал хийж байна. Тува Улс нь уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд Тува Улсын эмнэлгүүдэд уламжлалт анагаах ухааны кабинет нээн ажиллуулахыг зорьж байгаа аж. Тиймээс Манба Дацан төвөөс тусламж дэмжлэг авах, Тувагийн эмнэлгүүдэд монгол эмч нарыг ажиллуулах асуудлыг энэ удаагийн айлчлалаар хэлэлцэж, хоёр тал хамтран ажиллах протоколд гарын үсэг зурлаа. Энэ талаар Бүгд Найрамдах Тува Улсын Эрүүл мэндийн дэд сайд Монгуш Кудер Кенденович “Манай Тува Улсад улам...
Японы Тохогийн Их сургуультай  оюутан солилцох талаар тохиролцлоо
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Оточ Манрамба Их Сургууль

Японы Тохогийн Их сургуультай  оюутан солилцох талаар тохиролцлоо

Оточ Манрамба Их сургууль Японы Тохогийн Их сургуультай хамтран “Зүрх судасны тогтолцоонд нөлөөлдөг эм, эмийн ургамлын эмчилгээ аюулгүй чанар”-ыг судлахаар хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн. Энэ хүрээнд Оточ Манрамба Их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Чойжамц 11 дүгээр сарын 7-14-ний өдрүүдэд Тохогийн Их сургуулийн урилгаар Япон улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Тус айлчлалын үеэр Г.Чойжамц захирал Тохогийн Их сургуулийн Ерөнхийлөгч Жуничи Ямазаки, Удирдах зөвлөлийн дарга Хеномацу Хироши, Зөвлөх профессор Тошимицу Учияама, Анагаахын сургуулийн захирал Кен Такамацу, Гадаад харилцаа эрхэлсэн захирал Казухиро Татеда, Гадаад харилцааны  мэргэжилтэн Чика Кавано нартай уулзан цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, оюутан солилцох, харилцан туршлага солилцох талаар хам...