Карло Баглиани: Оточ Манрамба Их сургууль Монголын төдийгүй гадаадын оюутан залуусд чанартай боловсрол олгодог төв болжээ
Италийн Ториногийн Их сургуулийн профессор Карло Баглианитай Манба Дацан төвд айлчлах үеэр нь ярилцлаа.
-Та Хамба лам Д.Нацагдоржийн урилгаар Монголд ирсэн гэсэн. Ямар ажлаар ирэв?
-Монголд миний олон найз байдгийн нэг нь Хамба лам Д.нацагдорж. Тэр миний хувьд маш онцгой хүн. Бид олон жилийн өмнөөс нэгнийгээ мэддэг болж, хамтран ажиллаж ирсэн. Энэ удаад ч мөн хамтын ажиллагааныхаа талаар ярилцаж, оточ Манрамба их сургуулийн багш, оюутнуудад лекц тавихаар ирсэн.
-Таныг сүүлд ирсэнээс хойш Манба Дацан төв хэр өөрчлөгдсөн байна?
-2003 онд Монголд ирсэнээс хойш Улаанбаатар хот, Манба Дацан төв их олон талаараа өөрчлөгдсөн байна. Манба Дацан төв ард иргэддээ дээд зэргийн тусламж үйлчилгээг үзүүлдэг, Монголын төдийгүй гадаадын оюутан залуусд чанартай боловсрол олгодог төв болж хөгжсөн байн...