Сайн байна уу?
Ачлалтай, буянтай авралт хүмүүн Нацагдорж хамбын байгуулсан Манба Дацан эмнэлэгт 2 дахь удаагаа хэвтэн эмчлүүлж байна. Энд ирэхээр ая тух, амар амгалан тайтгарлыг мэдрэх шиг болдог. Энэ эмнэлгийн алтан мутарт эмч, сувилагч ажилсаг хичээнгүй үйлчлэгч, тогооч нар бүгд чин сэтгэлээсээ өвчтөндөө үйлчилж, хүний төлөө төрсөн бурханы илч нар нэг дор цугласан мэт амар амгалан халуун, дулаан мэдрэмж төрүүлж бие сэтгэлийг минь хамтад нь эмчилж байгаад талархаад барашгүй. Уламжлалт эмчилгээний шилдэг аргуудыг бурханы номын хүчтэй хавсран эмчилж байгаа нь маш их таалагддаг. Эндхийн эмч, сувилагч, үйлчлэгч, тогооч нарын харьцаа нь эелдэг энэрэнгүй харц нь шуналгүй нүгэлгүй, дөлгөөхөн даруухан аргагүй л бурханы номын хүчийг мэдэрч гэгээрч ариуссан мэт санагддаг. Би 2 дахь удаагаа Чойном ...