Д.Дашлхагва: Асар их шүтэн барилдлага, хоосон чанар дээр бий болж байгаа зүйлийг урлаг гээд байгаа юм
“Их эзэн хааны театр” “Ромео & Жульет” анхны бүрэн хэмжээний сонгодог бүжгэн жүжгээ ирэх 5 дугаар сарын 17, 18-нд УДБЭТ-т тоглох гэж байгаа билээ. “Ромео & Жульет” сонгодог бүжгэн жүжгийн найруулагчаар “Их эзэн хааны театр”-ийн үүсгэн байгуулагч, балетмейстер Д.Дашлхагва ажиллаж, гол дүрд УДБЭТ-ын балетын гоцлооч, МУГЖ О.Анужин, Балетын гоцлооч, СТА А.Эрдэнэболд нар тоглох юм. Тус төслийн санаачлагч, Продюсероор Э.Бэхтулга, зөвлөхөөр зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяандагва, Ардын жүжигчин, УГЗ П.Хаянхярваа, МУГЖ Т.Туул зэрэг томоохон зүтгэлтнүүд ажиллаж байгаа аж.
Балетмейстер, Найруулагч Д.Дашлхагватай шинэ уран бүтээлийнх нь талаар болон балетын урлагийн талаар ярилцлаа.
-“Их эзэн хааны театр” “Ромео & Жульет” с...