Мэдээ мэдээлэл

Тарни уншдаг хүн муу үйл хийхээ больдог
Манба дацан хийд

Тарни уншдаг хүн муу үйл хийхээ больдог

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, Буддын гүн ухааны гэвш, профессор Д.Нацагдорж Хүмүүний бие сэтгэлийг 84 мянган нисванисын муу сэтгэл хорлож байдаг. Үүнийг мэдсэний үндсэн дээр түүнийгээ ариусгах, арилгах хамгаалах ерөндөг болсон 84 мянган судар тарнийн номыг бурхан багш айлдсан. 84 мянган судар номд нисванисын хүсэл тачаалын ерөндөгт номлогдсон 21 мянга, уур хилэнгийн 21 мянга, мунхагийн 21 мянга, энэ гурав нийлсэн 21 мянган судар номыг номлосон байдаг. Уламжлалт анагаах ухаанд өвчин бүгдийг үүсгэж буй тоолшгүй олон шалтгаан бий боловч хураан авч үзвэл ганцхан шалтгаан байх бөгөөд энэ нь би үгүйн утга сэтгэлийг онож таньж мэдээгүй, мунхаг нисванисын сэтгэл юм. Мунхаг нисванисын сэтгэл нь өвчин бүгдийн гагцхүү шалтгаан болдог. Тарни нь Санскритаар Манд...
Цагаан хорхойг эмчлэлгүй удаавал бөөрийг гэмтээх аюултай
Манба Дацан эмнэлэг

Цагаан хорхойг эмчлэлгүй удаавал бөөрийг гэмтээх аюултай

Уламжлалт анагаах ухаанд хорхой өвчнийг ерөнхийд нь гадна орших /бөөс, хуурс/, дотор орших буюу хий, шар, бадган, цусны хорхой гэж үздэг. Бадганы хорхой голлон ходоодонд оршино. Хийн хорхой олгойд, шарын хорхой шар үс, шүд, нүд, арьс, шулуун гэдэс, цусны судсанд оршдог. Эдгээр нь бүгд нянгийн өвчний шалтгаан болно. Цагаан хорхойгоор ихэвчлэн хүүхдүүд өвчилдөг бөгөөд ариун цэврийг муу сахиулах, гараа дутуу угаах, жимс ногоог угааж цэвэрлэхгүй идэх, түүхий жимс, ногоо, түүхий сүү, тараг, амтлаг, чихэрлэг идээ унд, цагаан идээг хэтрүүлэн хэрэглэснээс хорхой өвчин үүснэ. Мөн гэрийн тэжээмэл амьтдаас халдварлах тохиолдол ч бий. Ихэнх эцэг, эхчүүд хүүхдэд нь загатнах шинж тэмдэг илэрсэн хойно цагаан хорхойтсон байна гэдгийг мэддэг. Загатнах шинж тэмдэг илрэхээс өмнө хэвлийгээр хөөж томрох, их, б...
Цистит өвчний үед дур мэдэн эмчилгээ хийх нь сөрөг үр дагавартай
Манба Дацан эмнэлэг

Цистит өвчний үед дур мэдэн эмчилгээ хийх нь сөрөг үр дагавартай

Цистит буюу давсагны үрэвслийг уламжлалт анагаах ухаанд шээс чавдагших, шээс хаагдах өвчин гэж үздэг. Шээс хаагдах өвчин нь хийн гэмээр үүссэн бол шээс гарахгүй, бэлгэ эрхтэнээр хатгаж өвдөнө, шараас шалтгаалсан бол шээс нь улаан шар өнгөтэй, давсаг, шээсний сүвээр хатгуулж өвдөх зовиур илэрдэг. Бадганаас шалтгаалсан үед шээс нь ногоон, шар өтгөн салстай гарна. Хурмалаас шалтгаалсан бол дээрх бүх шинж илрэх бөгөөд өвчний явц нэлээд хүндэрсэн байна гэж үздэг. Хэрэв таны шээс ойр ойр хүрэх, давсганд шээс байхгүй ч шээмээр санагдах, бага багаар дусагнах, хоёр гуя, цавиар хатгуулах, ууц нуруу чилэх, давсаг орчим шархирч, хатгуулах зэрэг зовиур илэрвэл мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Харин гэрийн нөхцөлд халуун цайны ууранд суух, бүлээн жин тавих, дур мэдэн антибиотик хэрэглэх зэрэг нь өвчний...
Потапова Екатерина: Манба Дацан Нэгдсэн эмнэлэг дэлхийд байхгүй үйлчилгээтэй юм
Манба Дацан эмнэлэг

Потапова Екатерина: Манба Дацан Нэгдсэн эмнэлэг дэлхийд байхгүй үйлчилгээтэй юм

ОХУ-ын БННСаха /Якут/ улсаас хүрэлцэн ирж, “Манба Дацан” эмнэлэгт эмчлүүлээд буцаж буй Павлова Валентина, Потанова Тамара, Николаева Марина, Потапова Екатерина, Кардашевская Альбина, Климова Зоя нарын зургаан иргэнийг нутаг буцахынх нь өмнө “Манба Дацан” МУЭСТ-ийн Ерөнхийлөгч, хамба лам Д.Нацагдорж хүлээн авч уулзсан юм. Тэрхүү уулзалтын дараа тэднээс “Манба Дацан” эмнэлгийн үйлчилгээний талаарх санал сэтгэгдлийг нь сонслоо. -Та бүхэн “Манба Дацан” эмнэлгийн талаарх мэдээллийг хэрхэн авч, ирж эмчлүүлж байна вэ? Николаева Марина /“Газфром” хийн үйлдвэрт оператор/: Өнгөрсөн хавар манай улсаас хоёр хүн энэ эмнэлэгт ирж эмчлүүлсэн. Тэдний нэг нь миний эгч л дээ. Эгч маань хэрэх өвчний улмаас хөл дээрээ ч явж чадахаа больсон юм. Ингээд “Манба Дацан” эмнэлэгт ирж эмчлүүлснийхээ дараа бие нь эр...
Г.Ган-Эрдэнэ: Өлөн дээрээ их хэмжээний ус уух нь ходоодны галын илчийг дарангуйлдаг
Манба Дацан эмнэлэг

Г.Ган-Эрдэнэ: Өлөн дээрээ их хэмжээний ус уух нь ходоодны галын илчийг дарангуйлдаг

Зөвхөн уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэгээр оношилдог хийн төрлийн өвчнөөс үүдэлтэй зовиур, эмгэг нийгэмд элбэг байна. Гэвч олон арван жилийн турш хэрэглэж ирсэн өрнийн анагаах ухаанд ийм онош, ойлголт огт байдаггүй учраас хүмүүс энэ өвчний шинж тэмдгийн талаар хангалттай хэмжээний мэдлэг, мэдээлэлгүй байдаг билээ. “Манба Дацан” эмнэлгийн их эмч Г.Ган-Эрдэнэтэй хий өвчний төрлүүд болон нийтлэг илэрдэг шинж тэмдгүүдийн талаар ярилцаж, тодрууллаа. -Гал тэгшитгэгч хийний ач холбогдол болон энэ хий хямрахад биед ямар сөрөг үр дагаврууд илэрдэг талаар ярьж өгөөч? -Гал тэгшитгэгч хий ходоодонд оршиж дотор гэдэс бүхэнд гүйх бөгөөд хоол ундыг шингээнэ, тунгалаг цөвийг ялгах ба хорлогдохууныг боловсруулна. Хүний биеийн долоон тамир буюу цус, мах, өөх, яс, чөмөг, эрэгтэй, эмэгтэйн дусал гэсэн ...
Цагаан гаргалга зүрхний хийн өвчинд маш үр дүнтэй
Манба Дацан эмнэлэг

Цагаан гаргалга зүрхний хийн өвчинд маш үр дүнтэй

Цагаан гаргалга зүрхний хийн өвчинд маш үр дүнтэй Уламжлалт анагаах ухаанд хийн хямралтай өвчтөнд хийдэг эмчилгээний нэг арга нь хоол хүнсний эмчилгээ. Хоол хүнсний эмчилгээний нэг төрөл болох гаргалга эмчилгээ гэж бий. Гаргалга эмчилгээ нь дотроо исгэлэн, сармисан, улаан, цагаан гэсэн дөрвөн төрөл бөгөөд эдгээрээс зүрхний хийн өвчний үед маш үр дүнтэй байдаг ЦАГААН ГАРГАЛГЫН танилцуулъя. Үндсэн орц: Шар тос, арвайн гурил, үнээний сүү Бэлтгэх арга: Арвайн гурилаа шар тосондоо багсарч бор шаргал өнгөтэй болтол хуураад сүүгээ хийж чанах бөгөөд түүнийхээ дээр цагаан гаа болон молор давс талбих буюу хачирлан амт оруулсан найрлагыг цагаан гаргалга гэнэ. Тухайн өвчтөн ямар зовиур давамгайлж байгаагаас шалтгаалж хачирт орох орцыг нэмэлтээр хийнэ. Ямар үед хэрэглэж болох: Нойргүйдэж ядарсан үед ха...
“Монос” группийн ерөнхийлөгч Н.Хүрэлбаатар: Шинжлэх ухаан хөгжих тусам дорнын анагаах ухааны ГАЙХАМШГИЙГ УЛАМ НЭЭХ байх
Танилцуулга

“Монос” группийн ерөнхийлөгч Н.Хүрэлбаатар: Шинжлэх ухаан хөгжих тусам дорнын анагаах ухааны ГАЙХАМШГИЙГ УЛАМ НЭЭХ байх

  -Уламжлалт анагаах ухаан ШАЛТГААНЫ ШАЛТГААНЫГ эмчилдэг-      “Монос” группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатартай уламжлалт анагаах ухааны талаарх үзэл бодлыг нь хуваалцлаа. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын нэг том төлөөлөгч тэрээр уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үеэр нь уулзаж, ярилцсан юм.  (more…)
Г.Ган-Эрдэнэ: Хийн өвчний улмаас АРВАН ЖИЛ НОЙРГҮЙДСЭН хүнийг бид эмчилсэн
Манба Дацан эмнэлэг

Г.Ган-Эрдэнэ: Хийн өвчний улмаас АРВАН ЖИЛ НОЙРГҮЙДСЭН хүнийг бид эмчилсэн

Зөвхөн уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэгээр оношилдог хийн төрлийн өвчнөөс үүдэлтэй зовиур, эмгэг нийгэмд элбэг байна. Гэвч олон арван жилийн турш хэрэглэж ирсэн өрнийн анагаах ухаанд ийм онош, ойлголт огт байдаггүй учраас хүмүүс энэ өвчний шинж тэмдгийн талаар хангалттай хэмжээний мэдлэг, мэдээлэлгүй байдаг билээ. “Манба Дацан” эмнэлгийн их эмч Г.Ган-Эрдэнэтэй уулзаж, хий өвчний төрлүүд болон нийтлэг илэрдэг шинж тэмдгүүдийн талаар ярилцлаа. (more…)...
З.Батгэрэл: Ээжүүд үр хүүхдийнхээ бие, сэтгэлийг нь хамтад нь хөгжүүлж, сайхан зан чанаруудыг суулгаж өгөх хэрэгтэй
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

З.Батгэрэл: Ээжүүд үр хүүхдийнхээ бие, сэтгэлийг нь хамтад нь хөгжүүлж, сайхан зан чанаруудыг суулгаж өгөх хэрэгтэй

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч З.Батгэрэлтэй ярилцлаа. -Та уламжлалт анагаах ухааны талаар хэр сайн мэдэх вэ? -Би уламжлалт анагаах ухааны талаар багаасаа мэднэ л дээ. Манай нөхөр Оточ Манрамба Их Сургуулийн анхны төгсөгчдийн нэг Ж.Амарсанаа. 18 настайдаа нөхөртэйгээ танилцаж байлаа.Тэр цагаас л нөхөртөө судсаа чагнуулж эхэлсэн. Миний судсыг барьж үзээд, уламжлалт анагаах ухааны талаар их гоё гоё зүйл ярьж өгдөг байсан. Нөхөр маань 1995 онд сургуулиа төгссөн. Түүнээс хойш уламжлалтын талаар илүү их ойлголт мэдлэгтэй болж, эмчлүүлж ирсэн. Тухайн үед Оточ Манрамба Их Сургууль, Манба Дацан эмнэлэг уламжлалт анагаах ухааныг дахин сэргээн хөгжүүлэхээр эмчилгээ үйлчилгээ, сургалтаа эхлээд анхны төгсөлтөө хийгээд байсан үе. Магадгүй тэр үед хүмүүс уламжлалт анагаах ухаанаар хөгшин на...
Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино “Амазон”-аар дамжин дэлхийн үзэгчдэд хүрнэ
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино “Амазон”-аар дамжин дэлхийн үзэгчдэд хүрнэ

Манба Дацан МУЭСТ-ийн Ерөнхийлөгч, Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Монгол Улсын хүний гавъяат эмч Д.Нацагдоржийн амьдрал, ажил үйлсийг харуулсан “The Medicine Buddha баримтат кино цахим худалдааны томоохон компани “Амазон”-аар дамжин дэлхийн үзэгчдэд хүрэх боломжтой боллоо. Английн кино найруулагч, продюсер Benjamin Johns болон зөвлөх продюсер Konstantin Palvidis, зураглаач Gerry Vasbenter нарын бүрэлдэхүүнтэй кино багийнхан “Дэлхийн Соён гэгээрүүлэгчид” цуврал баримтат киноны хүрээнд тус киног бүтээсэн бөгөөд дэлхийн соён гэгээрүүлэгч олон хүнийг судалсаны үндсэн дээр Хамба лам Д.Нацагдоржийг сонгожээ. Тус кино нь Монголын Үндэсний Кино Урлагийн Академийн “Академи авардс-2018″ наадмын “Шилдэг баримтат кино”-гоор шалгарсан бөгөөд өнгөрсөн тавдугаар сард Лондонд албан ёсны нээлтээ ...