Мэдээ мэдээлэл

Энэтхэг улсад төвтэй Аполло эмнэлэгтэй САНАМЖ БИЧИГ байгууллаа
Танилцуулга

Энэтхэг улсад төвтэй Аполло эмнэлэгтэй САНАМЖ БИЧИГ байгууллаа

Манба Дацан Эмнэлэг болон Энэтхэг улсад төвтэй Аполло эмнэлгийн хооронд өнөөдөр Харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа. Манба Дацан МУЭСТ-ийн Ерөнхийлөгч, хамба лам Д.Нацагдорж болон Аполло эмнэлгийн олон улсын маркетингийн албаны захирал Gaurav Thakral нар санамж бичигт гарын үсгээ зурав. (more…)
ХАМБА ЛАМ Д.НАЦАГДОРЖИД ТӨРӨЛХ СУРГУУЛИЙНХАН НЬ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Танилцуулга

ХАМБА ЛАМ Д.НАЦАГДОРЖИД ТӨРӨЛХ СУРГУУЛИЙНХАН НЬ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

    ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи бизнесийн сургуулийн удирдлагууд өнөөдөр Манба Дацан МУЭСТ-ийн Ерөнхийлөгч, хамба лам Д.Нацагдоржид хүндэтгэл үзүүллээ. Хамба лам Д.Нацагдорж тус сургуулийг 1978 онд Усны аж ахуйн техникум байхад нь гидротехникч мэргэжлээр төгсч байжээ. (more…)
МАНБА ДАЦАН ТӨВД 25 ХҮНИЙ СУУДАЛ БҮХИЙ АВТОБУС БЭЛЭГЛЭЛЭЭ
Танилцуулга

МАНБА ДАЦАН ТӨВД 25 ХҮНИЙ СУУДАЛ БҮХИЙ АВТОБУС БЭЛЭГЛЭЛЭЭ

  Шинийн 17-ны билэгт сайн өдөр буюу өнөөдөр Манба Дацан МУЭСТ-ийн хамт олон үйл ажиллагаанд нь ихээхэн чухал хэрэгцээтэй нэгэн бэлгийг гардаж авсан нь нийт 25 хүний суудал бүхий дунд оврын автобус байлаа. (more…)
Ж.Гончигдорж: Элэгний судсыг ханах нь элэгний хатуурал, халдвар, хавдраас сэргийлэх ач холбогдолтой
Манба Дацан эмнэлэг

Ж.Гончигдорж: Элэгний судсыг ханах нь элэгний хатуурал, халдвар, хавдраас сэргийлэх ач холбогдолтой

Элэгний өвчлөлийн талаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Тасгийн их эмч Ж.Гончигдоржтой ярилцлаа. -Элгийг “Дүлий эрхтэн” гэж ярьдаг шүү дээ. Элэгний өвчний шинж тэмдэг хэрхэн илрэх вэ? -Элэг нь цуллаг эрхтэн учраас ард иргэд “Дүлий эрхтэн” гэж ярьцгаадаг. Таван цул, зургаан сав эрхтэний “Цэцэг эрхтэн”-үүд гэж бий. Өвчний шинж тэмдэг биеийн гадна илэрдэг эрхтнүүдийг хэлж байгаа юм. Элэгний хувьд “Цэцэг эрхтэн” нь нүд юм. Тиймээс нүд улайх, шарлах, өөхлөх, хараа муудах шар зэрэг шинж илэрч байвал элэг өвчилсөн байж болзошгүй гэж үзэж эмчид хандах нь зүйтэй. Мөн элэгний өвчний үед ам их цангаж, хатах, сэтгэл санаа тогтворгүй болох, уур уцаар нэмэгдэх, нойргүйдэх, ядрах, гүйлгэх, халуурах зэрэг шинж илэрнэ. -Монголчуудын дунд элэгний өвчлөл зонхилж байна гэдэг. Манба Дацан Нэгдсэн эмнэлгээр...
Х.ПҮРЭВБАДАМ: Төөнүүр эмчилгээний үр дүн ТЭР ДАРУЙДАА мэдрэгддэг
Танилцуулга

Х.ПҮРЭВБАДАМ: Төөнүүр эмчилгээний үр дүн ТЭР ДАРУЙДАА мэдрэгддэг

    “Манба Дацан” нэгдсэн эмнэлгийн их эмч Х.Пүрэвбадамтай уулзаж, уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг төөнүүр эмчилгээний талаар ярилцаж, уншигчдадаа энэ талаарх мэдээллийг өгөхийг зорьлоо. (more…)
“Оточ Манрамба Их Сургууль Харри Поттер дээр гардаг Хогвартсын сургууль шиг санагдсан”
Оточ Манрамба Их Сургууль

“Оточ Манрамба Их Сургууль Харри Поттер дээр гардаг Хогвартсын сургууль шиг санагдсан”

  “Уламжлалт анагаах ухаан” сонин жил бүр Оточ Манрамба Их Сургуулийн 1-р курсын оюутнуудаас ярилцлага авдаг уламжлалтай. Шинэхэн оюутнууд маань ихийг сурч, хийж бүтээе гэсэн оргилуун хүсэл эрмэлзлээр Оточ Манрамба Их Сургуулийг сонгон иржээ. Монгол Улсын Хүний гавъяат эмч, Хамба лам Д.Нацагдорж багшаараа төвөд хэлний “Га” үсгээ хөтлүүлж, уламжлалт анагаах ухааны салбарыг түүчээлэх шүнгийн эмч нар болохоор бэлтгэгдэж эхэлсэн тэд бол урьдын их ерөөлөөр энэхүү агуу анагаах ухааны охь шимээс хүртэж буй буянтангууд юм. Сургуульдаа суралцаад дөнгөж сарын хугацааг үдэж буй ч тэд аль хэдийн Төвөд хэлний цагаан толгойгоо бүрэн судлаж, уншиж, бичиж чаддаг болсон. Урьд урьдын жилүүдэд 1-р курсын оюутнууд маань “Бид яагаад төвөд хэл үзэж байгаа юм бол” гэж гайхширч, “Та нар лам болох уу” гэ...
Г.Аюурзана: Өвчний шалтгааныг зөвхөн энэ насны дадал зуршлаас хайх нь учир дутагдалтай
Танилцуулга

Г.Аюурзана: Өвчний шалтгааныг зөвхөн энэ насны дадал зуршлаас хайх нь учир дутагдалтай

      Яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзаныг Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үеэр нь ярилцлаа. Тэрээр уламжлалт анагаах ухааны ашиг тусыг өөрийн биеэр мэдэрч, үр шимийг нь хүртэж яваа тухайгаа хуучилсан юм. (more…)
Физикийн ухааны доктор АБАЗА ВИКТОР ПЕТРОВИЧ: Манба Дацан Нэгдсэн эмнэлгийнхэн намайг эдгэшгүй өвчнөөс салгасан
Манба Дацан эмнэлэг

Физикийн ухааны доктор АБАЗА ВИКТОР ПЕТРОВИЧ: Манба Дацан Нэгдсэн эмнэлгийнхэн намайг эдгэшгүй өвчнөөс салгасан

ОХУ-ын иргэн, эрдэмтэн судлаач, Физикийн ухааны доктор, Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч АБАЗА ВИКТОР ПЕТРОВИЧ: Би 60 насандаа эдгэшгүй өвчин туссан юм. Үүнээс өмнө би цоо эрүүл /жилдээ нэг удаа л ханиад томуу тусдаг байв, эмчид үзүүлж байгаагүй, мөн эм ч хэрэглэж байгаагүй / байлаа. 2018 оны хоёрдугаар сард гэнэт 38,5 хүртэл халуурч, бие сульдан, хэвтэрт орлоо. Тав хоногийн дараа халуун буурсан ч явахад хүндрэлтэй, ялангуяа босох, шатаар өгсөж уруудахад туйлын хэцүү байв. Хөлийн булчингууд сулран, өвдөж, өвдөг болон таазны үе мөчүүдийн булчин суларсан гэдгээ мэдэрч байлаа. Би маш их ядарч, хоёр гуравхан цаг яваад л хэвтэж амрахгүй бол ядарч сульддаг байв. Өрхийн эмчдээ үзүүлэхэд “Яаж ч тусалж чадахгүй нь ээ" гэдгээ хэлээд, мэс засалч, мэдрэлийн эмгэг судлаачдад хандахыг зөв...
Оточ Манрамба Их Сургуулийн 2008 оны төгсөгч Б.Анхбаяр: Бид л энэ салбарыг түүчээлж авч явах ёстой
Оточ Манрамба Их Сургууль

Оточ Манрамба Их Сургуулийн 2008 оны төгсөгч Б.Анхбаяр: Бид л энэ салбарыг түүчээлж авч явах ёстой

Оточ Манрамба Их Сургуулийн 2008 оны төгсөгч, Сүхбаатар аймгийн Уламжлалтын эмнэлгийн эрхлэгч Б.Анхбаяртай ярилцлаа. Түүний санаачилгаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар уламжлалтын шинэ эмнэлгийг байгуулсан юм.  Тус эмнэлгийг иргэдийн саналд тулгуурлан барьсанаараа онцлог бөгөөд судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 63 хувь нь уламжлалтын эмнэлэг барих шаардлагатай гэсэн саналыг өгчээ. -Юун түрүүнд Сүхбаатар аймаг шинэ уламжлалтын эмнэлэгтэй болсонд баяр хүргэе. Орон нутагт энэ хэмжээний дагнасан уламжлалтын эмнэлэг байгуулна гэдэг үнэхээр том ажил. Эмнэлгийг орон нутгийн иргэдийн эрэлт хүсэлтийн дагуу байгуулсан гэсэн. Эмнэлгийнхээ талаар ярихгүй юу? -Би 2008 онд Оточ Манрамба Их Сургуулиа төгсөөд аймагтаа уламжлалтын эмчээр ажиллахаар очсон.  ...