Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ” ИЛТГЭЛИЙГ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
Танилцуулга

“МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ” ИЛТГЭЛИЙГ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Тува улсын ЭМЯ-ны урилгаар ОМИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Доктор профессор Г.Чойжамц, Манба Дацан эмнэлгийн эмч Ц.Тэмүүлэн нар “Гурав дахь мянганы Буддизмын ирээдүй, хөгжлийн чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцоод ирлээ. Энэхүү олон улсын хурал 4-н секторт хуваагдан 80 гаруй эрдэмтэн судлаачдын илтгэлийг хэлэлцсэн байна. Манай төлөөлөгчид “Буддизм ба уламжлалт анагаах ухаан” -ы секторт оролцон Монголын уламжлалт анагаах ухааны өнөөгийн түвшин, ололт сэдвээр илтгэл тавьжээ. Энэхүү олон улсын хурлыг Тува улсын: Засгийн газар, Боловсрол шинжлэх ухааны яам, Тувагийн улсын их сургууль, Хүмүүнлэг ба нийгэм эдийн засгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Тувагийн соёл мэдээллийн төв, Түвэдийг хамгаалъя сан, Анагаах ухаан нийгмийн асуудал, удирдлагын эрдэм шинж...
МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУР, РЕЗИДЕНТУРИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Зарлал

МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУР, РЕЗИДЕНТУРИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

Оточ Манрамба Их Сургуулийн Магистрантур /Шинжлэх ухааны магистр, Боловсролын магистр/, Докторантур, Резидентурийн сургалтын элсэлтийн бүртгэл эхэллээ. Үүнд: Магистрантурд: Уламжлалт анагаах ухаан судлал УАУ-ны эм зүй УАУ-ны сувилахуй судлал Буддын гүн ухаан судлал Докторантурд: УАУ-ны эмнэлзүй Уламжлалт анагаахын эм зүй УАУ-ны сувилахуй судлал Резидентурд: Мэргэжил олгох / 2 жил / Богино хугацааны мэргэшүүлэх сургалт / 3-6 сар / Багц цагийн сургалт / тухайн үед зарлана / Бүртгэх газар: ОМИС –ийн хичээлийн байрны 505 тоот www.otoch.edu.mn сайт дээр байршуулна. Бүртгэлийн хугацаа: 2016.09.05-2016.10.01 Бүрдүүлэх материал: Магистрантур, Резидентурийн сургалтанд: Элсэгчийн анкет Суралцуулахыг хүссэн хувийн өргөдөл Цахим иргэний үнэмлэхний хуулбар Чээж зураг 2 хувь /3х4 хэмжээтэй/ Бүртгэлийн х...