Мэдээ мэдээлэл

Г.Чойжамц: Уламжлалт анагаах ухаан нотолгоонд суурилсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Г.Чойжамц: Уламжлалт анагаах ухаан нотолгоонд суурилсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Оточ Манрамба Их сургуулийн дэд захирал, АУ-ы Доктор, Профессор Г.Чойжамцтай элэгний өвчлөлийн талаар ярилцлаа. -Манай улс элэгний В, С вирусын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт бичигддэг, монголчуудын 70-80 хувь нь элэгний өвчтэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Элэгний өвчлөл их байгаагийн шалтгаан юу вэ? -Манайд элэгний өвчлөл их байгаа нь хэд хэдэн том шалтгаантай. Нэгдүгээрт, нэг удаагийн тариур зүүний хэрэглээ хожуу нэвтэрсэн. 1960, 1670-аад он хүртэлх хугацаанд нэг тариураар олон хүнийг тарьж, дахин дахин хэрэглэж байсан. Энэ нь элэгний вирусын халдварт өвчинг нэгээс нөгөө хүнд дамжуулж тараах том шалтгаан болсон. Хоёр дахь шалтгаан бол манай монголчуудын архи, тамхи, хортой бодисын хэрэглээ өндөр байна. Элэг нь хүний бие махбодод орж ирсэн хорыг хоргүйжүүлж хамгаалдаг эрхтэн. Хүний би...
Болгар улсад Манба Дацан төвийн салбарыг нээх хүсэлтийг тавьжээ
Танилцуулга

Болгар улсад Манба Дацан төвийн салбарыг нээх хүсэлтийг тавьжээ

Манба Дацан МУЭСТ /Монголын уламжлалт эмнэлэг, сургалтын төв/ -ийн Хамба лам Д.Нацагдорж Болгарын Софи, Русэ хотуудад ажлын айлчлал хийгээд ирлээ. Тэрбээр аравдугаар сарын 15-нд Болгар дахь Монгол Улсын Элчин сайдын яамны  урилгаар монголын Соёлын төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон юм. Монголын Соёлын төв нь Болгарын ард түмэнд монголын өв соёл, хоёр орны соёлын харилцааг таниулан сурталчлах зорилготойгоор байгуулагдаж байгаа аж. Соёлын төвийн нээлтийн ёслолд Монгол Улсаас Бүгд найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав болон Элчин сайдын яамны хамт олон, 200 орчим зочид төлөөлөгчид, Болгарын 9 их дээд сургуулийн удирдлагууд, 40 гаруй эрдэмтэн, доктор, профессорууд зэрэг монголчуудтай хамтран ажилладаг хүмүүс оролцжээ. Энэ үеэр Бүгд найрамдах Болгар ...
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Буруу хурьцлын нүглийг цээрлье

Бэлгийн хүрд Хүний бие махбодод үр хүүхэд, удам угсааг арвидуулан үйлддэг 500 цусан судас, хийн судас, мэдрэлийн цагаан судас “Бэлгийн хүрд”-нд төвлөрөн, үйл ажиллагаагаа явуулна. “Ум судас” буюу хийн гол судас нь толгойн оройгоос бэлгэ эрхтэний үзүүр хүртэл тогтож, түүнээс олон судас салбарлан биеийн эд, эрхтэн бүгдэд салбарладаг бөгөөд энэхүү хийн судас нь бэлгийн хүрдтэй салшгүй холбоотой. Бэлгийн үйлийг зохистой үйлдвээс хийн гүйдлийг тэгшигтгэх, тунгалаг цөвийн боловсролтыг сайжруулах, сэтгэл санааг төвшитгөх зэрэг ач холбогдолтой. Уламжлалт анагаах ухаанд эхнэр нь өвдөхөд нөхрийнх судсыг, нөхөр нь өвдөхөд эхнэрийнх нь судсыг шинжлэн өвчний явц, тавилан зэргийг тодорхойлох ёс байдаг нь эхнэр, нөхрийн хооронд ихээхэн харилцан нөлөөлөл байдгийн илрэл юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондо...
“Эмнэлгийн нөхцөлд амь тэнссэн үед үзүүлэх яаралтай тусламж” сэдэвт кредит цагийн сургалт
Зарлал, Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

“Эмнэлгийн нөхцөлд амь тэнссэн үед үзүүлэх яаралтай тусламж” сэдэвт кредит цагийн сургалт

"Эмнэлгийн нөхцөлд амь тэнссэн үед үзүүлэх яаралтай тусламж" сэдвээр кредит цагийн сургалт явагдана. Хэзээ: 2016.10.23-нд  10.00- 15.00 цагийн хооронд ОМИС-ийн хичээлийн танхимд болно. Зохион байгуулагч: ОМИС-ийн ТДСА, Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэг.
Сэтгэл гутралаас ангижръя!
Манба Дацан эмнэлэг

Сэтгэл гутралаас ангижръя!

Сэтгэл гутралаас болж ажил, амьдралын идэвхи буурах, гэр бүл нийгмийн харилцаанд зөв бус үйлдлүүд гарах, тэр нь даамжирснаар сэтгэцийн эмгэг хэлбэрт шилжиж галзуурах, амиа хорлох зэрэг маш олон сөрөг үр дагавар авчирч байна. Өөрийгөө болон бусдыг сэтгэл гутралаас гаргахад хүний амьдралын жам ёс, зовлон жаргалын мөн чанарыг сайтар ойлгуулах нь чухал. Аливаа юмс үзэгдлийг тунгалаг тодорхой оюун ухаанаар шинжин таньж, энэрэл асралын сэтгэлээр амар амгаланг эдэлье. Цог төгөлдөр дөрвөн үндсийн “Увдисын үндэс”-д: “Сэтгэл энэлснээс болсонд номын оргил хийгээд мөнх бус тэргүүтэн шалтгаан үрийг номлоно. Эд хөрөнгө тэргүүтэнг хүссэнд эд өгнө. Аль алинд нь яруу үг сонсгож, сэтгэл баясгах нөхрөөр сэтгэлийг нь засах хэрэгтэй.”хэмээжээ. “Зонпран”-д:  “Гасланд энэлсэнд ном номло хэмээсэн байдаг. Номоор а...
Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгч С.Одончимэг анагаах ухааны магистрийн зэрэг хамгааллаа.
Оточ Манрамба Их Сургууль

Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгч С.Одончимэг анагаах ухааны магистрийн зэрэг хамгааллаа.

Өчигдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Оточ Манрамба Их Сургуулийн  төгсөгч уламжлалт анагаах ухааны эмч Сахъяагийн Одончимэг "Мэргэн Ютог Гонбын ГЭРЭЭС бүтээлийн эх бичгийн судалгаа" сэдвээр анагаах ухааны магистрийн зэрэг горилж амжилттай хамгааллаа. Эрдэм шинжилгээний ажлын удирдагч : АУ-ы Доктор, Г.Одонцэцэг, Эрдэм шинжилгээний ажлын зөвлөх : АУ-ы Доктор, Профессор Г.Чойжамц, Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгч : Буддын гүн ухааны Доктор, профессор Т.Булган Судалгааны ажлын дүгнэлт : "Гэрээс" бүтээл эртний төвөдийн бичгийн хэлээр зохиогдсон. Бүтээлийн эх сурвалжийг баримтлан  оруулахад утгын алдаа гарч байв. Тиймээс засварласан байдлаар оруулах нь онол, утга, агуулгын алдаагүй болж байгааг тогтоолоо. "Гэрээс" нь өвчний дүр урвалт, ангилал, эмчилгээн...
ДҮЛЦОН ЖИНХОР, ВАНТАЙ МАНАЛ
Зарлал, Манба дацан хийд

ДҮЛЦОН ЖИНХОР, ВАНТАЙ МАНАЛ

Манал бурханы ариун орон хот мандлыг байгуулан бүтээх зан үйлийг Монголын бурханы шашны сүм хийдүүд олон зуун жилийн турш бүтээж, хурж ирсэн. Гэвч 1937 оноос энэхүү зан үйлийг бүтээхийг бүр мөсөн хориглосны улмаас уламжлал нь 70 жил тасарсан байсныг хамба лам Д.Нацагдоржийн санаачлагаар 2005 онд Манба Дацан хийдийн лам хуврагууд энэхүү уламжлалыг дахин сэргээн Дүлцон жинхор вантай Гүнриг их хурлын зан үйлийг бүтээж эхэлсэн. Дүлцон жинхор, вантай Манал бүтээх зан үйл, их хурлыг Монгол улсад зөвхөн Манба Дацан хийдэд жилдээ 1-2 удаа бүтээж, хурж байна. МАНАЛ БУРХАНЫ АРИУН ОРОН ХОТ МАНДАЛ БҮТЭЭХ ЗАН ҮЙЛ Алт, мөнгө, оюу, номин, шүр, сувд зэрэг эрдэнэсийн зүйлийг бүрдүүлэн, адистидлэн равнайлан бэлтгэж түүгээр Манал бурханы ариун орон хот мандлыг тусгай зан үйлийн дагуу хийж бүтээнэ. Манал б...
ЯПОН УЛСЫН “HANAZONO” ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ОМИС-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ
Танилцуулга

ЯПОН УЛСЫН “HANAZONO” ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ОМИС-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

Япон улсын Hanazono  их сургуулийн төлөөлөгч Доктор Ph.D профессор Kitagawa Keiko,  доктор Koichiro Ohgushi нар Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Манба Дацан Төвд зочиллоо. Тэд тус төвийн үйл ажиллагаатай танилцан оюутан солилцох,  хамтран ажиллах гэрээ байгуулах урьдчилан хэлэлцүүлэгт хүрэлцэн иржээ. МУЭСТөвийн ерөнхийлөгч Хамба лам  Д.Нацагдорж  “Түвэдийн эм зурхайн сургууль”-ийн 100 жилийн ой, Түвэдийн анагаах ухааны олон улсын анхдугаар чуулга уулзалтанд оролцохоор уригдан эзгүй байсан учир, Хамба ламыг Японд айлчлахыг тэд урилаа. Зочид МУЭСТөвийн "Оточ Манрамба Их Сургууль", Номын сан, "Манба Дацан эмнэлэг",  “Шинжээч Оточ” лаборатори, "Рентген оношилгооны кабинет"-ийн үйл ажиллагаатай танилцав. Доктор Ph.D профессор Kitagawa Keiko: "Монголын Уламжлалт Эмнэлэг Сург...
Танилцуулга

“УЛСЫН ОНЦ ЧУХАЛ ОБЪЕКТЫГ ХАМГААЛАХ АЛБА”-НЫХАН ХАМБА ЛАМЫГ УРИЛАА

МУ-ын Цагдаагийн газрын харъяа “Улсын онц чухал объектыг хамгаалах алба”-ны олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын гуравдугаар хэсгийн дөрвөн ангийн бие бүрэлдэхүүн нэгдэн Хамба ламыг урин лекц сонслоо.Шударга нийгэм тогтоохын тулд, хууль сахиулагчид эхлээд өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Өөрөө зөв хүн байж бусдыг зөв зүгт чиглүүлж чадна хэмээн Хамба лам, МУ-ын гавъяат эмч Профессор Д.Нацагдорж багш яриагаа эхэллээ.Учир нь цагдаа, эмч хэн хэн нь тангараг өргөн, өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлхийг эрмэлзэн ажилладаг. Эмч хүн нийгмээ оюун санаа болон бие махбодь талаас нь эрүүлжүүлэн хамгаалах гэж, харин цагдаа хууль хяналтынхан ард иргэдийн амгалан тайван байдлыг сахин хамгаалах хариуцлага хүлээн тангараг өргөн ажилладаг өглөгтнүүд билээ. Ерөнхийдөө, гурван хэлбэрийн өглөг ба...