Мэдээ мэдээлэл

Японы Тохогийн Их сургуультай  оюутан солилцох талаар тохиролцлоо
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Оточ Манрамба Их Сургууль

Японы Тохогийн Их сургуультай  оюутан солилцох талаар тохиролцлоо

Оточ Манрамба Их сургууль Японы Тохогийн Их сургуультай хамтран “Зүрх судасны тогтолцоонд нөлөөлдөг эм, эмийн ургамлын эмчилгээ аюулгүй чанар”-ыг судлахаар хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн. Энэ хүрээнд Оточ Манрамба Их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Чойжамц 11 дүгээр сарын 7-14-ний өдрүүдэд Тохогийн Их сургуулийн урилгаар Япон улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Тус айлчлалын үеэр Г.Чойжамц захирал Тохогийн Их сургуулийн Ерөнхийлөгч Жуничи Ямазаки, Удирдах зөвлөлийн дарга Хеномацу Хироши, Зөвлөх профессор Тошимицу Учияама, Анагаахын сургуулийн захирал Кен Такамацу, Гадаад харилцаа эрхэлсэн захирал Казухиро Татеда, Гадаад харилцааны  мэргэжилтэн Чика Кавано нартай уулзан цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, оюутан солилцох, харилцан туршлага солилцох талаар хам...
Тан эмийг уух ёс
Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Тан эмийг уух ёс

Уламжлалт анагаах ухаанд тан, талх, үрэл, зуурмал, тосон эм гэх мэт олон төрлийн эмийн хэлбэрүүд бий. Эдгээрээс тан эмийг түргэн явцтай, хурц хэлбэрийн өвчний үед хэрэглэхэд илүү тохиромжтой бөгөөд өвчнийг боловсруулж, хурааж, амирлуулах үйлдэлтэй. Өвчний хэлбэр, явцаас хамааран маш олон төрлийн тан эмийг хэрэглэх боловч тэдгээрийг дотор нь дан болон давхар найрлагат тан гэж ерөнхийд нь хувааж болно. Дан найрлагат танг тухайлсан нэг өвчинд, олон найрлагат танг хий, шар, бадганы гэм хавсарсан, хурсан өвчний үед хэрэглэх нь илүү үр дүнтэй. Тан эм нь бусдаасаа илүү бүдүүн ширхэгтэй, буцалгаж уухад зориулагдсан байх бөгөөд нүдсэн эмийн түүхий эдүүдийг тусгай жорын дагуу найруулан бэлтгэдэг уламжлалт эм юм. Танг усанд, сүүнд, архинд зэрэг олон төрлөөр буцалгаж хэрэглэх боловч ихэвчлэн усанд бу...
Эрүүл аж төрөхөд бэлгийн үйл чухал нөлөөтэй
Манба Дацан эмнэлэг

Эрүүл аж төрөхөд бэлгийн үйл чухал нөлөөтэй

Хүний бие махбодод үр хүүхэд, удам угсааг арвидуулан үйлддэг 500 цусан судас, хийн судас, мэдрэлийн цагаан судас “Бэлгийн хүрд”-нд төвлөрөн, үйл ажиллагаагаа явуулдаг. “Ум судас” буюу хийн гол судас нь толгойн оройгоос бэлгэ эрхтэний үзүүр хүртэл тогтож, түүнээс олон судас салбарлан биеийн эд, эрхтэн бүгдэд салбарладаг бөгөөд энэхүү хийн судас нь бэлгийн хүрдтэй салшгүй холбоотой. Бэлгийн үйлийг зохистой үйлдвээс хийн гүйдлийг тэгшитгэх, тунгалаг цөвийн боловсролтыг сайжруулах, сэтгэл санааг төвшитгөх зэрэг ач холбогдолтой. Уламжлалт анагаах ухаанд эхнэр нь өвдөхөд нөхрийнх нь судсыг, нөхөр нь өвдөхөд эхнэрийнх нь судсыг шинжлэн өвчний явц, тавилан зэргийг тодорхойлох ёс байдаг нь эхнэр, нөхрийн хооронд ихээхэн харилцан нөлөөлөл байдгийн илрэл юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо бэлгийн...
Ц.Тэмүүлэн: Бөөрний өвчинд уламжлалт эмчилгээ маш үр дүнтэй байна
Манба Дацан эмнэлэг

Ц.Тэмүүлэн: Бөөрний өвчинд уламжлалт эмчилгээ маш үр дүнтэй байна

Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан бөөрний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, бөөрний өвчтэй хүн ямар идээ унд, явдал мөрийг сахих талаар Манба Дацан эмнэлгийн УАУ-ы их эмч Ц.Тэмүүлэнтэй ярилцлаа. -Уламжлалт анагаах ухаанд бөөрний өвчинг хэрхэн авч үздэг вэ. Юунаас шалтгаалж бөөр өвчилдөг юм бол? -Уламжлалт анагаах ухаанд бөөрний өвчинг 8 ангилдаг. Бөөр нь усан махбодтой доод биед оршдог хүний биеийн усны үйл ажиллагааг зохицуулдаг эрхтэн юм. Тиймээс мөн чанартай нь зохицсон үйлдлүүдийг хийвэл бөөр хямрах магадлал ихтэй. Өөрөөр хэлбэл шимгүй идээ унд идэх, хүйтэн газар удаан байх, доороосоо хэт их даарах гэх мэтчилэн хүйтэн, хийн болон усан махбодтой зохицсон үйлдлүүдийг хийвэл амархан өвчилнө гэсэн үг. -Тэгвэл бөөрний өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ? -Бөөрний өвчнөөс...
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

БУРХАН ЭМЧ

Үг: Хамба лам Д.Нацагдорж Ая: Д.Лувсаншарав БУРХАН ЭМЧ Өвчин зовлонд өртсөн бүхнийг Өрөвдөн хайрлах үлэмжийн сэтгэлтэй Урмыг сэргээсэн ухаалаг үгээрээ Урт наслахын увдисыг хайрласан. Эмч та энэрэл асралын бурхан Эмч та энгүй их буянтан Эмч та эрүүл энхийн сахиусаа Цагаахан нөмрөгт ариухан биеэсээ Цайлган сэтгэлийн илчийг цацруулж Цаглашгүй буяны ерөөл хүчээрээ Цаг бусын үхлийг цаашлуулсан Эмч та энэрэл асралын бурхан Эмч та энгүй их буянтан Эмч та эрүүл энхийн сахиусаа Эмчлэн эдгээх эрдэм ухаанаараа Эрлэгийн элчтэй эрсэлдэн тэмцэж Амь биеийг минь авран адислаж Амьдын орчлонд жаргал эдлүүлсэн Эмч та энэрэл асралын бурхан Эмч та энгүй их буянтан Эмч та эрүүл энхийн сахиусаа...
МӨРГӨЛИЙН ЭГШИГ
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

МӨРГӨЛИЙН ЭГШИГ

Үг: Хамба лам Д.Нацагдорж Ая: Д.Лувсаншарав МӨРГӨЛИЙН ЭГШИГ Буман өнгөт лагшингаараа Бусдын тусыг бүтээгч Бурхан Манла таньдаа Биеийн нүглийг ариусган мөргөе мөргөе Үлэмж үнэн зарлигаараа Өвчин зовлонг арилгагч Өршөөлт Манла таньдаа Хэлний хилэнцийг ариусган залбиръя залбиръя Асрал энэрэлийн тааллаараа Амьтан бүгдийг аврагч Ачит Манла таньдаа Сэтгэлийн гэмийг ариусган наминчилъя наминчилъя Ид шидийн эрдмээрээ Эгэл биднийг гийгүүлсэн Итгэлт Манла таньдаа Энэ хойтоо даатган сүжиглэе сүжиглэе Буяныг бүтээх үйлсээрээ Бузар нүглийг арилган Буян хишгээ хайрлаж Бурханы адисыг хүртээж өршөө өршөө Энэ дууг хаа нэгтээ дуулж аялваас тэр газарт сайн сайхан бүхэн хурж, хотол чуулган дэлгэрэх болно. Дууг дуулсан хийгээд сонссон бүхний нүгэл хилэнц ариусаж, нас буян арвидаж, хийморь лүндаа дэлгэрч, са...
Уламжлалт эм, заслаар элэгний өвчинг эмчлэх бүрэн боломжтой
Манба Дацан эмнэлэг

Уламжлалт эм, заслаар элэгний өвчинг эмчлэх бүрэн боломжтой

Элэгний өвчинг УАУ-ы онолд идээунд эс шингэснээр тунгалаг цөв холилдон элгэнд тамир болж чадахгүй муу цус дэлгэрэх, хүчтэй хатуу явдал мөрийг хэтрүүлэн үйлдсэнээс болж үүсдэг. Халуун исгэлэн идээ унд болох архи, айраг, өөх тостой хоол хэтрүүлэн идэх, хүнд хүчир ажил хийх, халуун болон чийгтэй хүйтэн газар удаан хугацаагаар байх зэрэг явдал мөрийг үйлдэх нь элэгний өвчин үүсэх гол нөхцөл болно. Элгийг “Хатан эрхтэн” хэмээн нэрлэдэг. Хаан эрхтэн нь зүрх бөгөөд элэг нь зүрхийг цусаар тэтгэж байдаг тул хатан эрхтэн хэмээжээ. Энэхүү зүйрлэл нь элгийг эрүүл байлгах нь ямар чухал ач холбогдолтой вэ гэдгийг харуулж байна. УАУ-д элэгний үндсэн 18 өвчин байдаг гэж үздэг. Эдгээрээс 13 нь халуун өвчин, 5 нь хүйтэн төрлийн өвчин байх бөгөөд үүнийг дурдвал, Элэгний халуун 13-д: 1. Лэвганжай-Элэг дэлгэр...
Н.Сайнбуян: Таван цул, зургаан сав эрхтэний бүхий л мэдээллийг хэлнээс харж болдог
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Н.Сайнбуян: Таван цул, зургаан сав эрхтэний бүхий л мэдээллийг хэлнээс харж болдог

Оточ Манрамба Их сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн эрхлэгч, УАУ-ы их эмч Н.Сайнбуянтай уламжлалт анагаах ухааны хэл оношилгооны талаар ярилцлаа. Тэрбээр Тайваний “Cheng Shiu” Их сургуульд “Монгол Хятадын Уламжлалт анагаах ухааны хэл оношилгооны харьцуулсан судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд энэхүү судалгаандаа хэл оношилгооны автомат системийг ашигласнаараа Монголын анагаах ухааны салбарт нэгэн шинэ чиглэлийг бий болгоод байна. Та “Монгол Хятадын Уламжлалт анагаах ухааны хэл оношилгооны харьцуулсан судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Яагаад энэ сэдвийг сонгох болов гэдгээс яриагаа эхлэе? Уламжлалт анагаах ухаанд харах, хүрэлцэх, асуух гэсэн оношилгооны үндсэн гурван арга байдаг. Үүний нэг болох харж оношлох аргад өвчтөний хэл, шээсийг чухалчлан үз...
Манба дацан хийд

Шинийн найманд Их Манла хурдаг

Бусдад Туслахуй Анагаах ухааны “Манба Дацан” хийд нь сарын дүйцэн хурлыг шинийн 8, 10, 14, 15-нд, билгийн тооллын 23, 25, 29, 30-нд хурдаг. Бусдад Туслахуй Анагаах ухааны хийд гэдэг утгаараа эрүүл мэндийн Оточ Манла бурхныг гол шүтээнээ болгож, шинийн найманд Их Манла, Манлын дончид, Манлын лого хурдаг. Шинийн найманг Манлын дүйцэн өдөр хэмээдэг. Энэ өдөр Манла бурхныг урин залж, тахил өргөн, айлтгал даатгал айлтгаж, Манла бурхны хот мандлыг бүтээж, түүнийгээ гороолон тойрч буян хийн, хамаг амьтныг өвчин зовлонгүй байхын тухайд даатгадаг томоохон хурал юм. Шинийн 10-нд Жигжид, Очирваань, Гомбо, Гонгор, Намсрай, Шанлон, Дамжин гээд долоон сахиус тахидаг бөгөөд хамгийн гол нь Манла бурхны гол сахиус Шанлон, Дамжинг тахидаг. Шанлон, дамжин сахиус нь өвчин зовлонд нэрвэгдсэн хэнийг ч болов өвч...
Манба Дацан эмнэлэг, Талархал

Манба Дацан эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ дэлхийн жишигт хүрсэн

Баянгол дүүргийн өндөр настан Д.Хоролсүрэн Манба Дацан эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлэн, энэхүү нийтлэлийг илгээснийг уламжилъя.  Би 2012 онд Япон улсын Токио хотод тархины мэс засалд орж, 7 хоног эмнэлэгт хэвтсэн юм. Шимузи хэмээх алдартай мэс засалч намайг зорьж ирсэн гадны хүн гэдэг утгаар тусгайлан хүлээн авч, төлөвлөгөөнөөс гадуур мэс заслын баг бүрдүүлэв. Энэ нь хүн хүнийхээ төлөө үзүүлсэн хүндэтгэл байлаа. Тэнд надад зориулж хийсэн нэр хаягтай хоол, эмийн үйлдвэрээс зориулж савласан эм өгч, хагалгааны дараа бүхэл бүтэн шинжилгээний баг ажиллаж, цаг тутамд цус, шээсний шинжилгээ авч, нойргүй хонож байгааг нь хараад үнэхээр бахдах сэтгэл төрж билээ. Үүн шиг бахдах, баярлах сэтгэлийг Манба Дацан эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлэхдээ би дахин мэдэрлээ. Манба Дацан эмнэлгийн эмчи...