Герман, Солонгос, Хятадад эмчлэгдэж чадаагүй хүүг Манба Дацан эмнэлгийн эмч нар эдгээжээ
Төрөхийн хүндрэлээс болж татаж унадаг, хамрын хөндий, хоолойн өвчнөө Герман, Солонгос, Хятадад очиж эмчлүүлсэн ч үр дүнгүй байсан таван настай хүү Манба Дацан эмнэлэгт эмчлүүлж эдгэрсэн юм. Түүний эмээтэй хүүгийн өвчний талаар ярилцлаа.
Таны зээ хүү Манба Дацан эмнэлэгт ямар оноштой ирж үзүүлж байсан бэ?
Миний хүү зургаан настай. Хүүгийн маань хоолой гурван сартайгаас эхэлж өвдсөн. Дөрвөн настайдаа Солонгост очиж хоолойн махаа авахуулсан юм. Тэгэхэд учиргүй боочих гээд байдаг нь арай дээрдсэн ч хоолой нь өвдсөн хэвээр байлаа. Хоолой нь өвдөхөөр хүүхэн хэлэндээ тулаад идээлээд ирдэг болохоор антибиотик хийлгэхээс өөр аргагүй байдаг. Өвдөхөөрөө амьсгал нь бачуурч, хоолой хамар нармайгаа татаад их зовно. Жаахан халуурвал бүх бие нь татаж сандаргана. Таван жилийн турш европ эм тариа хэрэглэс...