Л.Энх-Амгалан: Хэрэх өвчин яс, булчинг аль алиныг нь гэмтээдэг
Манба Дацан эмнэлгийн их эмч Л.Энх-Амгалантай хэрэх өвчний талаар ярилцлаа. Хэрэх өвчний шалтгаан нөхцөл, ангилал, шинж тэмдэг, эм, засал, идээ унд, явдал мөрөөр эмчлэх аргыг уламжлалт анагаах ухааны эртний гайхамшигт ном зохиолуудад дэлгэрэнгүй бичсэн байдаг. Гэвч хэрэх өвчний талаар УАУ-ы онолын үүднээс судалсан бүрэн хэмжээний судалгаа одоогоор байхгүй. Тиймээс Манба Дацан эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүд, Оточ Манрамба Их сургуулийн багш, эрдэмтэд хамтран уламжлалт анагаах ухаанд хэрэх өвчний шалтгаан нөхцлийг хэрхэн тайлбарласныг судлан, эмчилгээний арга хэлбэрүүдийг практикт нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна.
-Юуны өмнө хэрэх гэж ямар өвчин болох, юунаас шалтгаалан үүсдэг талаар хэлж өгөхгүй юу?
-Хэрэх өвчин нь голлон үе мөчинд тохиолддог. Шар ус, гурван гэм, үений барилдуулагч бад...