Мэдээ мэдээлэл

Төөнүүр засал дархлааг дэмжиж, өвдөлтийг намдаадаг
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Төөнүүр засал дархлааг дэмжиж, өвдөлтийг намдаадаг

УАУ-д өвчнийг хураангуйлан халуун, хүйтэн гэж ангилан үздэг бөгөөд төөнүүр заслыг голлон бадган хийн хүйтэн өвчинд хийдэг. Төөнүүр нь биеийн гадаргуу дээрх биологийн идэвхит бэлчирээр дулааны болон эмт бодисын үйлдлийг бие махбодод дамжуулан дархлалын тогтолцоог идэвхжүүлж цус, тунгалгийн бичил эргэлтийг сэргээж, илчийг үүсгэн, хий цусны гүйдлийг тэгшитгэж өвдөлт намдаах ач холбогдолтой. Тухайн өвчтөний өвдөлт, зовиур илэрч байгаа болон хуруугаараа дарсаны дараа өвдөж буй газарт, судас лугших орон, судасны өвчин босох газар, таван цул, зургаан савын бэлчирүүдэд, ар нурууны 20, өврийн 22, толгой үе гишүүний 29 бэлчир гээд нийтдээ 71 бэлчирт өвчний мөн чанараас нь шалтгаалан төөнүүрийг хийдэг. Төөнүүрийг толгой эргэх, бие хүндрэх, хөөстэй бөөлжих, уушги, зүрх, толгой, цээжин бие өвдөх, бадг...
“Хамгийн сайн эмч хүний сэтгэлийг эмчилдэг”
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

“Хамгийн сайн эмч хүний сэтгэлийг эмчилдэг”

Хятадын Ардын Их сургуульд Олон улсын харилцаа, СЭЗДС-д бизнес, удирдлагын чиглэлээр суралцаж, хоёр ч их сургуулийг дүүргэн, хувийн бизнес эхлүүлсэн “ӨегИмпекс” ХХК-ийн захирал Д.Сэлэнгэ одоо “Оточ Манрамба” Их сургуульд Уламжлалт анагаах ухааны их эмч болохоор суралцаж байна. Түүнтэй яагаад уламжлалт анагаах ухааны эмч болохоор шийдсэн талаар сонирхолтой яриа өрнүүллээ. -Тоо, санхүү, эдийн засагт анхаарч явдаг бизнес эрхлэгч хүн яагаад гэнэтхэн уламжлалт анагаах ухааны эмч болохоор шийдэв? -Их удаан бодож байж, энэ шийдвэрийг гаргахад амаргүй байсан. Ярьвал урт түүх болно. Арван жилийн сургуулиа төгсөх үед эцэг эх нь хүүхдээсээ ямар авьяас чадвартай, ямар мэргэжилтэй болохыг хүсч байгааг нь асуулгүй өөрсдөө мэргэжлийг нь сонгоод өгчихдөг шүү дээ. Түүний нэгэн адил эцэг эх маань намайг ...
Д.Энэбиш: Витаминыг эмийн сангаас бус хоол хүнснээсээ авах нь зохистой
Оточ Манрамба Их Сургууль

Д.Энэбиш: Витаминыг эмийн сангаас бус хоол хүнснээсээ авах нь зохистой

Оточ Манрамба Их сургуулийн багш, АУ-ы доктор, профессор Д.Энэбиштэй витамин, түүний ач холбогдлын талаар ярилцлаа. Тэрбээр хүний их эмч мэргэжилтэй ч насаараа анагаахын биохимийн хичээл зааж, анагаахын биохими, уургийн биохимийн чиглэлээр 30 орчим ном, 400 гаруй бүтээл хэвлүүлэн, 41 дэх жилдээ багшилж буй ахмад багш юм.  Бидэнд витамин хэрэгтэй гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ бидний бие махбодид ямар нөлөө үзүүлдэгийг тэр бүр мэддэггүй шүү дээ. Та энэ талаар хэлж өгөөч?  Витамин гэдэг нь амьдралын чухал амин гэсэн утгатай үг. Анх нээгдсэн витаминууд амин бүлэгтэй байсан учраас амьдралын амин гэж нэрлэгдсэн. Хэдийгээр дараа нь амингүй витамин гарсан ч дэлхий дахинд витамин гэдэг нэр томъёогоороо нэрлэсээр ирсэн. Витаминыг тосонд уусдаг, усанд уусдаг гэж ангилдаг. Тосонд уусдагт Д, А, Е,...
Таргалалтыг өлсгөх эмчилгээгээр бууруулдаг
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Таргалалтыг өлсгөх эмчилгээгээр бууруулдаг

Орчин үед техник технологийн хөгжилтэй холбоотойгоор хүмүүсийн ажил хөнгөвчлөгдөн, тэр хэрээр биеийн хүчний ажил хийхээ больсон. Түүнчлэн хоол хүнсний зөв зохистой хэрэглээ алдагдан хэт тослог, илчлэг ихтэй хүнс хэрэглэх болсоноор таргалалт хэмээх өвчлөл ихсэж байна. Хүн хэт таргалснаар бие сэтгэлийн шамдал доройтох, ажлын үр бүтээмж буурах, амархан ядрах, биеийн илч буурах, хоолны шингэц муудах, нус цэр ихсэх, биеийн галбир алдагдахаас гадна цаашлаад биед муу цус дэлгэрэх, зүрх судасны өвчлөл үүсэх зэрэг хүндрэлүүд бий болдог. Энэ нь зөвхөн буруу хооллолт, идэвхитэй хөдөлгөөн дутагдсанаас болж байна. Уламжлалт анагаах ухаанд хэт таргалсан өвчинд өлсгөх эмчилгээ хийх хэрэгтэйг тодорхой бичсэн байдаг. Өлсгөх эмчилгээг хэт тарган, ходоодны хоол боловсруулах чадвар нь буурч, хоолны шин-гэц ...
Насыг уртасгах 13 мөрдлөг
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Насыг уртасгах 13 мөрдлөг

Дараах үйл мөрдлөгөөр амьдрахыг сэтгэлдээ үргэлж бодон хэрэгжүүлж явбал энэ болон хойд насандаа зовлонгийн сав болохгүй. Зовлон алсран холдож амар амгалангийн мөн чанарыг төгс эдлэнэ. Үүний тулд: өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах дөрвөн ерөндгийн дотроос үйл явдал мөрийн оронд хамаарах: өдөр тутмын үргэлж мөрдөх, улирлын, ахуй үеийн явдал мөр гэсэн гурван зүйлийг мэдэх хэрэгтэй. Түүнд өдөр тутам үргэлж эдлэх үйл нь насыг тэтгэх, ертөнцийн хүний номт явдал, дээдийн номт явдал болой. Насыг уртасгахын тулд дараах 13 зүйлийг сахин мөрдөх хэрэгтэй. 1. Насыг тэтгэх, уртасгах явдал мөрийн зорилго 2. Өвчин, хижгээс хамгаалах сахиус 3. Өвчний нөхцөлийг тэвчих 4. Явах суух явдал мөр 5. Унтах, нойрны явдал мөр 6. Хурьцлыг эдлэх ёс 7. Иллэг, түрхлэг хийх арга (бариа) 8. Хичээл шамдлыг үйлдэх арга ...
Манба Дацан эмнэлэгт хатгаа, ханиад томууны хүндэрсэн хэлбэрийн өвчлөлийг үр дүнтэй эмчилж байна
Манба Дацан эмнэлэг

Манба Дацан эмнэлэгт хатгаа, ханиад томууны хүндэрсэн хэлбэрийн өвчлөлийг үр дүнтэй эмчилж байна

Манба Дацан эмнэлгийн эмч нар зөвлөж байна -Ханиад, томууг уламжлалтаар хэрхэн эмчилдэг вэ. Зарим хүмүүс хүүхдэд тан өгч болохгүй гэсэн буруу ойлголттой байдгаас болж хүүхдээ ханиад хүрэнгүүт нь хүчтэй антибиотек өгөхийг урьдал болгодог шүү дээ? -Уламжлалт анагаах ухаанд хүүхдийн өвчинг засах тухай заасан байдаг. Хүүхдийн өвчинг нарийн өвчин, бүдүүн өвчин, маш нарийн өвчин гэж ангилан үздэг. Хүүхдийн өвчний үед эм тан, засал эмчилгээнүүдийг тухайн хүүхдэд тохируулан хийх ёстой. Тухайлбал, ханиад томууны үед эм, тан өгч архаг хэлбэрийн хатгаа, томууны хүндэрсэн хэлбэрийн өвчлөлийг эмчилж болдог. Бүр төрөлхийн, удамшлын өвчнүүдийг ч эм, тангаар засч болно. Жишээлбэл, дээр үеэс монгол маарамба, оточууд Мана-4, Норов-7 зэрэг эмүүдээр ханиад томууг засч байсан. Мөн тарнийн арга, бариа засал, ...
Цэртэй ханиалгаж байвал зөгийн балтай татлага, ханиалгах нь их бол тан эмтэй утлага хийдэг
Манба Дацан эмнэлэг

Цэртэй ханиалгаж байвал зөгийн балтай татлага, ханиалгах нь их бол тан эмтэй утлага хийдэг

Ханиад нь агаар дуслын замаар халдварладаг халдварт өвчин гэсэн ойлголт байдаг бол уламжлалт анагаах ухаан арай өргөн хүрээнд авч үздэг. Тухайлбал, ханиад нь дотроо хоолойн, уушгины, хамрын, халдварт ханиад гэсэн ангилалтай бөгөөд тус бүрдээ эмнэлзүйн шинж тэмдэг, эмчлэх аргатай тусгай биеэ даасан өвчин юм. Хоолойн ханиадны эхэн үед хоолой, тагнай, хамар халуун оргиж, нус гоожиж, битүүрэн сүүлдээ ихээхэн найтаах шинж тэмдэг илэрнэ. Уушгины ханиадны үед хоолой халуун оргих, загатнах, ханиалгах, толгой цээжин биеэр өвдөх шинж тэмдэг илэрч, сүүлдээ идээ, цустай цэр гарч уушгины архаг өвчин болж хувирдаг. Хамрын ханиадны үед хамар халуун оргин шархирч, нус гоожих шинж тэмдэг илрэх бол халдварт ханиад нь толгой үе мөч, хөлийн эрээн булчин өвдөж, цээжин бие хөндүүрлэн, гуя, бэлхүүсээр нүдүүлсэ...
Архаг сульдаа өвчний хам шинжийг эмчлэхүй
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Архаг сульдаа өвчний хам шинжийг эмчлэхүй

ОХУ-ны иргэн, Уламжлалт анагаах ухааны эмч, гавал ууцны засалч/craniosacral therapist/, ароматерапист, буддизм судлаач, профессор Mija-Dzeinara Ubarteine(түвэд нэр нь Palden Lhamo) ОМИС-ийн эмч, оюутнуудад өрнөдийн нийгэмдэх “Архаг ядаргаа сульдаа өвчний хам шинжийг эмчлэхүй” сэдэвт лекц уншлаа. “Бид багш, шавийн барилдлагатай номын ахан дүүс. Тэгэхээр нэг гэр бүл гэж үзэж байна” хэмээн лекцээ эхлэв. Тэрбээр Испани, Итали, Польш, Эстони гээд дөрвөн улсад энэ чиглэлээр их сургууль төгссөн, уламжлалт анагаах ухаан эмчээр олон жил ажиллаж байгаа юм байна. Гурван хүү, нэг охинтой. Нөхөр нь хятад анагаах ухааны эмч. Уламжлалт анагаах ухааны эмч хүн дан ганц оношилгоо эмчилгээгээр биш хажуугаар нь буддын гүн ухааны гүрэм засал, тарни номыг давхар бас ашигладаг. Хүн төрөлхтөн өөрсдийн сайн сайх...
Д. Найдан: Зөв дадал хэвшилтэй амьдарцгаая
Манба Дацан эмнэлэг

Д. Найдан: Зөв дадал хэвшилтэй амьдарцгаая

Өвчнийг ерөнхийд нь үүслийн хувьд халдварт болон халдварын бус гаралтай гэж үндсэн хоёр хэсэгт хуваан үзэж болно. Орчин цагт халдварт гэхээсээ халдварын бус гаралтай өвчлөл ихсэж байна. Энэ нь манай ард иргэдийн дийлэнх нь эрүүл мэндийн боловсрол тааруу байдагтай холбоотой. Эрүүл аж төрөх ёсны наад захын мэдлэггүй, буруу дадал хэвшилтэй амьдрах нь өвчинд нэрвэгдэх гол шалтгаан болдог. Хүйтэн сэрүүний улирал эхэлж байна, дулаахан гутал хувцас өмсөж явах хэрэгтэй. Хүн тархи толгойноосоо даарахаар биеийн дулаанаа амархан алддаг. Малгай өмсөж хэвшсэнээр тархины судас нарийсах улмаар нас яваад ирэхээр толгой өвдөх, нулимс  гоожих, тархинд цус харвах гээд тархи толгойны өвчний олон эрсдэлээс сэргийлж чадна. Мөн сүүлийн жилүүдэд манай хүүхэд залуусын дунд зүрх судасны өвчин, чихрийн шижин, тарг...
Блок гаргах эмчилгээ
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Блок гаргах эмчилгээ

Булчин чангаралт юунаас үүсдэг вэ? Булчин чангаралт нь ерөнхийдөө суугаа ажлыг хэт их удаан хийснээс болдог. Бичиг цаасны ажил, компьютерийн ард хэт удаан суух гэх мэт. Чилээ гаргах төрөл бүрийн дасгалыг өдөрт нэгээс дээш удаагаар хийж байх хэрэгтэй. Булчинг суллах янз янзын арга бий. Эдгээрээс нухах, даран нухах, ар нухах, цэгэн бариа, массаж, бүтэн биеийн зөөлөн бариа манай эмнэлэгт түлхүү хийгддэг. Энэ удаад булчин чангарал буюу хөшингөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөрт нэг буюу 2-оос дээш удаа хийгддэг дасгалыг заая. Хүмүүсийн ойлгодгоор энэ дасгал нь урагш, хойш, баруун, зүүн тийш толгойгоо хөдөлгөөд болчихдог юм биш л дээ. Зүүн талруу толгойгоо хөдөлгөхдөө өөрийн баруун гараараа тултал нь хүзүүгээ татаж эцсийн цэгт нь хүрсний дараа 3-5 секунд энэ байдлаа хадгалж барина. Болж өгвөл...