Мэдээ мэдээлэл

Олон гэм нүгэл гарахын эх болсон архийг тэвчвээс зохилтой
Манба дацан хийд

Олон гэм нүгэл гарахын эх болсон архийг тэвчвээс зохилтой

Архи бий болсон шалтгаан нөхцөл Эдүгээгээс  өмнөх  эрт  галавын  тооллоор 4 мянга 3 зуун 86 галавын тэртээ Сарангэрэлт бурхан, Дави-Од бурхан ертөнцөд залран номын хүрд эргүүлэх цагт эх болсон зургаан зүйлийн  хамаг  амьтны  олон  аймаг  бүгд  цугларан  ном  сонсон  муу  болгоныг  тэвчин  буянд хичээнгүйлэн залбирдаг байжээ. Энэ үед хилэнцэт тэнгэрийн шулмасын хаан атаархан хорсож миний дэргэд хорлолын номонд сурах нэгээхэн ч амьтан үгүй бүгд л Сарангэрэлт бурханг шүтэж байхдаа яахав хэмээн гаслан гансран хэвтэв гэнэ. Гэтэл шулмасын хааны сахиус муу зүгийн Догшин хар тэнгэр гэгч нь хаанд нэгэн зүүд илгээв. Тэгэхэд галзуу цагаан арслангийн тархи, догшин мунхаг зааны хөөс, хорт могойн хэл, галзуурсан хэдгэний бал, галзуу нохойн шүлс, есөн бүжиглэгч эм шулмасын чөмөг, үхээр идэгч чонын нүд...
Т.Лхагвагарам, Ч.Болдбаатар нар магистрын зэрэг хамгааллаа
Оточ Манрамба Их Сургууль

Т.Лхагвагарам, Ч.Болдбаатар нар магистрын зэрэг хамгааллаа

Оточ Манрамба Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2017 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн хурлаар Оточ Манрамба Их сургуулийн магистрант Т.Лхагвагарам, Ч.Болдбаатар нар Магистрын зэрэг горилсон бүтээлээ амжилттай хамгаалснаар магистрын зэрэг хүртлээ. Т.Лхагвагарам нь “Оточ Манрамба Их сургуулийн номын сангийн Түвд судрыг ангилах, номзүйчлэх, каталог зохион байгуулах арга зүй” сэдвээр судалгаа хийн, соёл судлалын магистрын зэрэг гориллоо. Энэхүү магистрын ажил нь Түвд судрыг ангилах, номзүйчлэх тал дээр Монголдоо анхдагч болж байгаагаараа онцлог бөгөөд Оточ Манрамба Их сургуулийн номын сан дахь 7000 түвд судраас 1000 ширхэгийг нь хамруулан ангилж, номзүйчилсэн юм. Цаашид энэхүү магистрын ажил дээр тулгуурлан Оточ Манрамба Их сургуулийн номын сангийн бүх түвд судрыг ангилах, номзүйчлэх ажлыг хэрэ...
ОМИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна
Зарлал, Оточ Манрамба Их Сургууль

ОМИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна

Оточ Манрамба Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурал 2017 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр буюу өнөөдөр 15:00 цагт Оточ Манрамба Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно. Тус хурлаар Т.Лхагвагарамын “Оточ Манрамба Их сургуулийн номын сангийн Түвд судрыг ангилах, номзүйчлэх, каталог зохион байгуулах арга зүй” сэдэвт соёл судлалын магистрын зэрэг горилсон бүтээлийн жинхэнэ хамгаалалтын хэлэлцүүлэг, Ч.Болдбаатарын “Тарималжуулж буй чихэр өвс /glycyrrhiza uralensis fisch/-ийн эмийн түүхий эдэд ашиглах боломжийг судалсан дүн” сэдэвт АУ-ы магистрын зэрэг горилсон бүтээлийн жинхэнэ хамгаалалтын хэлэлцүүлэг, С.Пэрэнлэйлхүндэвийн “Зарим өвсөн эмийн танин барих шинжид хийсэн судалгаа” сэдэвт АУ-ны магистрын зэрэг горилсон бүтээлийн урьдчилсан хамгаалалтын хэлэлцүүлгийг хийх юм байна. Мөн Олон ...
Цистит өвчнийг уламжлалт анагаах ухаанаар бүрэн эмчилнэ
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Цистит өвчнийг уламжлалт анагаах ухаанаар бүрэн эмчилнэ

Бидний хэлж заншсанаар цистит нь давсаг шээсний замын үрэвсэлт өвчин юм. Ямар ч хүнд тохиолдож болох ч дийлэнхдээ эмэгтэйчүүд өвчилдөг. Энэ нь эмэгтэйчүүдийн бие махбодын онцлогтой холбоотой. Тухайлбал, эмэгтэйчүүдийн шээсний зам богино байдаг учир өгсөх замын халдварт илүү өртөмтгий. Уламжлалт анагаах ухааны үүднээс авч үзвэл энэ нь бөөр, давсаг шээсний замын махбод хямарсан, хий, цус шарын гэм давамгайлсан өвчлөл юм. Даарч хөрөх, ялангуяа доороосоо их даарснаар доод биеийн хий хямарч шээсний сүв болоод бөөрний судаснууд нарийсан шарын халууныг хямрааснаар бөөр, давсагны үрэвсэлт өвчнүүдийг үүсгэдэг. Ихэнх тохиолдолд доороос даарснаас үүдэлтэйгээр өвлийн улиралд үүсдэг ч бөөрний өвчлөлүүдийн үед хоёрдогчоор өвчлөх магадлал өндөр. Янз бүрийн бөөрний үрэвсэлт өвчний үед үүссэн муу цус давс...
“Бид одон зурхайг ашиглаж Сичуаньд болсон газар хөдлөлтийг урьдчилан тооцоолсон”
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

“Бид одон зурхайг ашиглаж Сичуаньд болсон газар хөдлөлтийг урьдчилан тооцоолсон”

МУЭСТ Манба Дацанд Түвдийн Анагаах ухааны Их сургуулийн Ерөнхийлөгч, доктор, профессор Нямацэрэн, Түвдийн эмнэлэг, зурхайн шинжлэх ухааны Мэнзихан хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч, доктор, профессор Юмба нар айлчлан, сарын турш туршлага солилцон ажиллалаа. Доктор, профессор Нямацэрэн, Юмба нар Манба Дацан төв дээр ажиллах хугацаандаа Оточ Манрамба Их сургуулийн оюутнуудад лекц орж, мэдлэг мэдээллээсээ хуваалцан, эрдэм соёлоо түгээн Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсныг нь үнэлээд Оточ Манрамба Их сургуулийн зүгээс тус сургуулийн зочин профессор цолыг олгосон тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ удаад доктор, профессор Нямацэрэн болон Юмба нартай Түвдийн уламжлалт анагаах ухаан, зурхайн салбарын хөгжлийн талаар цөөн хором ярилцсанаа хүргэе. ...
Багш дор мөргөмүй
Манба дацан хийд

Багш дор мөргөмүй

Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос... “Лам” гэсэн үгийг уйгаржин монгол үсгээр “валам” хэмээн бичдэг нь түвдээр “лам”, бичихдээ “ва, ла, м” гурван үсгийг оролцуулан бичдэгтэй холбоотой юм. “Лам” буюу “валам” нь их эрдмийн оргил гэсэн утгатай. Ла үсэг нь өндөр даваа гэсэн утгатай. Энэ нь лам багшийн эрдмийг өндөр уулын оргилтой зүйрлэсэн бөгөөд өндөр уулын оройд гарсан хэн боловч эргэн тойрноо илт харж чаддагтай адил багшийн эрдмийг түүнтэй адилтгасан зүйрлэл юм. Ва үсэг нь үнээ гэсэн утгатай. Хүслийг хангагч их эрдэнийн үнээ нь зуун амт төгөлдөр номын цагаан сүүний шимээр шавь болон амьтан бүгдийг цаг үргэлжид тэтгэн цэнгүүлж, энэ болон хойт төрөлд нь гэгээрэлд хүргэдэг утгыг бэлгэдсэн. М (ма) үсэг нь эх гэсэн утгатай. Ганц хүүтэй эх хүн хүүгээ...
В.Тунгалаг: Манба Дацан эмнэлэгт арав гаруй жил эрүүл мэндээ даатгаж байна
Манба Дацан эмнэлэг, Талархал

В.Тунгалаг: Манба Дацан эмнэлэгт арав гаруй жил эрүүл мэндээ даатгаж байна

БГД-ийн иргэн В.Тунгалаг манай сонинд хандаж, Манба Дацан эмнэлгийн захирал, Монгол Улсын Гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдорж болон Манба Дацан эмнэлгийн хамт олонд талархлаа илэрхийллээ. Тэрбээр арав гаруй жилийн өмнөөс уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж эхэлсэн бөгөөд өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг Манба Дацан эмнэлгийнхэнд даатгасан хэмээн ярьж байлаа. -Та Манба Дацан эмнэлэгт эмчлүүлж эдгэсэн гэсэн. Ямар өвчтэй байсан бэ? -Миний зүрх томорсон, зүрх судасны хатууралтай, бөөр усжсан гэж Европын анагаах ухааны эмнэлгүүд оношилсон. Бөөр ялангуяа их татаж өвддөг, хөл дээрээ зогсоход бэрх байсан. Намайг эмчилгээгүй, гурван жилийн настай гэж хэлж байсан юм. Бараг арван жилийн өмнө дөө. Тэр үед миний отгон охин Оточ Манрамба Их сургуульд Уламжлалт анагаах ухааны их эмчээр с...
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Нойроо хэрхэн зөв зохицуулах вэ?

Хүн эрүүл байхын нэг үндэс бол тайван сайхан унтаж амрах юм. Хүн өдөр ажилласан бие сэтгэлийн ачааллаа шөнө нь унтаж амарсанаар тайлж, дараа өдөр ажиллах эрч хүчийг нөхөн авч байдаг. Тиймээс нойроо зөв зохицуулан тохирох хэмжээгээр унтаж амарч байх нь чухал. Хүн шөнийн цагт унтахгүй байснаар хийг үүсгэх тул амар тайван унтах хэрэгтэй. Хэрэв шөнө ажиллах, эсвэл аливаа шалтгаанаар унтаагүй тохиолдолд маргааш нь хоол идэлгүйгээр унтаагүй хугацааныхаа хагас төдий хугацаанд унтаж байх хэрэгтэй. Тэжээлийн улирал буюу 4-5 дугаар сарын үед архинд согтсон, хүч барагдсан, бие сэтгэл шаналсан, хүнд хүчир ажлаас болж ядарсан, хөгшин настай, сэтгэл санаа тайван бус айсан хүмүүс шөнийн богиноор биеийн хүч, өнгө зүсээ алдан, хийгээ аривдуулж байдаг. Тиймээс энэ үед өдөр бага зэрэг унтах нь хийг дарж, ...
Манба Дацан – Танин мэдэхүйн их өргөө
Манба дацан хийд

Манба Дацан – Танин мэдэхүйн их өргөө

“Гандантэгчинлэн” хийдийн шүтээн Очирдар бурхан Бөмбөгөр ногоон театрын тайзан дор байсныг Шинжлэх ухааны хүрээлэнгийн Лог Дэндэв гэдэг хүн олж, “Энэ хуучин Очирдар мөн үү” гэсээр Ганданд үүрч аваачиж өгсөн гэдэг. Мөн “Гандантэгчинлэн” хийдийг 1944 онд дахин сэргээх засварын үед баганы завсар хадганд боолттой юм хоцорсныг авч үзвэл жижигхэн гуутай Очирваань бурхан байжээ. Үүнийг ихэд бэлэгшээн хадгалж байгаад хожим нандин шүтээн Очирдарын өвөр дээр залсан нь одоо ч хэвээрээ байдаг аж. Энэ мэт түүхийг та хаяа нэг сонин сэтгүүлээс, эсвэл өвгөдийн хууч ярианаас сонсч байсан болов уу. Тэгвэл одоо “Гандантэгчинлэн” хийдийн нандин шүтээн Очирдарын өвөр дээр залсан Очирваань бурханыг өөрийн биеэр үзэж, түүний түүх намтарыг нь дэлгэрүүлэн яриулж яагаад болохгүй гэж. Буддын шашны түүх соёл, өв ул...
Ч.Ичинхорлоо: Ясны шөл, бурамтай сүү хий дарж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг
Манба Дацан эмнэлэг

Ч.Ичинхорлоо: Ясны шөл, бурамтай сүү хий дарж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг

      Манба Дацан эмнэлгийн их эмч Ч.Ичинхорлоотой зүрх судасны өвчлөлийн талаар ярилцлаа.   -Зүрхний өвчинг уламжлалт анагаах ухаанд хэрхэн үздэг вэ? -Уламжлалт анагаах ухаанд зүрх судасны өвчинг долоон хэсэгт хуваан авч үздэг. Энэ нь сэтгэл долгисох, зүрхээр хатгуулах, үүн дотроо хийн хатгалгаа, цусан хатгалгаа гэж хуваадаг, зүрхний халуун, зүрхний ус, зүрх будангуйрах, зүрхний хорхой, зүрхний халэнагво гэж ангилдаг. Зүрх судасны өвчин хийнээс үүсдэг. Хий нь өвчин бүхний эхлэл, шалтгаан юм. Зүрх нь гал махбодитой, зуны улиралд илүү өвчилдөг. Тиймээс 6, 7 дугаар сард зүрхээ сайн анхаарах хэрэгтэй. Одоо өвлийн улиралд бөөрний судас дэлгэрсэнээр бөөр өвчилж, давхар зүрх судсандаа нөлөөлдөг. Бөөр нь доод биед хүйтэн сэрүүн оронд оршдог ч зүрхэндээ нөлөөлсөнөөр зүрх бөөр, уушг...