Мэдээ мэдээлэл

Аранжон буюу өөрөө заларсан Балданлхам бурхан
Манба дацан хийд

Аранжон буюу өөрөө заларсан Балданлхам бурхан

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд нь жил бүрийн өвлийн сүүл сарын 30 буюу битүүний орой Балданлхамаа тахидаг. Битүүний хурал шөнөжин хурна. Битүүний шөнө Лхам бурхан залран ирэх тул дуган сүмийн гаднах асар гонхонд идээ мөс, чихэр, тос тэргүүтэнг тавьдаг. Лхам бурхан битүүнд 3000 ертөнцийг агшин дор эргэж айл бүрт зочилдог номтой. Тиймээс монголчууд тотгон дээрээ усан тахил буюу мөс тавьдаг учиртай. Тэрхүү мөс нь Лхам бурхны луусанд зориулж байгаа өглөг юм. Балданлхам бурханд балин тахил өргөх зан үйлийн хүчээр тухайн улс орон, ард түмэн төдийгүй хорвоо ертөнцийн амьтан бүгд ирж буй жилдээ эрүүл энх, амар амгалан байхын учир бэлгэдэлтэй. Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийг сэргээн байгуулсан тэр жилийн битүүний хуралд тахих томоохон хэмжээний Балданлхам бурхан ...
Шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?
Манба дацан хийд

Шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?

Мөр гаргах нь хувь хүний амьдралын хэмнэлтэй холбоотой сөрөг үр дагавруудаас урьдчилан хамгаалах тогтсон таалал юм. Тухайн жилийн суудлыг дагаж хүний амьдралд олон сөрөг үр дагаврууд гардаг. Түүнийг засч, муу шалтгаан нөхцлүүдийг арилгаж, барцад саадаа үгүйсгэж, хамгаалж, муу юманд өртөхгүй, сайн юмтай уулзаж учирч байхын ерөөл буянаа бий болгосон арга засал юм. Эрт дээр үеэс дэлхий ертөнцийн хүмүүс зурхайн ухааныг судалсаар ирсэн. Зурхайн шинжлэх ухааныг авч судлаж чадаагүй улс үндэстэн зөндөө байна. Тэд ийм зүйл хийх ухаан ч алга. Бид энэ ухааныг өвлөж авчихаад, хэрэгжүүлээд явж байсан ард түмэн өнөөдөр үүнийг үгүйсгэх хэрэггүй. Төрөхөд цаг нараа олж төрдөг. Үхэхдээ ч гэсэн цаг нараа олоод л үхдэг шүү дээ. Дүйнхэрийн үүднээс номлосон одон зурхай болон хар зурхайн ухаан нь амьдралын бүхий...
Хамба лам Д.Нацагдорж: Ямар ч халдварт өвчний үед уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ хэрэгтэй гэдгийг Засгийн газар анхааралдаа авах ёстой
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Хамба лам Д.Нацагдорж: Ямар ч халдварт өвчний үед уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ хэрэгтэй гэдгийг Засгийн газар анхааралдаа авах ёстой

Манба Дацан МУЭСТ-ийн Тэргүүн, Хүний гавъяат эмч, Хамба лам Д.Нацагдоржтой ирж буй жилийн өнгө, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа. -Ирж буй Хулгана жилийн өнгө ямар байна вэ, юуг анхаарч,  хичээж явах вэ? -17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жил гарч байна. Би олон газрын зурхайчидтай холбоотой ажиллаж, зурхайн номнуудыг харж байхад энэ хулгана жилд халдварт өвчин гарна гээд хэлчихсэн байна. Энэ Коронавирус үүний илрэл болов уу гэж бодож байна. Гэхдээ төмөр хулгана жил муу жил биш. Энэ жил хур бороо, цэцэг, ногоо зарим газраар алаг цоог, зарим газартаа боломжийн байх төлөв гарсан. Энэ хавар шуургатай, сүүл сард хуурайшилт үүсч мэднэ. Зун үер усны аюулаас болгоомжил. Мөн дээдэс түшмэдүүдэд хатуу жил, хямрал тэмцэл ихтэй. Үүнийг их анхаарч, хямрах нөхцлийг...
Д.Сайнсайхан: Төгсбуянтын зурхайн нарийвчилсан тооцооллоор нэг сар 29,53059 хоногтой учраас гурван жил тутамд нэг сар илүү гардаг
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг

Д.Сайнсайхан: Төгсбуянтын зурхайн нарийвчилсан тооцооллоор нэг сар 29,53059 хоногтой учраас гурван жил тутамд нэг сар илүү гардаг

“Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн өнгө хийгээд гарч буй жилийн засал номоо хэрхэн хийлгэх, засал номын утга учрын талаар Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн зурхайч, АУ-ы магистр Д.Сайнсайхантай ярилцлаа. -Монголын цагаан сар Азийн орнуудын сар шинийн баяраас зөрүүтэй цаг хугацаанд болдогийн учрыг тайлбарлахгүй юу. Энэ жилийн хувьд ч Хятад болон Азийн бусад орнуудын сар шинийн баяр нэгдүгээр сард болсон. Шар зурхай, Төгсбуянтын зурхайн тооцооллын ялгаанаас үүдэлтэй гэдэг ч нарийн учрыг нь хүмүүс тэр бүр мэддэггүй шүү дээ? -Энэ зөрүү гурван жил тутамд нэг гардаг. Тиймээс зарим хүмүүс гурван жил тутамд цагаан сараа тэдэнд хийнэ гэж маргадаг. Гэхдээ энэ жилийн хувьд цагаан сар зөрсөн нь Коронавирусын халдвар авахаас сэргийлсэн их сайн хэрэг боллоо, тиймүү. Цагаан сар ...
Очирваань бурхан ба Богд Зонхов
Манба Дацан эмнэлэг

Очирваань бурхан ба Богд Зонхов

Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурхны номын чуулган” номоос Богд Зонхов 1357-1421 онд амьдарч байсан шарын шашны тэргүүн билээ. XVI зууны сүүлч XVII зууны эхээр шарын шашин Монголд хүчтэй түрэн орж ирэхэд Зонховын намтар, түүний олон зохиолуудыг судлан орчуулж эхэлсэн байдаг. 1387-1441 онд Богд Зонховын шавь Хайдүв бээр Богдын намтрыг туурвихдаа “Миний оройн дээд Богд нь тоолшгүй галавын урьдаас илт туулсан бурхан болсон. Ялж төгс нөгчсөн бурхны ёс журмыг ариун чанд сахин, хамаг амьтны тусын тулд зарим үед Загарвардын хаан, зарим үед бурхан, зарим үед бодьсадва, зарим үед эгэл хуврагын дүрээр залран морилж байсан” хэмээн бичсэн байдаг. Манзушир Богд Зонховын талаар айлдахдаа “Богд Зонхов нь Бурхан багштай уулзсанаас одоог хүртэл Энэтхэг орноо гурван төрөлдөө Бандида дүр...
Аливаа хор хөнөөл, түүний ерөндөг эм, аврал ч бидний дотор бий
Манба дацан хийд

Аливаа хор хөнөөл, түүний ерөндөг эм, аврал ч бидний дотор бий

Амьдралд тохиолдох янз бүрийн нөхцөл байдлаас сэтгэлийн тайван тогтвортой байдал алдагдаж сэтгэл хямрал буюу стресс, түүнээс үүсэх өвчин өнөөдрийн нийгэмд зонхилж байна. Үүнд: Сэтгэлийн хөдөлгөөн талаас: Сэтгэлийн тайван амгалан байдал алдагдах, хүлээцгүй, тэвчээргүй, уур бухимдалтай болох, түгшүүрд автах, цочимтгой, аймхай болох, сэтгэл тогтворгүй болох, харамсах сэтгэлд автах, гутарч гуниглах, сэтгэлээр унах, уй гашууд автах, ирээдүйд итгэх итгэл алдрах, арчаагүй үхээнц дорой байдалд орсон мэдрэмж төрөх. Танин мэдэхүйн талаас: Анхаарал сарних, бодол санаа орон гаран болох, уймраа болох, шийдвэр гаргах чадвараа алдах, орчны баримжаа хурц үедээ алдрах. Төрх үйлийн талаас: Төрх үйл өөрчлөгдөх /унаган болон нийгмийн/, нийгмээс өөрийгөө тусгаарлах, хооллох гэх мэт биологийн хэрэглээний...
Ч.Гүнждагва: Хагалгаа хийлгэх хүртлээ хүндэрсэн байсан ч 14 хоногийн дотор гайморитнаас бүрэн ангижирсан
Манба Дацан эмнэлэг

Ч.Гүнждагва: Хагалгаа хийлгэх хүртлээ хүндэрсэн байсан ч 14 хоногийн дотор гайморитнаас бүрэн ангижирсан

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч,  хуульч Ч.Гүнждагватай ярилцлаа. -Та Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж, хагалгааны заалттай байсан өвчнөө илааршуулсан гэсэн. Энэ талаар тодорхой ярихгүй юу? -Тиймээ, би 2004 онд гаймориттай болоод, хүндэрч архагшсан байсан. 2007 оноос хойш олон эмнэлэгт үзүүлж, угаалгаж, эмчлүүлсэн ч сайжрахгүй явсаар хагалгаа хийлгэхээс өөр аргагүй болсон. Тэр үед ээж маань Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн захирал Д.Нацагдорж маарамба дээр очиж үзүүл гэж зөвлөсний дагуу би 2009 онд Хамба лам дээр нэлээд хүнд байдалтай ирж байлаа. Д.Нацагдорж маарамба надад тан бичиж өгөхөөс гадна дусаадаг эм, хамрын тамхи шиг татдаг эм өгсөн. Дусаадаг эмийг нь гурав хоног хэрэглээд, хамрын тамхи шиг эмийг нь 7 хоног татлаа. Анх татахад юу ч мэдэгдэхгүй, хамраас маш их идээ б...
А.Сүхбат: “Зоригийг хийморь дагадаг” гэсэн өвөг дээдсийнхээ ухааныг сэтгэлдээ тээж явдаг
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг

А.Сүхбат: “Зоригийг хийморь дагадаг” гэсэн өвөг дээдсийнхээ ухааныг сэтгэлдээ тээж явдаг

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Гавъяат тамирчин, Дархан аварга А.Сүхбаттай ярилцлаа. -Таны өвөө лам хүн байсан гэдэг. Буддын үзэл сургаал таны амьдрал, хүмүүжилд хэрхэн нөлөөлсөн бэ? -Миний өвөө Наваанцэдэн Хэнтий аймгийн Мөрөнгийн хүрээний унзад лам, оточ маарамба хүн байсан. Мөн манай удам сударт лам хуварга, оточ маарамба, бөх хүмүүс байсан. Миний өвөө, эцэг эх монгол ахуйгаар л хүмүүжсэн улс, тэдний “Урьдын хөгшчүүл тэгдэг байсан” гээд хэлж ярьдаг байсан сургаал нь одоо бодоход бурхны сургаал, амьдралын үнэний сургаал байж. Багадаа сонсож байсан бүхэн ой тойнд сууж үлдээд, үр удамдаа дамжиж удамшдаг юм байна. Бидний өвөг дээдэс мал аж ахуйгаа эрхлэхээс гадна газрыг шинжих, зурхайн ухааныг мэддэг, өвс ургамлаа таньж мэдээд түүгээрээ өөрсдийгөө анагаадаг гээд асар олон мэдлэг, мэргэжилтэ...
Шанаагаар хатгуулах, чих шуугих шинж илэрвэл хонины шөл, шар тос, бурам зэргийг хэрэглээрэй
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Шанаагаар хатгуулах, чих шуугих шинж илэрвэл хонины шөл, шар тос, бурам зэргийг хэрэглээрэй

Толгойн өвдөлт нь сүүлийн үед залуучуудад түгээмэл тохиолдох болсон бөгөөд энэ нь олон өвчний шинж тэмдэг, зовиур болж илэрдэг ч биеэ даасан өвчин гэж хэлж болно. Уламжлалт анагаах ухаанд хий, шар, бадган, цус нь дангаараа болон хоорондоо нийлж хавсарч хямарсанаар өвчин үүсгэгч гол шалтгаан болдог. Толгойн өвдөлт нь ихэнх тохиолдолд ямар нэг өвчний шинж тэмдэг болж илэрдэг. Өдөр унтах, шөнө нойргүй хонох, архи хэтрүүлэн хэрэглэх, удаан ярих, уйлах, малгайгүй явснаар салхинд цохигдох, их зүйл бодож стрессдэх, уурлаж бухимдах, хурц үнэр үнэрлэх, хурц үнэр, утаанд удаан хугацаагаар байх, дулаан газраас гэнэт гарч салхинд цохиулах, сэтгэл түгших, айх, гэнэтийн цочролд орох, оюуны болон биеийн хүчний хэт ачаалалд орох зэрэг олон шалтгаантайгаар толгой өвддөг. Уламжлалт анагаах ухаанд толгойн ...
“Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлээд цөс, бөөрний чулуу хайлж, зүрхний хүнд өвчнөөс ангижирсан”
Манба Дацан эмнэлэг

“Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлээд цөс, бөөрний чулуу хайлж, зүрхний хүнд өвчнөөс ангижирсан”

Манба Дацан Нэгдсэн эмнэлгээр хоёр жил орчим эмчлүүлэн цөс, бөөрний чулуу нь хайлж, түрүү булчирхайн шохойжилт эдгэрч, зүрх хаагдах аюулт өвчнөөс аврагдсан Д.Лувсанцэрэн гуайн яриаг хүргэж байна. Зүрхний хүнд өвчнөөс аврагдлаа Миний бие Д.Нацагдорж хамба ламаар эмчлүүлж илааршаад баярлаж талархан сууна. Олон мянган жилийн турш нотлогдож шалгарсан уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлэн эдгэрсэн хүмүүсийн нэг нь би билээ. Заавал мэс засал хийлгэх шаардлагагүйгээр өвчнийг эмчлэн эдгээж болдог юм байна. Би 2013 оны 7-р сард  гэнэт хүмүүсийн ярьдгаар зүрхний клапан хаагдах өвчинд нэрвэгдэж амиа алдах дөхсөн. Зүрхэнд цусан хангамж өгдөг артерийн судасны  хоёр нь бөглөрсөн учир яаралтай мэс ажилбар хийлгэсэн. Нэг судсаа нээлгэж стэнд буюу тэглэгч тавиулж амь аврагдаж байлаа. Гадагшаа явж эмчлүүлж...