Мэдээ мэдээлэл

Ж.Гончигдорж эмчийгээ ирээдүйд гавьяат эмч болно гэдэгт эргэлзэхгүй байна
Манба Дацан эмнэлэг, Талархал

Ж.Гончигдорж эмчийгээ ирээдүйд гавьяат эмч болно гэдэгт эргэлзэхгүй байна

Миний бие зээ хүүтэйгээ хамт 2020.01.13-23-ны хооронд эмчлүүлээд гарсан. Эмнэлгийн хамт олон маш эелдэг сайхан үйлчиллээ. Эмчлэгч эмч Ж.Гончигдорж маш сайхан эелдэг зөөлөн зантай, чадалтай эмч байна. Өдий 80 эргэм насанд олон газраар үйлчлүүлж олон эмч сувилагчтай учирч явлаа. Энэ эмнэлгийн эмч ажилчид шиг эелдэг зөөлөн, хүний төлөө ажиллаж байгаа эмч нарыг хараагүй. Та нар минь үнэхээр мундаг шүү. Та бүхэндээ цаашдын ажил үйлсэд нь их амжилтыг хүсэн ерөөж, баярлаж талархаж байгаагаа дахин дахин илэрхийлж байна. Сайхан хоол хийж бидэнд үйлчилж байсан тогооч нартаа баярлалаа. Ж.Гончигдорж эмчдээ баярласнаа дахин илэрхийлэхийн ялдамд "Та бол ирээдүйн гавьяат эмч шүү" гэдгийг онцолж, олон хүнийг өвчнөөс нь салгаж өрх гэрүүдэд баяр баясгалан бэлэглэж яваарай гэж ерөөе. Үйлчлүүлэгч Бат-Оргил, ...
Г.Ган-Эрдэнэ эмч маань өвчтөнүүдийнхээ сэтгэлийн гүнд хүрч чин сэтгэлээсээ ажилладагт талархдаг
Манба Дацан эмнэлэг, Талархал

Г.Ган-Эрдэнэ эмч маань өвчтөнүүдийнхээ сэтгэлийн гүнд хүрч чин сэтгэлээсээ ажилладагт талархдаг

Би Г.Ган-Эрдэнэ эмчээр эмчлүүлдэг билээ. Энэ оны 4-р сард 10 хоног эмчлүүлсэн бөгөөд үнэхээр сэтгэл ханамжтай байсан. Тиймээс ээжийгээ мөн эмчлүүлсэн. Миний хувьд Манба Дацангийн эмч Г.Ган-Эрдэнэдээ маш их талархаж явдаг. Тиймээс Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Г.Ган-Эрдэнэ эмчдээ болон Манба Дацан эмнэлгийн нийт хамт олондоо талархлаа илэрхийлье. Г.Ган-Эрдэнэ эмч маань залуу хүн гэхэд буурь суурьтай, өвчтөнүүдийнхээ сэтгэлийн гүнд хүрч чин сэтгэлээсээ хандаж ажилладаг. Энэ сайхан эмнэлгийг байгуулж Монголын уламжлалт анагаах ухаанаар ард олноо эмчилж арчилж байгаа хамба Д.Нацагдорж болон бусад эмч, ажилтан нарт маш их баярлалаа. Та бүхний санасан бүхэн нь бүтэмжтэй, үйлс нь ариун байг ээ. Үйлчлүүлэгч А.Алимаа  ...
Чин сэтгэлээсээ эмчилгээ хийж, биеийг минь илаарьшуулсан С.Чойжамц эмчдээ баярлалаа
Манба Дацан эмнэлэг

Чин сэтгэлээсээ эмчилгээ хийж, биеийг минь илаарьшуулсан С.Чойжамц эмчдээ баярлалаа

Миний бие тус эмнэлэгт 10 хоног эмчлүүлээд гарлаа. Эмчлэгч эмч С.Чойжамц маань мэдлэг чадвартай үнэхээр сайн эмч байна. Чин сэтгэлээсээ эмчилгээ хийж, зөвлөсний үр дүнд бие маань маш сайхан илаарьшлаа. С.Чойжамц эмч маань нэртэй эмч болно гэдэгт итгэл төгс байна. Таны энэхүү буянтай гэгээн үйлсийн зам үргэлжид дардан, гэгээн амжилттай байхыг хүсэн ерөөж, маш их баяртай, сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлье. Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмч нар залуу хэр нь мэдлэг чадвартай, чин сэтгэл, ёс зүйтэй байгаа нь маш их бахархал төрүүллээ. Эмч Э.Чинбат, Оточ Манрамба Их Сургуулийн багш М.Золбоо нар жижүүр эмчээр ажиллаж байхдаа чин сэтгэлээсээ эмчлэн, зөвлөж байсанд туйлаас их баярлаж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн усан эмчилгээний эмч Д.Жавзансүрэн, сувилагч Нандинцэцэг, арвайтай бариа...
Д.НАЦАГДОРЖ: МОНГОЛЧУУД ЭМ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭЛХИЙД ГАРГАХ ЦАГ БОЛСОН
Манба эмийн үйлдвэр

Д.НАЦАГДОРЖ: МОНГОЛЧУУД ЭМ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭЛХИЙД ГАРГАХ ЦАГ БОЛСОН

Манба Дацан МУЭСТ, “Манба Дацан” эмийн үйлдвэрийн захирал, МУ-ын Гавьяат эмч, профессор Д.Нацагдоржтой уламжлалт анагаах ухаан, уламжлалт эм бэлдмэлийн өнөөгийн хөгжлийн талаар ярилцлаа.  -Уламжлалт анагаах ухаан, эм бэлдмэлийн өнөөгийн байдал ямар түвшинд хөгжиж байна вэ. Үндэсний эм үйлдвэрлэл гэдэг утгаар яривал хэрхэн дүгнэж байгаа вэ? -Монголын уламжлалт анагаах ухаан олон мянган жилийн түүхтэй. Тодруулбал, бидний судалснаар 3000 орчим жилийн тэртээгээс эм үйлдвэрлэлийн салбар хөгжиж ирсэн байгаа юм. Монголын уламжлалт анагаах ухаанаар доод тал нь 5000-6000 жороор эмийг хийдэг маш том салбар бөгөөд судлагдахуун. Манай “Манба Дацан” эмийн үйлдвэр 1990 оноос хойш өдийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж, олон түмэндээ үйлчилж байна. Ер нь өнөөдөр Монголд энэ чиглэлээр зургаан эми...
Б.Батхуяг: Өндөр бүтээмжтэй ажиллая гэвэл өөрсдөө ажлын байр бий болгож ажиллах нь оновчтой санагдсан
Uncategorized

Б.Батхуяг: Өндөр бүтээмжтэй ажиллая гэвэл өөрсдөө ажлын байр бий болгож ажиллах нь оновчтой санагдсан

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Оточ Манрамба Их Сургуулийн 2014 оны төгсөгч, Архангай аймгийн “Хангайн Манба” уламжлалт эмнэлгийн захирал, УАУ-ы их эмч Б.Батхуягийг урьж ярилцлаа. Тэрбээр сургуулиа төгсөнгүүтээ орон нутагт эмнэлэг байгуулан ажиллаж, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаа чадварлаг залуу эмч юм. -Та сургуулиа төгссөн даруйдаа Архангайд очиж мэргэжлээрээ ажилласан.  Орон нутагт уламжлалтын эмнэлэг байгуулан ажиллахад ямар байна? -Уламжлалтын эмчээр төгсөөд орон нутагт ажиллахад хүндрэлтэй асуудлууд гардаг л даа. Ажлын байр хомс, аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд уламжлалтын тасаг гэж байдаг ч дотрын эмч нарын заавар чиглэлийн дагуу эмчилгээ үйлчилгээ явуулдаг, нэг л тийм хайрцаглагдсан байдалтай. Тэгэхээр бидний хувьд өндөр бүтээмж...
Г.Одонцэцэг: Хүний биед хуримтлагдсан бадган салс, өөхийг хаврын улиралд арилгана
Манба Дацан эмнэлэг

Г.Одонцэцэг: Хүний биед хуримтлагдсан бадган салс, өөхийг хаврын улиралд арилгана

Хаврын улиралд хэрхэн биеэ тэтгэж, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. -Хаврын улиралд өвчнөөс хэрхэн сэргийлж, биеийн хүч тамираа тэтгэх талаар ярихаас өмнө хаврын улирлын онцлогийн талаар асуумаар байна? -Хаврын улирал нь жил эхлүүлж буй жилийн эхний улирал, мөн өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал модод сэрж, нахиагаа дэлгэдэг зэрэг олон онцлогтой. Сав ертөнцөд гарч буй эдгээр онцлог чанаруудтай уялдаад хүний бие махбодыг амьдруулагч хүчин зүйл болох хий, шар, бадганы бэлгэ чанаруудад ч мөн адил аажмаар өөрчлөлт ордог. Хавар хүний биед бадганы бэлгэ чанарууд ихсэн хөдлөж, хийн бэлгэ чанарууд хурж, харин шарын бэлгэ чанар амарлисан байдалтай байдаг. Өвөл нарны хүч туйлдаа хүртэ...
Г.Одонцэцэг: Оточ Манрамба Их сургууль уламжлалт анагаах ухааны хөгжлийг тодорхойлж байгаа сургууль
Оточ Манрамба Их Сургууль

Г.Одонцэцэг: Оточ Манрамба Их сургууль уламжлалт анагаах ухааны хөгжлийг тодорхойлж байгаа сургууль

Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. -Уламжлалт анагаах ухааны чадварлаг сайн эмч нарыг Оточ Манрамба Их сургууль бэлддэг гэж уламжлалт анагаах ухааны салбарынхан ярьдаг юм билээ. Танай сургуулийн онцлог, давуу тал юу вэ? -Оточ Манрамба Их Сургууль нь анагаах ухааны чиглэлээр байгуулагдсан анхны хувийн хэвшлийн их сургууль. Манай сургуулийн сургалт яагаад сайн байна вэ, төгсөгчид нь яагаад чадварлаг байна вэ гэхээр бид хэдэн мянган жилийн өмнөөс монголчууд анагаах ухааны эрдэмтэн мэргэдийг сургаж ирсэн сургалтын хөтөлбөрөөр оюутнуудаа сургаж ирсэнд байгаа юм. Оточ Манрамба Их сургуулийн явуулж байгаа энэ сургалтын тогтолцоо 16-р зууны үед бэхжиж тогтсон. 16-р зууны үеэс Буддын их арван ухааны нэг уламжлалт анагаах ухааныг хөгжүүл...
Дэд хамба лам Ч.Дашдэмбэрэл: Далай лам буддын сургаал номлолыг эдүгээчлэн тайлбарлаж, илүү ойлгомжтой болгосон
Манба дацан хийд

Дэд хамба лам Ч.Дашдэмбэрэл: Далай лам буддын сургаал номлолыг эдүгээчлэн тайлбарлаж, илүү ойлгомжтой болгосон

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Дэд хамба лам Ч.Дашдэмбэрэлтэй “Буддын шашны ёс суртахууны сургаалыг дэлгэрүүлэхэд XIV Далай ламын гүйцэтгэж буй үүрэг” сэдвээр ярилцлаа. Тэрбээр энэхүү сэдвийн хүрээнд судалгаа явуулан, магистрын зэрэг хамгаалсан юм. -Таны судалгааны сэдэв их сонирхолтой юм. XIV Далай лам монголчуудад их ойрхон хүн. Тиймээс түүний сургаал айлдварууд Буддын шашны төдийгүй, монголчуудын үзэл санаанд хэрхэн нөлөөлж байгаа нь маш сонирхолтой байна?  -Тиймээ. Судалгаагаараа Буддын шашны ёс суртахууны сургаал, түүний мөн чанар агуулгыг тайлбарлахаас гадна XIV Далай ламын эдүгээчилсэн буюу орчин цагийн хэллэгт оруулсан тайлбаруудыг түүний үйл ажиллагааных нь зорилго чиглэлтэй холбон тайлбарлахыг зорьсон. Өнөөгийн улс төр, нийгэм, шашны амьдралд гарсан өөрчлө...
Б.Чойном: Эмчилгээний үр дүн эмч, өвчтөн хоёроос аль алинаас нь хамааралтай гэдгийг ойлгох хэрэгтэй
Манба Дацан эмнэлэг

Б.Чойном: Эмчилгээний үр дүн эмч, өвчтөн хоёроос аль алинаас нь хамааралтай гэдгийг ойлгох хэрэгтэй

Шамбрам өвчний талаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн их эмч, АУ-ы магистр Б.Чойномтой ярилцлаа. -Шамбрам өвчний талаар уламжлалт анагаах ухаанд хэрхэн үздэг вэ. Юунаас шалтгаалж үүсдэг вэ? -Энэ өвчний талаар ярихаас өмнө нийтлэг буруу ойлголтыг засах ёстой. Шамбрам нь уруу арилгагч хийн үйлдэлтэй холбоотой өвчин. Хий гэдэг нь булчин болон мэдрэлийн үйл ажиллагаа. Гэтэл хүмүүс “Голын хий гаргах уу”, “Савны хий гаргах уу” гэх мэтээр биеэс гарч байгаа агаарыг хийтэй андуураад байдаг. Энэ хийн үйл ажиллагааг нь тухайн хүний амьдралын хэв маяг, хоол унд, улирлын нөлөө болон үйлийн үр гэсэн дөрвөн шалтгаанаар илүүдэж, дутуудаж, буруудаж алдагддаг. Ингэснээр өвчин үүсдэг. Шамбрам нь суулгах, төрөх үед саадтай байх, өтгөнийг хорих, өтгөн хатах, олон цагаар сууж ажиллах, хүйтэн сэрүү...
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь
Манба Дацан эмнэлэг

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь

Уламжлалт анагаах ухааны сударт: “Цөвийн цагт амьтны үйл доройтсоноор халдварт нянгийн өвчин ихэд дэлгэрэх бөгөөд Замбуу тивийн дөрөвний нэг нь хоосрох болно. Тэр цагт өөрийгөө болон бусдыг хамгаалж сэргийлэх нь чухал” хэмээн айлджээ. Халдварт нянгийн өвчний шалтгаан нөхцөл: -Цаг улирлын нөхцөл: Өвөл, зун, намар, хаврын дөрвөн улирлын махбод илүүдэж, дутуудаж, бу-руудах -Адын нөхцөл: Хүмүүс нийт олноороо гол, мөрөн, далайн ус бохирдуулах, газар шороо ухах зэрэг үйлээр байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулах. Элдэв муу үзлийн улмаас өөр хоорондоо тэрсэлдэж биесээ хөнөөх, тэрсэлдэн тэмцэлдэх, тангараг санваараа зөрчих, эгэл ардууд ёс суртахуунаа алдах зэрэг муу үзлийн цөв ихэд дэлгэрэх. Мөн элдэв янзын бохир муу зүйл шатааж муу хиншүү хярвас тавих, улай хийж амьтны амь таслан мах цусны бузар ...