ОХУ-ны иргэн, Уламжлалт анагаах ухааны эмч, гавал ууцны засалч/craniosacral therapist/, ароматерапист, буддизм судлаач, профессор Mija-Dzeinara Ubarteine(түвэд нэр нь Palden Lhamo) ОМИС-ийн эмч, оюутнуудад өрнөдийн нийгэмдэх “Архаг ядаргаа сульдаа өвчний хам
шинжийг эмчлэхүй” сэдэвт лекц уншлаа. “Бид багш, шавийн барилдлагатай номын ахан дүүс. Тэгэхээр нэг гэр бүл гэж үзэж байна” хэмээн лекцээ эхлэв. Тэрбээр Испани, Итали, Польш, Эстони гээд дөрвөн улсад энэ чиглэлээр их сургууль төгссөн, уламжлалт анагаах ухаан эмчээр олон жил ажиллаж байгаа юм байна. Гурван хүү, нэг охинтой. Нөхөр нь хятад анагаах ухааны эмч. Уламжлалт анагаах ухааны эмч хүн дан ганц оношилгоо эмчилгээгээр биш хажуугаар нь буддын гүн ухааны гүрэм засал, тарни номыг давхар бас ашигладаг. Хүн төрөлхтөн өөрсдийн сайн сайхан чанараа алдаж байна. Үүнийг номонд: зовлонт амьдралд үйлийн үрээр амьдарч байна гэж хэлсэн байдаг. Mija-Dzein ara эмч ад дон үйлийн үр, ядаргаа, сэтгэл гутрал, нийгмийн стресс, бухимдал, ой тогтоолтын сульдал, нойргүйдэл гэх мэт оношилоход хэцүү өвчнүүдэд илүү төвлөрч ажилладаг ажээ. Олон жилийн турш сурсан мэдлэгээ эргэцүүлэн дүгнэж хоёр сар тутамд нэгээс хоёр долоо хоногоор харанхуйн бясалгал хийдэг гэнэ. Бясалгал хийж байх үедээ зүүдэлсэн гавлын ясан бариа засалаа эмчилгээндээ ашиглажээ. Архаг ядаргаа сульдаа өвчин баруунд маш элбэг тохиолддог. Өрнөдөд уламжлалт анагаах ухааны эмч ховор ч түүгээр эмчлүүлэгчдийн эрэлт тун их. Тиймээс Испани, Итали, Литви, Латви гэх мэт долоон орон дамжиж ажилладаг гэнэ. Архаг сульдаа өвчинг шинэ эмчилгээний төрөл болох тархи нурууны ясны заслаар эмчилдэг юм байна. Уг эмчилгээг 19-р зууны сүүл үеэр Dr. Sotherland гэгч эрдэмтэн дэлгэрүүлжээ. Өнчин тархины үйл ажиллагаан дээр голчлон тулгуурлан биеийн найман төрлийн шингэн дээр тулгуурлаж хийгддэг энэхүү засал нь бариа засал, дотоод шүүрэл, бичил мэс засал эдгээр анагаах ухааны бага зэргийн бүрдэл цогц юм. Хятадын эртний анагаах ухаанд энэ эмчилгээний тухай дурдсан байдаг. Заслыг хатуу гадаргуу болон усан дотор хийж болно. Усан доторх түвэдийн анагаах ухаан гэж эмчлүүлэгчид нь нэрлэсэн энэхүү заслыг гавал болон ууц нурууны хэмнэлийг мэдэрч хийдэг. Эмчилгээг 37-38 хэмтэй бүлээн усанд, 2-3 гр төдий хүндийн хүчээр үйлчилж хийнэ. Түүнээс хэтэрвэл массаж болчихно. Усан засал нь эхийн хэвлийд байгаа мэт мэдрэмж төрүүлж мэдрэлүүдийг тайвшруулдаг.
Мэдрэл сэтгэцийн өвчинд их сайн нөлөөлтэй. Нэг удаа 45-60 минут энэхүү эмчилгээг хийлгэхэд 24 удаа массаж хийлгэсэнтэй ижил үйлчилгээ үзүүлдэг байна. Энэхүү усан биоритм эмчилгээгээ Palden Lhamo хэмээн өөрийнхөө нэрээр нэрлэжээ. Хатуу гадаргуу дээр хийхдээ ургамал амьтны шимт тосыг нягтруулаад жижиг хэлбэрт оруулан гаргаж авсан essential oil-ыг суурь тостойгоо хольж хэрэглэнэ. Агар 35, баругшин, шингүн 25-ийг хэрэглэхээс гадна Антрактидын мөсөн далайн амьтнаас гаргаж авсан, загасны тосноос 300-400 дахин илүү сэтгэл гутрал ядаргаа сульдааны эсрэг үйлчилгээ үзүүлдэг тосыг эмчилгээндээ хэрэглэдэг. Эмчилгээ хийхийн өмнө эхлээд амьсгалыг дараа нь судасны цохилтыг тэгээд хэмнэлийг мэдрэнэ. Хэмнэл хэвийн үедээ 8-12 байх ёстой. Эмчилгээ хийсний дараа хэмнэлийн зөрүүг хөлийн улны даралтаар тэгшитгэнэ. өмнөх нь II нүүрт Хүний бие 206 ширхэг яснаас тогтдог. Эдгээр яснууд блоклогдож гацаа үүсгэх нь бий. Гацааг гаргахгүй удаан явбал зүрхний хэмнэл алдагдах гэх мэт өвчнүүд үүсдэг. Тархи ууц нурууны ясны хэмнэл хэвийн байвал өвчингүй гэж үздэг байна. УАУ-нд ядаргааг: “Орой дээр оршигч амь баригч хий, зүрхнээс түгээж байгаа түгээгч хий хоёрын харилцаа хамаарлаас гадна бадганаар дамжаад мэдрэлийн судлуудад тархан архаг ядаргаа өвчнийг үүсгэдэг” гэж үздэг.