Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт энэ гуравдугаар сард гэр бүлийн хүн, дүүтэйгээ гурвуулаа 10 хоног хэвтэн эмчлүүллээ. Эелдэг зөөлөн харьцаатай Б.Батчимэг эмчид үзүүлж, оношоо тогтоолгон эмчлүүллээ. Энэ эмнэлгийн эмч ажилчид хүний төлөө гэсэн сэтгэлээр ажилладаг учраас эмчилгээ эхэлсэн өдрөөс л өвчин маань илаарьшиж эхэллээ. Би олон ч эмнэлэг, сувилалд амарч, сувилуулж байсан ч Манба Дацан Нэгдсэн эмнэлэг шиг эмнэлэгтэй таарч байсангүй.
Б.Батчимэг эмч дайчин, хөдөлмөрч, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, хүнийг хүндэлдэг, мэргэжилдээ мэргэшиж яваа мундаг эмч байна. Б.Батчимэг эмчид нэг онцлог байдаг. Өглөө оройд заавал үзлэг хийж, эмчилгээ ямар болж байна гэж санал хүсэлтийг минь сонсдог. Заавал эмчилж байгаа өвчтөнийхөө сэтгэл зүйг судалдаг. Тиймээс бид үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Дараа дахин ирж Б.Батчимэг эмчээрээ эмчлүүлнэ. Б.Батчимэг эмчдээ ажлын амжилт хүсье. Эрдэмтэн эмч болоорой.
Мөн хүний төлөө гэсэн сайхан эмнэлэг байгуулсан Хамба багшдаа баярлалаа. Таны ажил үйлс дэлгэрэх болтугай.
Өндөр настан Д.Дангаа, Д.Галя, Д.Хишигбаатар