Манба Дацан эмнэлэгт үзүүлж, хэвтэж биеэ эмчлүүлэх миний бараг 10 жилийн мөрөөдөл байлаа. Учир нь цаг зав, бололцоо олдохгүй, сэтгэлийн мухарт тээж явсаар одоо л хэвтэж эмчлүүлэх бололцоо гарсан юм. Миний хувьд өндөр настай ээжтэйгээ хамт эмчлүүллээ. Эмнэлгийн хаалгаар орж ирэхээс авахуулаад угтаж хүлээн авах анхны сэтгэгдлээс асар их итгэл найдвар, эрч хүч, урам зориг бадраасан Одсүрэнд маш их талархаж байна. Хүнд чин сэтгэлээсээ хандаж сайхан үйлчилсэн нь сэтгэлээс гарахгүй сайхан сэтгэгдэл төрүүлж үлдлээ.
Мөн эмчлэгч эмч Ч.Дэлгэрмаа бие нь бага ч бэлчээр нь том, эрдэм мэдлэгтэй, эгэл даруухан хэр нь ямар их чадварлаг, ухаалаг, хүнлэг эмч болохыг мэдэрсэн. Сайхан харьцаа, хандлагыг өөртөө бий болгосон чадвартай эмчээр эмчлүүлж илаарьшсандаа маш их баярлаж байна.
Тогооч З.Байгальмаа амт чанартай сайхан хоол цайгаар цаг хугацаанд нь түргэн шуурхай үйлчилсэнд баярлалаа. Эмнэлэгт хэвтээд ар гэрийнхнээрээ хоол цай зөөлгөнө гэдэг асар том ажил байдаг. Гэтэл энд тэгэх шаардлагагүй газар байна. Энэ бол тогооч нарын ажил үйлстэй шууд холбоотой.
Энэ бүгдийг цогцоор нь шийдэж, уламжлалт анагаах ухаанаа утгаар нь хөгжүүлж, монгол ахан дүү нартаа өөрийн сурсан мэдсэнээ харамгүй зориулж яваа Хамба лам Д.Нацагдоржид гүнээ талархал илэрхийлье.
Хүндэтгэсэн: Б.Долгорсүрэн, Б.Амарбаяр
Манба дацан эмнэлгийн хамт олондоо маш их баярлалаа. Эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ маш сайн байж сэтгэл дүүрэн сайхан эмчлүүллээ. Чадварлаг, мундаг Ч.Дэлгэрмаа эмчдээ, халуун амт чанартай сайхан хоол ундаар дайлж байсан гал тогооны хамт олондоо, Одсүрэн эгчдээ, үйлчлэгч эгчдээ, ирээдүйд эмч болох оюутан охид, хөвгүүддээ бүгдэд нь ажлын өндөр амжилт, аз жаргал хамгийн сайхныг хүсье.
Улаанбаатар хотоос үйлчлүүлэгч Б.Учрал