“Могойн яр” хэмээх шаналгаат өвчнөөс аварсан Н.Доржсүрэн эмчдээ баярлалаа

Би Манба Дацан эмнэлэгт 10 хоног эмч Н.Доржсүрэн, Ц.Амаржаргал нараар эмчлүүлэн сайхан эмчилгээ үйлчилгээ аваад сэтгэл өндөр байна. Танай хамт олон харьцаа, үйлчилгээ сайтай, үйлчилгээгээ тогтмол тайлбарлан анхааруулдаг, эмч нар нь өөриймсөг ажлаа цаг тухайд нь чанартай явуулдагаас гадна эмнэлгийн тогооч нарын хоол бидэнд яг таарсан эмчилгээний чанартай, амт сайтай байсан нь бидэнд маш сайхан санагдлаа.

Эмнэлгийн бүх зүйл хүний төлөө маш сайхан төлөвлөгдөж хийсэн, тохижуулсан нь илт байна. Энэ бүгдийг цогцлоон байгаа танай хамт олонд баярласан талархснаа илэрхийлэхийн хамт ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Эмчлүүлэгч Ч.Хоролбаяр

Манба Дацан эмнэлгийн их эмч Н.Доржсүрэнд болон эмнэлгийн хамт олон та бүхэндээ талархлаа илэрхийлье. Миний бие “Могойн яр” хэмээх шаналгаат өвчин тусч, Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэн түргэн хугацаанд эдгэрсэндээ тун баяртай байна. Эмчлүүлэх хугацаанд Н.Доржсүрэн эмч болон бусад эмч, сувилагч нарын чин үнэнчээр хүний төлөө хандаж байгаа хандлага маш их таалагдлаа. Та бүхэнд ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсье.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч Д.Оюунбат

Миний бие Манба Дацан эмнэлэгт 10 хоног эмчлүүлээд гарлаа. Энэ хугацаанд маш сайхан үйлчилсэн эмч, тогооч, үйлчлэгч нартаа баярлалаа. Эмчлэгч эмч Н.Доржсүрэн болон бусад эмч эмнэлгийн ажилчиддаа ажлын өндөр амжилт хүсч, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эмчлэгч эмч маань үнэхээр мундаг чадвартай сайн эмч байна. Эмчдээ олон хүнийг эмчлэн эдгээгээрэй гэж ерөөе.

С.Энхжаргал, Б.Хэнмэдэх /Дархан-Уул аймаг/

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *