“Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлээд цөс, бөөрний чулуу хайлж, зүрхний хүнд өвчнөөс ангижирсан”

Манба Дацан Нэгдсэн эмнэлгээр хоёр жил орчим эмчлүүлэн цөс, бөөрний чулуу нь хайлж, түрүү булчирхайн шохойжилт эдгэрч, зүрх хаагдах аюулт өвчнөөс аврагдсан Д.Лувсанцэрэн гуайн яриаг хүргэж байна.

Зүрхний хүнд өвчнөөс аврагдлаа

Миний бие Д.Нацагдорж хамба ламаар эмчлүүлж илааршаад баярлаж талархан сууна. Олон мянган жилийн турш нотлогдож шалгарсан уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлэн эдгэрсэн хүмүүсийн нэг нь би билээ. Заавал мэс засал хийлгэх шаардлагагүйгээр өвчнийг эмчлэн эдгээж болдог юм байна. Би 2013 оны 7-р сард  гэнэт хүмүүсийн ярьдгаар зүрхний клапан хаагдах өвчинд нэрвэгдэж амиа алдах дөхсөн. Зүрхэнд цусан хангамж өгдөг артерийн судасны  хоёр нь бөглөрсөн учир яаралтай мэс ажилбар хийлгэсэн. Нэг судсаа нээлгэж стэнд буюу тэглэгч тавиулж амь аврагдаж байлаа. Гадагшаа явж эмчлүүлж болох нь уу гэдгийг судалж олон эмнэлэгт өвчний түүх, хагалгааны бичлэг CD-гээ илгээв. Тэдэн дотроос Солонгосын Сөүлийн эмнэлгээс маш тодорхой хариу ирсэн.  Хэрвээ судас 80 хувиас доош бөглөрөлтэй юмуу нарийссан байх юм бол эмээр эмчилж болно. Гэвч таны явуулсан CD, мэс заслын бичлэгээс харахад ийм боломжгүй байна. Таны өвчин маш хүнд учир нэг зэрэг хоёр судсыг нээж стэнд тавих боломжгүй байжээ гэж бид ойлгож байна. Тиймээс та заавал хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн хариу ирсэн. Хагалгааны зардал 50-60 сая төгрөг, стэнд тавиулахад 10 гаруй сая төгрөг юм билээ.

Гэтэл удалгүй дахиад хагалгаанд орох болсон. Цэргийн Госпиталийн ЭХО-ны эмч “Яаралтай хагалгаанд орох шаардлагатай. Зүрх чинь бас муу байгаа ч одоохондоо арай  үхчихгүй, түрүүлээд энэ чулуу чинь цөсний сувгийг хаагаад аюул болох гээд байна” гэхээр нь сандраад хувийн эмчийнхээ ЭХО-нд харуултал “Д.Нацагдорж хамба ламд үзүүл, ямар ч байсан сайн хариу гарах байх” гэсэн.  Олон хүмүүс надад ингэж зөвлөж байлаа. Д.Нацагдорж хамба лам миний судсыг барьж үзээд “Эмчилж болно” гээд эмчилгээгээ эхэлсэн.

Анх үзүүлэхээр ирэхэд надад ямар зовиур байсан бэ гэхээр нэгдүгээрт, шээс ойр ойрхон хүрдэг болохоор гадуур дотуур явахад маш хүндрэлтэй, түрүү булчирхай томорсон шохойжсон байсан. Хоёрдугаарт, бөөр сийрэгжсэн, элсэн чулуутай болсон байлаа. Гуравдугаарт, цөс өтгөрсөн, хана нь зузаан, нугаларалттай, 1см-ийн диаметртэй 3-4 ширхэг  чулуутай болсон байв. Мөн зүрх гүйцэд ажиллахгүйгээс цусан хангамж муутай, элэг өөхөлсөн, нойр булчирхайн үрэвсэлтэй гээд үндсэндээ дотор эрхтэн тэр чигээрээ өөрчлөлттэй болсон байсан.

Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт 5-6 сар эмчилгээ хийлгэсний дараа надад эрс өөрчлөлт мэдэгдсэн. Түрүү булчирхайн зовиур арилсан, бие ерөнхийдөө хөнгөрсөн. Миний сайн жил, өдөр, цагийг харж байгаад  хануур хийлээ. Бие эрс сайжирч байгаа нь илт мэдэгдээд ирсэн. Намайг мэдэх ойр дотны хүмүүс ч бас ингэж хэлж байсан болохоор иж бүрэн шинжилгээнд орлоо. Шээс, цус, дотор эрхтэн, зүрхний өнгөт ЭХО-д харуулсан. Үнэхээр бүх бие эрс сайжирсан байна. Бөөр, цөсний чулуугүй болж, зүрхний үйл ажиллагаа сайжирсан байлаа. Үүний дараагаар би Хамба ламд үзүүлж ээлжит эмээ авахаар ирэхдээ “Миний шинжилгээний хариу их сайн гарлаа. Одоо зүрх сайжирсан юм чинь бөглөөтэй байгаа нэг судсыг нээж болох уу” гэж асуусан. “Болноо, таны ходоодноос эхэлж эмчилнэ” гэсэн. Ингээд дахин эмчилгээндээ орсон. Хамба лам Д.Нацагдорж хүн бүрийн биеийн онцлог, өвчний байдалд нь тохирсон эмчилгээний маш нарийн тактиктай. Анх намайг зүрхээ эмчлүүлэх гээд ирэхэд түрүү булчирхайн эм бичиж өгөөд байсан. Би гайхсан. Харин одоо бол эмчилгээний энэ өвөрмөц арга барилыг нь ойлгодог болсон.

Уламжлалт анагаах ухаан гэдэг ямар гайхамшигтай, үнэхээр хүний төлөө гэсэн ухаан байдаг юм бэ!  Хоёр гурван жил тасралтгүй энэ хоёр анагаах ухааны эмнэлгээр эмчилгээ хийлгээд явж байгаа хүний хувьд харьцуулах зүйл их байна. Европ, уламжлалт анагаах ухааны оношилгоо эмчилгээнд ялгаа их байна. Уламжлалт анагаах ухаан яаралтай тохиолдлоос бусад үед заавал хагалгаа хийхгүйгээр түргэн шуурхай чирэгдэлгүй эмчилж байна. Эмчлэхдээ тухайлсан ганц эрхтний өвчинд чиглэхгүй, биеийг бүхэлд нь эмчилдэг.

Эмчээс яагаад амь нэхээд байдаг вэ!

Манайхан өвчин нь хүндрээд европ эмнэлэг эмчилгээгүй гэхээр горьдлогын мөр гээд Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт ирдэг. Үхэх нь тодорхой болчихсон тэр хүнийг Манба Дацан Нэгдсэн эмнэлгийнхэн яаж чадах юм бэ?  Би жаахан л оройтож ирсэн бол Д.Нацагдорж хамба дээр ирээд ч нэмэргүй байлаа. Ямар, эмчилж чадахгүй алаад хаячихлаа гэж бүх буруугаа хамгийн сүүлд үзүүлсэн эмчдээ тохох гэж байгаа биш.  Ардын эмнэлэг алаад хаячихдаг, хэрэг байхгүй гэдэг яриа ингэж л гардаг юм байна.  Уламжлалт эмчилгээ гэдэг манай өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн оюуны асар их баялаг. Зөвхөн эрүүл мэндийн асуудал дээр ч биш бүхий л салбарт энэ ухаан дутаж, үгүйлэгдэж байна. Хүчирхэг явсан, уламжилж ирсэн үнэт өв соёлоосоо холдон хөндийрвөл хүчгүйддэгийн жишээг Монголын өнөөгийн нийгэм ард түмний амьдрал бэлхнээ харуулж байна. Өнөөдөр ард түмэн  ёс суртахуун ч үгүй, эрүүл мэнд ч үгүй болчихоод байна шүү дээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *