“Төгс эмчлүүлье гэвэл Манба Дацан эмнэлгийг зориорой”

Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт Дархан-Уул аймгаас хүрэлцэн ирж үйлчлүүлсэн эгч дүүс Д.Норолхоо, Д.Цэцэгмаа нартай ярилцлаа. Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт гэр бүлийнхээ эрүүл мэндийг даатгадаг хүмүүс олон бий.

-Уламжлалтын маш олон эмнэлэг байгаа. Манба Дацан Нэгдсэн эмнэлгийг сонгоход юу нөлөөлсөн бэ?

Д.Норолхоо: Бид хоёр Дархан-Уул аймгаас ирсэн. Дүүгээ сахих гэж ирээд энэ сайхан эмнэлэгт бас эмчлүүлээд авъя гээд хэвтсэн. Би өмнө нь уламжлалт эмнэлгийг бумба тавиад хэдэн тан өгөөд, баахан базаж байгаад гаргадаг гэж боддог байлаа. Тиймээс ч нэлээд хүнд биетэй дүүгээ уламжлалт эмнэлэгт хэвтээд яах гэсэн юм, европ эмнэлгээр явъя гэж байсан юм. Дүү маань өөрийн хүсэлтээр заавал Манба Дацан эмнэлэгт хэвтэнэ гээд нааш ирсэн. Манба Дацанд ирэхэд үнэхээр сайхан эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг дэлхийн хэмжээний эмнэлэг байгааг өөрийн биеэр мэдэрлээ. Эмчлэгч эмч нь хүн болгонд өөрийн биеэр хүрч үйлчилдэг юм байна. Европ анагаахын эмч нар бол сторитойгоо /өвчтөний түүх/ л харьцдаг. Өглөө ирж эмчилгээг нь биччихээд ийм тариа хийгээрэй гэчихээд явчихдаг, эм тариаг нь дандаа гаднаас авдаг. Тэгэхэд энд тан буцалгах сүү нь, тан найруулах шимийн архи нь хүртэл байна. Маш өндөр сэтгэл ханамжийг аваад гарлаа. Бид хоёрын эмчлэгч эмч Ц.Амаржаргал, С.Чойжамц эмч нар байсан. С.Чойжамц эмчийг анх хараад “За энэ жаахан хүүхэд ч дээ” гэж бодож байтал үнэхээр мундаг чадвартай эмч байна лээ.

Д.Цэцэгмаа: Би өөр эмнэлгүүдэд нэлээд олон шинжилгээ өгсөн ч онош нь яг таг олдохгүй байсан. Бөөрний үрэвсэл, зүрхний титэм судас өөрчлөлттэй гээд янз бүрээр л оношилдог. Тэгээд явж байхдаа уламжлалт эмнэлэг сайн, тэр дундаа Манба Дацан эмнэлэг сайн гэж хүнээс сонсоод зорьж ирсэн. Манба Дацан Нэгдсэн эмнэлэг хийн өвчин гэж оношилж, бие махбодыг минь цогцоор нь эмчиллээ. Жинхэнэ эмч хүнийг энд л харлаа. Оношилдог, эм тангаа барьчихдаг, өөрөө эмчилгээгээ хийгээд тухайн өвчтөнөө бүхэлд нь судалчихдаг юм байна. Эмч хүн ийм л байх ёстойг эндээс харлаа. Манба Дацан Нэгдсэн эмнэлэг уламжлалт анагаах ухааныг утгаар нь хөгжүүлж байгаа юм байна.

-Манба Дацан эмнэлэгт анх ирэхэд таны биеийн байдал ямар байсан бэ?

Д.Цэцэгмаа: Би олон жилийн өмнө бөөрөө авахуулсан л даа. Тэгээд ч тэр үү жил болгоны хавар, намар сөхрөөд уначихдаг юм. Энэ тэр эмнэлгээр зөндөө явж эмчилгээ хийлгэсэн ч нэг л сайн болж өгөөгүй. Манба Дацанд ирэхдээ би явж чадахгүй, хүнээр түшүүлээд ирж байлаа. Хажууд хүмүүс ярьж байгааг бүдэг бадаг л мэдэрнэ. Нэлээд хүнд ирээд одоо сайхан болоод эмнэлгээс гарч байгаадаа баяртай байна. Би бүр баярласандаа үр хүүхдээ дуудаад энэ эмнэлэгт нэг үзүүлээд ав, хэвтэж эмчлүүл гээд хэлээд сууж байна.

-Уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлээд онцлог, давуу талыг нь юу гэж ойлгов?

Д.Цэцэгмаа: Өрнийн анагаах ухаан хүний физик биеийн тодорхой хэсийг барьж эмчилдэг бол уламжлалт анагаах ухаан хүний бие эрхтэн, сэтгэл санаа, зам мөрийг цогцоор нь засаж, эмчилж, ул сууриар нь, шалтгаантай нь эмчилдэг юм байна. Уламжлалт анагаах ухаан хөгжиж байна. Энэ бол хүн төрөлхтөнийг анагаах ухаан юм. Үүнийг ард иргэд маань олж хараасай, төр засаг нь дэмжээсэй. Тэгвэл монголчуудын өвчин зовлон, сэтгэл санаа засагдаж, бүх юм нь тэгшрэх юм байна гэж харлаа. Мөн Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт хэвтээд маш их мэдлэг олж авлаа. Өвчин бол буруу сэтгэл санаа, буруу хооллолтоос үүдэлтэй. Уламжлалт анагаах ухаан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заагаад зогсохгүй амьдралдаа зөв хандах хандлагыг хүртэл зааж өгдөг юм байна.

Д.Норолхоо: Хүний биед байгаа өвчний шалтгааныг олж эмчилдэгээрээ давуу талтай.  Гадуур байдаг бариа заслуудтай адилхан ганц хоёр бариад болчихдоггүй, яг онол, ном ёсныхоо дагуу суваг, цэгээр нь барьдаг юм байна. Би Хятадын нэлээд аймгуудаар явж үзсэн. Хятадын уламжлалт анагаах ухааныг мэднэ. Гэтэл Монголын уламжлалт анагаах ухаан Хятадын анагаах ухаанаас хол давсан юм байна. Манба Дацан Нэгдсэн эмнэлэг уламжлалт анагаах ухааныг цогцоор нь хөгжүүлж, их сургуульдаа уламжлалтын мэргэжлийн эмч нарыг бэлтгэж байна. Оюутнууд нь эмнэлэг дээрээ дадлагаа хийгээд энэ чадварлаг эмч нараасаа суралцаад, хүнтэй яаж харьцах, энэрэнгүй сайхан сэтгэлээр өвчтөндөө хандахыг сурч байна. Ингэж энэ эмнэлгийн ирээдүйн боловсон хүчнүүд бэлтгэгдэж байна. Нөгөө талаар хүний сэтгэхүйд нөлөөлөөд байгаа барцад саадыг хийдийн лам нар нь засаж байна. Тиймээс төгс үйлчилгээ авъя, төгс эмчлүүлье гэвэл Манба Дацан эмнэлгийг зориорой.

-Ярилцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *