Талархал
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Би анх 2012 онд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн үед Б.Болорчимэг эмч маань хүлээн авч хариуцан эмчилсэн. Би анхны төрөлтийн дараа маш их ядарч сульдсан, дархлаагүй болж биеэр элдэв харшил, хуруу гаран дээр минь цэврүүтэй зүйл их гарч анх эмчлүүлэхээр зорьж очиж байлаа. Хэд хоног хэвтэн эмчлүүлж ядарч сульдсан байдал маань эрс сайжирч, ходоод элэг цөсөө угааснаар гар хуруун дээрх цэврүү харшил маань бүрэн эмчлэгдэн. 2017 онд толгойн өвчтэй болж бас л Б.Болорчимэг эмчдээ хандаж хэвтэн эмчлүүлсэн. Ингээд асуудал гарах бүртээ эмчдээ ханддаг болж , жил бүр хэвтэн эмчлүүлдэг болсон. Б.Болорчимэг эмч маань өөриймсгөөр , чин сэтгэлээр хүлээн авч, сэтгэл гарган зөвлөгөө өгч, эмчилж өгдөг. Маш их мэдлэгтэй, хамгийн гол нь эмч хүнд байх хамгийн сайн чанар болох хүнийг гэсэн сэтгэлтэй тийм л сайхан эмч байдаг. Эмчдээ дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна. Дандаа хэлж чадахгүй ч сэтгэл дотроо үргэлж талархаж явдаг шүү. Баярлалаа
Хүндэтгэсэн: Эмчлүлэгч Х. Солонго