Л.Энх-Амгалан эмчдээ чин сэтгэлээсээ талархаж явдаг шүү

Сайн байна уу?

Эмчдээ захидал бичээрэй талархлын аяны хүрээнд захидал бичиж байгаадаа баяртай байна.

Юуны өмнө Эмч нарын баярын мэнд хүргэе. Миний толгой маш их өвддөг, нарны бараа харж чаддаггүй хүн байлаа. Байнга толгойны эм, өвчин намдаах эмийг хоол шиг хэрэглэдэг зуршилтай байсан. Энэ өвчнөөр олон жил ийм байдалтай явсан.

Анх Манба Дацан нэгдсэн эмнэлэгт 2012 онд ажилд ороод энэ тухайгаа Л.Энх-Амгалан эмчид хэлж, эмчилгээ хийлгэсэн тэр цагаас одоог болтол толгой өвдөж, бөөлжихөө больсон. Өвчнөөс минь салгаж өгсөн Л.Энх-Амгалан эмчдээ үргэлж баярлаж, талархаж явдаг учраас аяныг тохиолдуулан чин сэтгэлээсээ баярлаж явдагаа хэлмээр байна. 

Ажил үйлс нь үргэлж дэлгэрч явах болтугай. 

Хүндэтгэсэн: Ц.Байгалмаа

2019.03.22

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *