МЭГЗЭМИЙН ТАЛААР

Маани, мэгзэмийг уншихдаа эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хэмээн бодон санан уншдаг. Мэгзэм нь туйлын энэрэл нигүүлсэл гэсэн утгатай. Язгуурын гурван бурхан лугаа ялгалгүй Богд Зонховад залбирал тавих юм. Язгуурын гурван бурханы эрдэм чадал, билиг оюун, энэрэл нигүүлсэл, хүч чадлыг Богд Зонхова эрхшээсэн тул ялгалгүй хэмээжээ.

Төвөд хэлнээс монгол хэлэнд галиглавал:
“Мигмэд зэвий дэрчэн Жанрайсиг 
Димэд чэнбий ванбо Жамбы яан
Дүдбүн малүй жомзад Санвы даг
Ганжан хайбы зүгжан Зонхова
Лувсан дагбы шавла солва дэв”

Монгол хэл руу орчуулвал:
“Зоригдолгүй нигүүлсэнхүйн гуу сан Аръяабал
Хиргүй айлдлын эрхэт эзэн Манзушри
Шимнусын омгийг хоцроолүй дарагч Очирваань
Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова
Хамгийг айлдагч Лувсандагвын өлмийд мөргөе”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *