Суулгалтын үед цагаан будааны зутан өгч, дараа нь шинэхэн шөл уулгавал сайн
Хүүхдийн суулгалт өвчнийг уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээгээр цаг алдалгүй богино хугацаанд эмчлэх бү-рэн боломжтой. Байгалийн гаралтай, цэвэр ургамлаас гар-гаж авсан, хүний бие махбодод хор хөнөөлгүй эм болон засал эмчилгээгээр эмчлэх бөгөөд уламжлалт анагаах ухаанд суул-галт өвчнийг хий, шар, бадган, хурмал өвчнөөс үүссэн гэж дөрөв ангилдаг. Эдгээр нь тус бүрдээ шинж тэмдэг, оношилгоо эмчилгээний аргатай байдаг. Үүнээс халуун болон хүйтнээр суулгах өвчний үед илэрдэг шинж тэмдэг, эмчилгээг товч дурдвал, Халуун суулгалтын үед хүүхдийн амьсгаа давхцан, судас, зулайн үүд нь хүчтэй лугшиж, нүүр нь тослогтон, халуурч, мэдэгдэхүйн нь будан-гуйрдаг. Суулгацын өнгө нь улаан, шар, ногоон, утааны шүүс адил байдаг. Энэ үед шингэн гурилан болон цагаан будааны зутанг буцалгаж ойр ойрхон, бага багаар өгөх бөгөөд дараа нь шинэхэн махны шөл уулгавал сайн.
Харин хүйтэн суулгын үед судас, зулай нь алгуур лугшиж, хөхний сүү, идсэн идээгээрээ, цайвар өнгөтэйгээр суулгах бөгөөд гэдэс, олгой нь хоржигнон их дуутай, хөөстэй суулгадаг. Энэ үед бүлээн шимтэй хоол ундыг бага багаар өгч, бусад эм болон шаардлагатай засал эмчилгээг эмч гардан хийнэ.
Хүүхдийн суулгалт өвчнийг Тичэ-7 эмээр эмчилдэг
Уламжлалт анагаах ухааны “Цог төгөлдөр дөрвөн үндэс” номын “Увидасын үндэс”-ийн “Нялхасын өвчнийг анагаах” бүлэгт суулгалт өвч-нийг Тичэ-7, Данманайжүг эмээр анагаана гэсэн байдаг. Тиймээс уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмч нар болон Оточ Манрамба Их Сургуулийн багш нар хамтран хүүхдийн суулгалт өвчнийг Тичэ-7, Данманайжүг эмээр эмчлэх талаар судалгаа хийсэн. Судалгааны хүрээнд суулгалт өвчнийг уламжлалт анагаах ухааны онолын үүднээс судлаж, Тичэ-7, Данманайжүг эмийн жорыг эх бичгээс судлан, эдгээр эмийн бактерийн эсрэг идэвхийг цаасан дискийн аргаар тодорхойлж үзсэн юм. Ингэхэд Тичэ-7 эм нь гэдэсний халдварт өвчний шалтгаан болох Escherichia coli-ийн эсрэг үйлдэлтэй болох нь батлагджээ.
Мөн Манба Дацан эмийн үйлдвэрт тусгай жороор үйлдвэрлэсэн Тичэ-7, Данма-найжүг эмүүдээр Манба Дацан эмнэлгийн амбулаториар эмч-лүүлэхээр ирсэн суулгалт өвчтэй хүүхдүүдийг эмчлэхэд суулгалт болон бусад зовиурууд 100 хувь арилсан юм. Энэ нь дээрх эмүүд хүүхдийн суулгалтыг анагаахад өндөр үр дүн үзүүлж байгааг харуулж байна.
Гэхдээ эдгээр эм нь үр дүнтэй гээд эмчийн зааваргүйгээр авч хэрэглэх нь буруу юм. Сүүлийн үед хүмүүсийн дунд эмийн зохисгүй хэрэглээ бий болж, сайн гэсэн эм болгоныг дураараа ууж байгаа сөрөг үзэгдэл ажиглагдах болсон. Тиймээс суулгалтаар өвдсөн хүүхдээ юун түрүүнд эмчид үзүүлэн эмчийн хяналтан дор эдгээр эмүүдийг уулгах болон төөнүүр, иллэг зэрэг засал эмчилгээгээр хавсран эмчлүүлвэл үр дүнтэй байх болно.
Түүнчлэн уламжлалт эмийг өглөө, өдөр, орой, хоолны дараа болон өмнө, хоолтой цуг, усаар, шөлөөр даруулж уух зэрэг олон янзын ялгаатай заавартай тул заавал мэргэжлийн эмчийн зөвлөгөө, хяналт дор уух ёстой. Тиймээс эмчийн заавар зөвлөгөөгүйгээр дээрх эмийг хүүхэддээ өгч болохгүйг анхаараарай.
Эх сурвалж. Уламжлалт анагаах ухаан сонин