Хоолны шингээлт муудах нь олон төрлийн өвчний эх суурийг тавина

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, УАУ-ы их эмч Ч.Одончимэг

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан 2016 оны Эрүүл мэндийн статистик мэдээллээр хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны хоёрдугаарт хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчнүүд орж байгаа бөгөөд 10 мянган хүн ам тутамд 1231.4 тохиолдож байна. Энэхүү тоон үзүүлэлт нь чанаргүй импортын хоол ундаа хэрэглэх, хоол хүнсний буруу хэрэглээтэй холбоотой байна.
Хэдийгээр хүнсний аюулгүй байдал алдагдсан ч хувь хүн өдөр тутам хэрэглэж байгаа хоол ундаа зөв цагт, зохистой хэмжээгээр, тухайн улиралтайгаа зохицуулан хэрэглэвэл хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадна.
Уламжлалт анагаах ухаанд хоол шингэх үйл явцын хамгийн чухал хэсгийг галын илч гэж үздэг бөгөөд энэхүү галын илчийн байдлаас шалтгаалан өвчлөл үүсэх магадлалтай. Ходоодны дөрөвний хоёр хувьд хоол, нэг хувьд нь унд цайг хэрэглэх бөгөөд нэг хувийг нь хоосон байлгах нь зохистой гэж үздэг. Гэхдээ нас залуу, ходоодны элдэв өвчлөлгүй, хоолны шингэц сайтай болон биеийн хүчний ажил хийдэг хүмүүс цадталаа идэж болно.
Хоол идсэнийн дараа шингэн зүйл ууснаар цангаа тайлагдаж, хоолыг задлаж идээний бүхэл хэсгүүдийг дэвтээж уусгаж хоолыг хурдан шингээдэг. Ха-рин ханиад, уушгины өвчлөлөөс шалтгаалж цэр ихэссэн, хоолой сөөж дуу хаагдсан өвчний үед хоолны дараа шингэн юм ихээр уух нь тохиромжгүй. Идсэн хоол шингэхгүй гэдэс цанхайвал жамц давстай буцалсан ус уух хэрэгтэй. Ингэснээр хоолны шингэцийг сайжруулна. Тараг, архи хэтрүүлэн хэрэглэх, мууд-сан хоол унд идсэний дараа дотор муухайрвал буцалсан хүйтэн ус уух хэрэгтэй.
Хоол ундыг хэрэглэхдээ улиралтайгаа зохицуулан хэрэг-лэх нь чухал байдаг. Учир нь тухайн улирлын байдлаас шалтгаалж хүний бие махбод өөрчлөгддөг. Хаврын улиралд хүний бие махбодын хоол шингээх процесс мууддаг. Энэ нь галын илчтэй холбоотой. Хаврын улиралд хонь, сарлаг, загасны махтай хоол, ногооны төрлийн хүнсийг сайн болгох, будааг агшааж хэрэглэхдээ бага зэрэг перц, эсвэл цагаан гаа хийх, арвайн гурил, зөгийн балтай ус, буцалгасан ус, цагаан гаатай ус зэргийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Мөн өмнөх хоол нь шингээгүй байхад араас нь хэтрүүлэн хэрэглэх, 5-аас дээш төрлийн хоол ундыг хольж идэх, өмнө нь идэж үзээгүй хоол ундаа хэтрүүлэн хэрэглэх, шөнийн цагаар идэх нь хоолны шингэцийг муудуулдаг. Хоол-ны шингэц муудсанаар бүх архаг өвчний суурь болох эс шингэх өвчин үүсэх нөхцөл бүрдэнэ. Эс шингэх өвчин нь бүх төрлийн бэтэг өвчин, хаван, 5 цул, 6 савын өвчнийг үүсгэдэг. Тиймээс хоол ундны хэрэглээгээ хэр чинээгээр зөв зохицуулж хэрэглэнэ тэр хэмжээгээр эрүүл байна гэсэн үг.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин 2018 он №02 /43/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *