Өөх, бадган салсыг хайлуулах, шингээх үйлчилгээтэй тан бий

Эмчээс асууя? буланд ирсэн асуултанд Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг хариуллаа. Та хүссэн асуултаа Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их сургуулийн Facebook хуудсанд хандан асууж, хариултаа аваарай.

-Уламжлалт анагаах ухаанд тураах эм, эмчилгээ байдаг гэх юм. Хэр үр дүнтэй вэ?

-Тураах тан бий. Таргалалт нь өөх бадган салс ихэдсэнээс үүсч байгаа. Тиймээс өөх, бадган салсыг хайлуулах, шингээх үйлчилгээтэй тан байдаг. Таргалалт нь буруу хооллолт, хөдөлгөөний хомсдолоос ихээхэн шалтгаалдаг учраас эдгээр нь тангийн үйлчилгээг дарахуйц хэмжээний хүчтэй нөлөө үзүүлж байвал турахад хэцүү. Ер нь эрүүл явна гэдэг олон зүйлээс шалтгаална. 25-аас дээш насныханд таргалалт үүсэх магадлал өндөр. Тэвчээргүй, буруу зан үйлтэй мөртлөө ганцхан эм уугаад турна, турахгүй байна гэж болохгүй. Унтах цагтаа унтаж хэвших нь хүртэл турахад нөлөөтэй. Өдөр унтвал таргална. Тиймээс амьдралын зөв хэвшил маш чухал.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №09 (38)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *