Ховаллыг Алла: Олон жил өвчиндөө шаналсаны эцэст Манба Дацан эмнэлэгт ирж илааршлаа

Бүгд найрамдах Тува улсаас олон хүн Манба Дацан эмнэлгийг зорин ирж эмчлүүлдэг нь Монголын уламжлалт анагаах ухаан Тувад түгэн дэлгэрсэний илрэл билээ. Энэ удаад Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч Тува улсын иргэн Ховаллыг Аллатай ярилцлаа. Тэрбээр ходоодны өвчнөөр 6, 7 жил шаналсаны эцэст Манба Дацан эмнэлэгт эмчлүүлж илааршсан тухайгаа онцолж байлаа.

-Та Монголд хэзээ ирсэн бэ. Манба Дацан эмнэлгийн тухай хаанаас сонсов?

-Би долдугаар сард Монголд ирж, Монголын уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Олон жилийн турш ходоод минь өвдөж, сайн гэх эмнэлэг болгоноор л явдаг байлаа. Гэтэл манай Тувад байдаг нэг Хамба лам надад Манба Дацан эмнэлгийг зааж өгч, очиж эмчлүүлэхийг зөвлөсөн. Миний хэд хэдэн танил ч Манба Дацан эмнэлгийн тухай ам сайтай байсан. Тэгээд л би Манба Дацан эмнэлгийг зорьж ирээд эмчлүүлээд үнэхээр сайхан үр дүнтэй эмчилгээ хийлгэсэн.

-Манба Дацан эмнэлэгт эмчлүүлэхээс өмнө таны биеийн байдал ямар байсан бэ?

-6, 7 жилийн турш ходоод өвдөж, махан хоол идэж чадахгүй, идсэний дараа бөөлжөөд гаргачихдаг байсан юм. Ходоод маш хүчтэй өвддөг болохоор юм идэх ч сонирхол байдаггүй. Би бараг гадуур хооллодоггүй. Гэртээ дандаа зутан, жимс зэргээр л хооллодог. Эмч намайг хоолны дуршилгүй болсон байна гэсэн. Энэ ч нэг талаараа өвчин шүү дээ. Ходоодны өвчнөөс улбаалаад хоолны дуршилгүй болох, хэхрүүлэх зэрэг маш олон сөрөг үр дагаварууд гарч, олон жил зовсон. Байнга хэхрүүлдэг, хоол идээд л бөөлжөөд гаргачихдаг байсан. Би жилийн өмнө Оросын эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэхэд намайг ходоодны шархтай, улайлттай гэж оношилсон.

-Одоо таны биеийн байдал ямар байна. Эмчилгээний дараа ямар өөрчлөлт гарав?

-Олон жил өвдсөн болохоор нэг удаа эмчилгээ хийгээд эдгэх боломжгүй л дээ. Гэхдээ энэ удаад ирж эмчилгээ хийлгээд зовиур шаналгаа алга боллоо. Манба Дацан эмнэлгийн эмчилгээний үр дүн үнэхээр сайн байна. Эмчилгээ хийлгэж эхэлснээр махан хоол идэж чаддаг болсон. Ходоодны шингээх чадвар сайжирсан болохоор хоолны дуршилтай ч болсон. Гадуур хооллодог болсон, хэхрүүлэхээ больсон гээд маш сайн үр дүн гарч байна. Тиймээс намайг эмчилсан Манба Дацан эмнэлгийнхэндээ, Б.Уянга эмчдээ, Хамба лам Д.Нацагдорж гуайд талархаж байгаагаа илэрхийлье. Намайг эмнэлгээс гарахад хоёр сар уух тан бичиж өгсөн. Түүнийгээ уучихаад ирэх хавар дахин ирж эмчлүүлнэ. Мөн Тувагийн ард иргэдэд Манба Дацан эмнэлэг, Монголын уламжлалт анагаах ухааны талаар хэлж, над шиг өвчиндөө шаналж байгаа олон хүнд мэдээлэл хүргэх болно.

-Та уламжлалт анагаах ухаанаар анх удаа эмчлүүлсэн үү. Уламжлалт эмчилгээ танд ямар санагдав?

-Уламжлалт эмчилгээ үнэхээр өвөрмөц, үр дүнтэй байлаа. Би ходоод өвдөхөөсөө айгаад шим тэжээлтэй хоол сайн идэж чадаагүйгээс их сульдаа, ядаргаатай, тамиргүй болсон байсан. Харин Манба Дацанд уламжлалт эмчилгээ хийлгэсний дараа хүч орж, бие маань үнэхээр сайхан боллоо. Бариа засал хийлгэсний дараа бие сайхан амарч, үнэхээр сайн унтдаг болсон. Эмч сувилагчид нь үнэхээр чадвартай, сайхан үйлчилдэг эмнэлэг байна. Хоол нь надад бас их таалагдсан. Өвдөх болов уу гэж санаа зовохгүйгээр хоол идэж чаддаг болсондоо баяртай байна. Мөн Манба Дацан эмнэлэгт хэвтэж байхад Манба Дацан хийдийн лам нар надад ном уншиж өгч, миний заслыг хийсэнд маш их баярлаж байгаа. Ном уншуулсаны дараа миний сэтгэл санаа амгалан тайван болсон. Уламжлалт анагаах ухаан зөвхөн биеийг биш бас сэтгэлийг эмчилдэг гэдэг нь энэ бололтой. Би дахин ирж Манба Дацан эмнэлэгт эмчлүүлж, өвчнөөсөө бүр мөсөн ангижрана гэдэгтэй итгэлтэй байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №08 (37)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *