Манба Дацан эмнэлгээс зөвлөж байна
Зуны улиралд хийн бэлгэ чанар ихсэж, хөдөлж байгаа учраас зуны бороотой чийгтэй, хүйтэн үед хийн бэлгэ чанар голлон оршдог хамгийн том эрхтэн ясанд нөлөөлдөг. Хур бороо орсон үед та юун түрүүнд биеийн бэлхүүснээс доош хэсгээр дулаан хувцас өмсөх хэрэгтэй. Мөн хонины ястай махыг сайтар буцалгасан шөлтэй хоол идэж, сармис, сонгино зэргийг хэрэглээрэй. Мөн үхрийн хөөрүүлсэн сүүнд зөгийн бал хутгаж унтахын өмнө уугаарай.
Өвдөгний үеэр шархирч өвдөж байгаа бол бага зэрэг цагаан архинд (шимийн архи, водка аль нь ч болно) шар тос (1х1 харьцаатай) хийж халаагаад түүнийгээ өвдөг, шилбэ, хөлийн уланд түрхэж дулаан орчинд сайтар илж, нухлана. Хэрэв бүх яс, үесээр хэсэж хатгуулж байвал үүнийгээ бүх биеэрээ түрхэж илж, нухлаарай. Бүх биеэр түрхэж байгаа тохиолдолд бадганы орон болох аюулхайнаас хүйс хүртэлх газраар түрхэхгүй гэдгийг анхаараарай. Энэ арга танд туслах болно.