Оточ Манрамба Их сургуулийн төгсөгчид гадаадын 10 гаруй оронд ажиллаж, Монголын уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлж байна

Оточ Манрамба Их сургуулийн төгсөгчид Монгол Улсын нийслэл, дүүрэг, аймаг, сумдын эрүүл мэнд, боловсролын байгууллага болон гадаадын олон улс оронд хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд манлайлан оролцож байна

Б.Сэргэлэн:  Оросын эмнэлгүүд манай сургуулийн төгсөгчдийг ажилд авах их сонирхолтой байдаг

Оточ Манрамба Их сургуулийн 2011 оны төгсөгч, ОХУ-ын Улаан-Үд хотын “Центр восточной медицины Амрита”-ийн эмч, УАУ-ы магистрант Б.Сэргэлэн

-Миний мэдэхээр манай сургуулийн төгсөгчдөөс ОХУ-ын хэд хэдэн хот, Европын зарим орнуудад ажиллаж байгаа. Оросын эмнэлгүүд манай сургуулийн төгсөгчдийг ажилд авах их сонирхолтой байдаг. Тухайлбал, Оросын нэг эмнэлгийн удирдлагууд цаашид зөвхөн Оточ Манрамба Их сургуулийг төгссөн эмч ажилд авна, Оточ Манрамба Их сургуулийн төгсөгчид уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээг сайн эзэмшсэнээс гадна өвчтөнөө гэсэн сэтгэлтэй нь их таалагддаг гэж хэлж байсан. Энэ утгаараа манай сургуулийн төгсөгчид Европын орнууд болон ОХУ-д УАУ-ыг зөвөөр таниулж, хөгжүүлэх үйлсэд маш их хувь нэмэр оруулан ажиллаж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *