Би Г.Ган-Эрдэнэ эмчээр эмчлүүлдэг билээ. Энэ оны 4-р сард 10 хоног эмчлүүлсэн бөгөөд үнэхээр сэтгэл ханамжтай байсан. Тиймээс ээжийгээ мөн эмчлүүлсэн. Миний хувьд Манба Дацангийн эмч Г.Ган-Эрдэнэдээ маш их талархаж явдаг. Тиймээс Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Г.Ган-Эрдэнэ эмчдээ болон Манба Дацан эмнэлгийн нийт хамт олондоо талархлаа илэрхийлье.
Г.Ган-Эрдэнэ эмч маань залуу хүн гэхэд буурь суурьтай, өвчтөнүүдийнхээ сэтгэлийн гүнд хүрч чин сэтгэлээсээ хандаж ажилладаг.
Энэ сайхан эмнэлгийг байгуулж Монголын уламжлалт анагаах ухаанаар ард олноо эмчилж арчилж байгаа хамба Д.Нацагдорж болон бусад эмч, ажилтан нарт маш их баярлалаа. Та бүхний санасан бүхэн нь бүтэмжтэй, үйлс нь ариун байг ээ.
Үйлчлүүлэгч А.Алимаа