Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүллээ. Энэ хугацаанд өвчтөндөө цаг үргэлж санаа тавин эмчилж байсан Г.Оргил эмчдээ болон эмнэлгийн нийт эмч, ажилтан нартаа баярласан сэтгэлээ илэрхийлж байна.
Та бүхнийхээ эмчлэн сувилах их үйлсэд тань өндрөөс өндөр амжилтыг хүсье.
Эмчлүүлэгч Б.Сарантуяа
Манай гэр бүл Манба Дацан эмнэлгээр 2 дахь удаагаа үйлчлүүлж байна. Юуны өмнө уламжлалт анагаах ухаан гэдэг энэ гайхамшиг буянтай үйлсийг бүрэн бүтэн цогцолбороор нь хөгжүүлж чадаж байгаа Д.Нацагдорж маарамбадаа маш их талархаж энэ сайхан үйлсээ улам дэлгэрүүлэн хүн ардаа сэтгэлийн жаргал эдлүүлэн, оюуны их ухаарлыг хайрлаарай. Мөн эмчлэгч эмч Г.Оргил, Г.Ган-Эрдэнэ нартаа маш их талархлаа. Та нар минь олон олон хүнд энэ л сайхан сэтгэлээрээ эрүүл энхийг бэлэглээрэй. Буяны үйлс буцаад ирэхдээ бороо шиг асгардаг гэдэг дээ. Хоёр тогоочдоо эрүүл сайхан хоолоор дайлсанд баярлалаа. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.
Энхтөр, Базарсүрэн, охин Пүрэвсүрэн нараас
Монголын уламжлалт Манба Дацан эмнэлгийн хамт олонд маш их баярлалаа. 10 хоногийн хугацаанд маш сайхан эмчлүүлж гарлаа. Эмчилгээ үйлчилгээ сувилал орчны нөхцөл үнэхээр сайхан байлаа. Эмчлэгч эмч Г.Оргилдоо маш их баярлалаа. Эмчлэгч эмчийн маань үүрэгт ажлаа сайн хийж үйлчилж байгаа нь их таалагдлаа. Хоол ундны амт чанар сайн, нэн ялангуяа тогооч Байгалмаа гэдэг охин их гоё харьцаа хандлагатай сэтгэлд дулаахан санагдлаа. Тус эмнэлгийн нийт ажилтан, ажиллагсаддаа ажлын өндөр амжилт хүсье баярлалаа.
Үйлчлүүлэгч Д.Цогзолмаа /Баянхонгор /