Ж.Гончигдорж эмчийгээ ирээдүйд гавьяат эмч болно гэдэгт эргэлзэхгүй байна

Миний бие зээ хүүтэйгээ хамт 2020.01.13-23-ны хооронд эмчлүүлээд гарсан. Эмнэлгийн хамт олон маш эелдэг сайхан үйлчиллээ. Эмчлэгч эмч Ж.Гончигдорж маш сайхан эелдэг зөөлөн зантай, чадалтай эмч байна. Өдий 80 эргэм насанд олон газраар үйлчлүүлж олон эмч сувилагчтай учирч явлаа. Энэ эмнэлгийн эмч ажилчид шиг эелдэг зөөлөн, хүний төлөө ажиллаж байгаа эмч нарыг хараагүй. Та нар минь үнэхээр мундаг шүү.

Та бүхэндээ цаашдын ажил үйлсэд нь их амжилтыг хүсэн ерөөж, баярлаж талархаж байгаагаа дахин дахин илэрхийлж байна. Сайхан хоол хийж бидэнд үйлчилж байсан тогооч нартаа баярлалаа. Ж.Гончигдорж эмчдээ баярласнаа дахин илэрхийлэхийн ялдамд “Та бол ирээдүйн гавьяат эмч шүү” гэдгийг онцолж, олон хүнийг өвчнөөс нь салгаж өрх гэрүүдэд баяр баясгалан бэлэглэж яваарай гэж ерөөе.

Үйлчлүүлэгч Бат-Оргил, Лхагвасүрэн нар

2020.01.13-22-ны хооронд 9 хоног хэвтэж эмчлүүллээ. Энэ эмнэлэгт би маш хүнд байдалтай ирсэн. Зүрхний хэм алдаж, бүх үе мөч өвдөөд, астамтай амьсгалж чадахгүй, хүүхдээрээ түшүүлээд ирж байсан юм. Өөрөө явж чадахгүй, амьсгааддаг, таягтай ирсэн намайг Ж.Гончигдорж эмч маань эмчиллээ. Одоо ганцаараа маш сайн явж, таягаа хүртэл орхилоо.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчиддаа баярлалаа, эелдэг зөөлөн, шуурхай үйлчилсэн та бүхнийхээ ажил үйлсэд нь амжилт хүсэн ерөөе.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч Тайж

Би энэ эмнэлэгт үзүүлж 7 хоног хэвтэн эмчлүүллээ. Цусны бүлэгнэлт болон цагаан эсийн тоо байх хэмжээнээсээ бага, зүрх, бөөр, ходоод муу гээд маш хүнд орж ирсэн. Ядаргаа ихтэй, явахад их зовиуртай байв. Хэвтээд эмчилгээ хийлгэсний маргаашнаас л эмчилгээ маань таарч тохирч байгаа нь шууд мэдрэгдсэн. Бариа, рашаан эмчилгээ , эм тан сайхан хийгдсэн. Эмчилж байгаа эмч Ж.Гончигдоржийн хийсэн толгойн уурын шөл, бигнүүр, бумба, арвайтай бариа гээд энэ бүх эмчилгээнүүд үнэхээр сайхан. Манба Дацан Нэгдсэн эмнэлгийнхээ эелдэг зантай эмч, ажилчид та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлаж талархснаа илэрхийлье.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч Хачир

Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн бүх эмч, ажилчиддаа баярлаж талархсанаа илэрхийлье. Эмч Ж.Гончигдорждоо бүхнээс илүү баярлаж байна. Залуу хүн гэхэд эмчилгээний арга барил сайтай, эелдэг сайхан харилцаатай, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, өсөх ирээдүйтэй сайхан эмч ээ. Таньд дахин дахин баярлаж талархснаа илэрхийлье.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч Гансүрэн

Би анх Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр ирэхдээ маш их өвдөлттэй ирж байсан. Ж.Гончигдорж эмчид үзүүлж 7 хоногийн хугацаанд маш сайн эмчилгээ үйлчилгээ авч, сэтгэл санаа өөдрөг, эерэг сэтгэлтэй үлдсэндээ баяртай байна. Сайхан хоол, сайхан үйлчилгээ, орчинтой Манба Дацан эмнэлгийн хамт олондоо баярлалаа. Ж.Гончигдорж эмчдээ маш их сэтгэл гаргаж, эмчилгээгээ явуулдагт баярлаж, бахархаж, талархсан сэтгэлээ илэрхийлж байна. Та үнэхээр мундаг эмч шүү.

Хүндэтгэсэн Мөнхцэцэг

Эмнэлгийн хамт олон та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлаж талархснаа илэрхийлье. Эмч нарын ур чадвар мэдлэг сайн байгаа нь харагдаж байлаа.

Эмчлэгч эмч Ж.Гончигдорж хүнийг анхааралтай сайн сонсож чаддаг, хүнтэй сайхан харьцдаг, сайн эмчилж өгсөнд маш их баярлалаа. Хүнтэй сайхан харьцана гэдэг эрдэм юм байна. Түүнчлэн цэвэр орчныг бүрдүүлж өгсөн 4-н давхрын үйлчлэгч эгч болон гал тогооны хамт олонд их баярлалаа. Энэ их чухал байсан шүү. Та бүхэндээ Дэлхийн эмч нарын баярын өдрийн мэндийг хүргэе.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч Д.Дэлгэржаргал

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *