Мөр гаргах нь хувь хүний амьдралын хэмнэлтэй холбоотой сөрөг үр дагавруудаас урьдчилан хамгаалах тогтсон таалал юм. Тухайн жилийн суудлыг дагаж хүний амьдралд олон сөрөг үр дагаврууд гардаг. Түүнийг засч, муу шалтгаан нөхцлүүдийг арилгаж, барцад саадаа үгүйсгэж, хамгаалж, муу юманд өртөхгүй, сайн юмтай уулзаж учирч байхын ерөөл буянаа бий болгосон арга засал юм. Эрт дээр үеэс дэлхий ертөнцийн хүмүүс зурхайн ухааныг судалсаар ирсэн. Зурхайн шинжлэх ухааныг авч судлаж чадаагүй улс үндэстэн зөндөө байна. Тэд ийм зүйл хийх ухаан ч алга. Бид энэ ухааныг өвлөж авчихаад, хэрэгжүүлээд явж байсан ард түмэн өнөөдөр үүнийг үгүйсгэх хэрэггүй. Төрөхөд цаг нараа олж төрдөг. Үхэхдээ ч гэсэн цаг нараа олоод л үхдэг шүү дээ. Дүйнхэрийн үүднээс номлосон одон зурхай болон хар зурхайн ухаан нь амьдралын бүхий л явцад хамт байдаг ухаан юм. Мөр гаргах нь мухар сүсэг биш.
Хамба лам Д.Нацагдорж
ГАЛ СУУДАЛД СУУСАН эрэгтэй 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020 оны хүмүүс, эмэгтэй 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016 оны хүмүүс зүүн урагш гараад гал махбодын засал болгон, галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, гал гаргаад (шүдэнз зурж хаях зэргээр) урд зүгээс ирнэ. “Ум базар пад дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншина.
ЗАСАЛ НОМ: Ариун сан тавиулж, Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Цагаан шүхэрт, Саенинбын доо уншуулаарай.
СУУДЛЫН ЦЭЭР: Улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил.
ШОРОО СУУДАЛД СУУСАН эрэгтэй 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019 оны хүмүүс, эмэгтэй 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017 оны хүмүүс баруун зүгт гараад шороон махбодын засал болгон, шороо чулуу хөдөлгөн, агаарт цаас хийсгэн, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж баруун урдаас ирнэ. “Ум бадма дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншина.
ЗАСАЛ НОМ: Цац 1000 тавиулж, Жадомба, Сундуй, Додьгалсан, Санжодмонлам, Саенинбын доо уншуулаарай.
СУУДЛЫН ЦЭЭР: Эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт, мөнгө, зэс төмөр авахгүй. Улаан хонины мах, чоно барьсан малын мах идэхгүй. Бэлэвсэн эмгэний идээнд бүү хүр. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэх. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Цас мөс хайлах цагт сэрэмжил.
ТӨМӨР СУУДАЛД СУУСАН эрэгтэй, эмэгтэй 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018 оны хүмүүс баруун урагш гараад төмөр махбодоос үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөр хөдөлгөөд баруун зүгээс ирнэ. “Ум раднаа дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншина.
ЗАСАЛ НОМ: Усан балин, Дашзэвэг, 8 гэгээн, Гомбо, Догсүм, Дүгэр уншуулаарай.
СУУДЛЫН ЦЭЭР: Чоно, нохойд хазуулсан малын мах, ялангуяа зүүн хавирганых нь махыг идэхийг цээрлэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Хутга мэсний аюулыг анхаар. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх цагаар хянуур бай.
ОГТОРГУЙ СУУДАЛД СУУСАН эрэгтэй 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017 оны хүмүүс, эмэгтэй 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019 оны хүмүүс зүүн хойшоо гараад огторгуй махбодын засал болгон агаарт цаас хийсгэж, шороо, чулуу хөдөлгөөд, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж, баруун хойноос ирнэ. “Ум базар паг мо хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншина.
ЗАСАЛ НОМ: Арван гурван сан тавиулж, Чойжоо, Нити, Намхайнинбо, Дүншима, Банзрагч, Санжодмонлам, Алтангэрэл уншуулаарай.
СУУДЛЫН ЦЭЭР: Шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг тэвчигтүн. Зэс, төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Шинэ гэр барьж, эвдэрхий гэр сэлбэж болохгүй. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар хөл, толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөдлөх цагаар хянуур бай.
УС СУУДАЛД СУУСАН эрэгтэй 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016 оны хүмүүс, эмэгтэй 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020 оны хүмүүс зүүн зүгт гараад усан махбодоос гэмтэхгvй хэмээн сэтгэж цас, усан дээгvvр гаран хойд зүгээс ирнэ. “Ум гарма дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншина.
ЗАСАЛ НОМ: Хийморийн сан тавиулж, Лхам, Алтангэрэл, Бадамгарав, Лусын балин, Хамчуннагва, Лүмбүгарав, Шивдаг дором уншуулаарай.
СУУДЛЫН ЦЭЭР: Шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэх. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил.
УУЛ СУУДАЛД СУУСАН эрэгтэй 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015 оны хүмүүс, эмэгтэй 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013 оны хүмүүс баруун хойшоо гаран салхи шуурга, шороо чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөөд салхинд цаас хийсгэн зүүн хойноос ирнэ. “Ум будда дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншина.
ЗАСАЛ НОМ: Ариун сан тавиулж, Цагаан шүхэрт, Гомбо, Шалши, Жадомба, Савдаг, Дондол сан, Банзрагч, Саенинбындоо уншуул.
СУУДЛЫН ЦЭЭР: Ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ унд хэрэглэх, хар малгай хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хадах, газар хөлдөж цас унан хүйт хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, ус унах, яр шарх гарах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэрэмжил.
МОД СУУДАЛД СУУСАН эрэгтэй, эмэгтэй 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014 оны хүмүүс зүүн урагшаа гараад модон махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, мод хөдөлгөөд зүүн зүгээс ирнэ. “Ум базар дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншина.
ЗАСАЛ НОМ: Ариун сан, Усан сан тавиулж, Гомбо, Сундуй, Дуншиг, Цанжид, Чавдар Нолсан, Нити уншуулаарай.
СУУДЛЫН ЦЭЭР: Мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв. Илжиг, бух, ирвэс, барын арьс бүү ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр болгоомжил.
ХИЙ СУУДАЛД СУУСАН эрэгтэй 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013 оны хүмүүс, эмэгтэй 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015 оны хүмүүс урд зүгт гараад салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, шороо чулуу хөдөлгөөд зүүн урдаас ирнэ. “Ум базар пад дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншина.
ЗАСАЛ НОМ: Лхам, Жадомба, Жүгдэргарнаг, Догсум, Ширнэн, Цагаан шүхэрт, Сундуй, Намхайнинбуу уншуулаарай.
СУУДЛЫН ЦЭЭР: Шар өнгийн ад авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхгүй. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжил.
“Уламжлалт анагаах ухаан” сонин