Физикийн ухааны доктор АБАЗА ВИКТОР ПЕТРОВИЧ: Манба Дацан Нэгдсэн эмнэлгийнхэн намайг эдгэшгүй өвчнөөс салгасан

ОХУ-ын иргэн, эрдэмтэн судлаач, Физикийн ухааны доктор, Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч АБАЗА ВИКТОР ПЕТРОВИЧ:

Би 60 насандаа эдгэшгүй өвчин туссан юм. Үүнээс өмнө би цоо эрүүл /жилдээ нэг удаа л ханиад томуу тусдаг байв, эмчид үзүүлж байгаагүй, мөн эм ч хэрэглэж байгаагүй / байлаа. 2018 оны хоёрдугаар сард гэнэт 38,5 хүртэл халуурч, бие сульдан, хэвтэрт орлоо. Тав хоногийн дараа халуун буурсан ч явахад хүндрэлтэй, ялангуяа босох, шатаар өгсөж уруудахад туйлын хэцүү байв. Хөлийн булчингууд сулран, өвдөж, өвдөг болон таазны үе мөчүүдийн булчин суларсан гэдгээ мэдэрч байлаа. Би маш их ядарч, хоёр гуравхан цаг яваад л хэвтэж амрахгүй бол ядарч сульддаг байв. Өрхийн эмчдээ үзүүлэхэд “Яаж ч тусалж чадахгүй нь ээ” гэдгээ хэлээд, мэс засалч, мэдрэлийн эмгэг судлаачдад хандахыг зөвлөсөн юм. Гэсэн ч эдгээр мэргэжилтнүүд ч ямар нэг онош тогтоож чадаагүй. Энэ байдлаар хоёр сар өнгөрөхөд 8-10 кг турж, орой болохоор л 37,5 хэм хүртэл халуурч, шөнийн турш хөлөрдөг байв.

Онцгой байдлын яамны эмнэлэгт шинжилгээ өгөхөд 4-р төрлийн герпесийн вирус их байна гэж оношилж, вирусын эсрэг эмчилгээ /ацикловиром/ хийв. Эмчилгээний дараа бие дээрдэж, халуурах, хөлрөх шинж тэмдгүүд дарагдсан ч ердөө сарын дараа дахиад л эхэлсэн.

7-9 дүгээр сарын хооронд хувийн эмнэлэгт шинжилгээ хийлгэж, дархлааны шинжилгээ өгч, хавдрын маркер байгаа эсэхээ шинжлүүлсэн ч ямар ч үр дүн гараагүй. Гэхдээ цусны шинжилгээгээр үрэвслийн явц байгаа нь илэрсэн юм. Сар өнгөрөх тусам жин хаясаар л байлаа. Эмч нар намайг бактерийн эсрэг курс эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн. Энэ эмчилгээний дараа бие дээрдсэн ч мөн л сарын дараа эргээд муудав. Ингээд дархлаа судлаач, ревматологчид үзүүлж, дотор эрхтэн, тархины үзлэг шинжилгээ хийлгэсэн ч мөн л үр дүн гарсангүй.  Яаралтай тусламжийн хүрээлэнгийн ревматологч иж бүрэн шинжилгээнд орохыг зөвлөж, энэ шинжилгээ үр дүнгүй болвол өөр арга хэмжээ авна гэж байлаа. Энэ өвчний үр дагавар болох үрэвслийн явц, өвдөлтийг нестерод эсвэл гормоны төрлийн үрэвслийн эсрэг эм уулгаж эмчлэх нь гэдгийг би ойлгосон юм. Өрнийн анагаах ухааны эмч нар миний өвчний шалтгааныг олж чадаагүй.

2019 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод ирж, Монголын уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт хандав. Намайг Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн зөвлөх оточ, Хамба лам Д.Нацагдорж болон эмчлэгч эмч Ц.Амаржаргал нар хүлээн авч үзээд, миний өвчин архаг шатандаа орсон, энэ нь вирусын эсрэг болон бактерийн эсрэг эмчилгээнүүдийг өвчний үе шатанд нь тохируулж хийгээгүйгээс архагшсан байна гэдгийг хэлсэн юм. Манба Дацан Нэгдсэн эмнэлгийнхэн намайг уламжлалт анагаах ухааны эм тангаар эмчилсэн. Мөн хануур эмчилгээ хийж судасны тодорхой хэсгүүдэд төвлөрсөн хорыг гадагшлуулахаар болов.

“Аливаа өвчний шалтгаан оюун санааны түвшинд байдаг учир эмчилгээг мөргөл, залбиралтай хослуулах шаардлагатай“ гэж Хамба лам хэлж байв. Энэ цогц арга ч үр дүнгээ өгсөн юм. Эмнэлэгт хоёр долоо хоног эмчлүүлсний дараа миний бие эрс сайжирсан. Эмнэлгээс гарсаныхаа дараа гурван сарын турш тан ууснаар биеийн байдал маш сайн бол шинжилгээний хариу ч хэвийн гарсан байлаа. Түүнээс хойш дөрвөн сарын дараа дахин Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт ирж буй нь энэ юм. Энэ удаад би 9 хоног хэвтэж эмчлүүллээ. Өөрийгөө цоо эрүүл болсоноо мэдэрч байна. Эмч нар ч намайг эрүүл болсон гэж хэлсэн. Үүнийг л “Өвчнөө цэвэр яллаа” гэж хэлэх болов уу. Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмч нарын зөв оношлогоо, эмчилгээ, ойр дотны сүсэгтнүүдийн залбирлын хүчээр хүнд өвчтэй би хөл дээрээ босч, бие, оюун санаагаараа эрүүл боллоо. Эрүүл амьдрах замыг зааж өгсөн бурхандаа талархаж байна.

“Хэзээ ч эмчлэгдэхгүй гэж бодож байсан өвчнөөсөө салах арга хайн, огт мэддэггүй байсан хүмүүсийн дунд 5000 км-ийн чанадаас зорин ирэх шаардлага юу байв” гэж би бодсон. Дундад зууны үед сүм хийдийн хажууд үйл ажиллагаа явуулан, биеийн эмчилгээг сүнсийг аврах мөргөл залбиралтай хослуулж байсан Европын анагаах ухаан өнөө цагт сүнсний оршихуйн асуудлыг нэг мөр гээгдүүлж, гагцхүү биологийн машин болох биеийг л эмчлэхэд хамаг анхаарлаа төвлөрүүлсэн нь алдаа байсан гэж би боддог. Бидний физик бие бүхэл цогц биш харин өөр өөр эрхтнүүдээс бүрдэх, тодорхой үүргүүдээр хоорондоо холбогддог. Бие организм эрүүл саруул байгаа эсэхийг бие эрхтнийг харах орчин үеийн аргууд, цус, эд, ялгадас зэрэг олон зүйлийн шинжилгээгээр тогтоодог. Энэ арга мэс засалд илүүтэй үр дүнтэй ч эмчилгээний хувьд, тэр дундаа ганцхан эрхтэн өвдөөгүй тохиолдолд энэ арга тэр бүр үр дүнгээ өгдөггүй юм шиг санагддаг. Европын анагаах ухаан өвчний шалтгааныг биш харин түүний үр дагаврыг арилгадаг. Мэс засал үр дүнтэй үйлчилдэг л дээ. Чулуу авч, хавдрыг арилгадаг, харин эмчилгээний хувьд артерийн даралт бууруулж, гормоны дутагдлыг нөхөж, өвчин намдааж, үрэвслийн явцыг саармагжуулах гээд олон үр дүн гардаг ч өвчний шалтгаан нь үлдэж, бие организмд сөргөөр нөлөөлсөөр л байдаг. Өөрөөр хэлбэл, өвдсөн биеийг эрүүл болгон хувиргах, эмнэхүйн зорилго биелэхгүй байгаа юм.

50-100 жилийн өмнө эмч өвчтнийг үзээд, зовиурыг нь асуун, туршлага дээрээ үндэслэн өвчний шалтгааныг таамаглаж, таамаглалаа шалгахын тулд шинжилгээ өгүүлдэг байсан бол өнөөдөр эхлээд шинжилгээ өгүүлж, дотор эрхтнийг шинжлүүлсний дараа шинжилгээний мэдээлэл дээр үндэслэн шалтгаан нь юу байж болохыг мэдэхийг хичээдэг болсон. Сүүлийн жилүүдэд орчин үеийн тоног төхөөрөмжөөр хэмжих организмын үзүүлэлтүүдийн тоо ч өссөөр байгаа. Хавдрын маркераар биеийн аль нэг хэсэгт хортой хавдар байж болзошгүй гэдгийг илрүүлбэл сайн хэрэг, хавдрыг авах ёстой. Эсвэл цусан дахь сахарын хэмжээ их байгаа нь тогтоогдвол хоолны дэглэм барьж эсвэл инсулин хийлгэх хэрэгтэй. Гэвч өвчний шалтгааныг тогтоогоогүй гагцхүү үр дагаврыг нь л арилгаж байгаа хэрэг.

Энэ байдал социализмын үеийн хуучин онигоог санагдуулдаг: “Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Ильич Брежневийг суулгасан манай галт тэрэг коммунизмын ялалт өөд явж байна. Гэнэт галт галт тэрэг зогсов. “Цааш явах боломжгүй, зам байхгүй. Яах вэ?” гэж Брежневт илтгэв. Брежнев хариуд нь “Өөрсдийгөө зогсож байгаа гэдгийг харуулахгүйн тулд вагоны цонхны хөшгүүдийг хаагаад, харин галт тэрэг яг явж байгаа юм шиг вагонуудыг савлуулъя”.  Яг л ийм байдал европын орчин үеийн анагаах ухаанд ажиглагдаж байгаа бөгөөд эмчлэх биш харин эмчилсэн дүр эсгэж байгаа юм.

Харин Монголын уламжлалт анагаах ухааны хувьд тухайн хүний биеийг физик бие болон оюун санаа хоорондоо нягт холбоотой нэгэн цогц зүйл гэдгээр нь эмчлэх мянга мянган жилийн онол туршлагаар хүмүүсийг анагаадаг аж. Эмч оношлохын тулд мэдрэхүйн эрхтнүүдээ ашиглаж, шийдвэр гаргахдаа хувийн туршлага болон онолд бичигдсэн, үе үеийн эмч нарын туршлагад үндэслэхийн дээр өөрөө болон бусдын хамт Манла бурханы уншлага үйлддэг.  Энэ арга нь европын анагаах ухааны хүч мөхөсдсөн өвчнийг анагаахад ихээхэн үр дүнтэй байдаг. Уламжлалт анагаах ухааны гол суурь нь онолоос гадна бусдад туслах сэтгэл, бурханд итгэх итгэл юм байна.

Эцэст нь хэлэхэд, Бурхан миний төрөл төрөгсөд, ойр дотныхон, сүмийн мөргөлчдийн залбирлыг сонсоод намайг нааш нь илгээж, Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмч нар гайхамшигтай оношилгоо, эмчилгээ, оюун, сэтгэлийн залбирлаараа бие болон сэтгэлийн шархыг минь эмнэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *