Өвөрхангай аймгийн иргэн, Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч Ц.Билгээтэй ярилцлаа.
-Та ямар шалтгаанаар Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт хандсан бэ?
-Би Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт гурав дахь жилдээ хэвтэн эмчлүүлж байна. Анх харшилтай, цөс их өвддөг, нойргүйдэлтэй байсан учраас хандсан. Харшил нь юунаас шалтгаалсан ямар төрлийн харшил гэдгийг тодруулахаар арьсны төв гэх зэргээр олон эмнэлэгт үзүүлсэн ч нэмэр болоогүй. Тэгээд Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт ирж Хамба лам Д.Нацагдорж гуайд үзүүлэхэд “Ямар ч байсан 3-4 жил эмчлүүлнэ, таны харшил цөснөөс шалтгаалсан байна” гэж хэлсэн. Тэгээд би анх Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, гурав дахь жилдээ Ц.Тэмүүлэн эмчээрээ эмчлүүлж байна.
-Гурав дахь жилдээ эмчлүүлж байгаа гэлээ. Энэ хугацаанд танд ямар үр дүн гарсан бэ?
-Эмчилгээ эхлээд 6 сарын дараа харшил гарахаа больсон. Хавар болохоор, дархлаа сулрахаар тууралт гарчихаад байдаг байсан юм. Одоо зүгээр болсон. Бас олигтой унтаж амарч чаддаггүй байлаа. Эмчлүүлээд нойргүйдэл маань ч эдгэрсэн. Зүү тавиулаад, бариа хийлгээд, тангаа уугаад, эмнэлгээс гараад эмчийн хяналтанд эмчилгээгээ тууштай хийл-гээд үнэхээр сайн үр дүн үзсэн. Одоо бол би жилдээ нэг хэвтэж, тамир тэнхээгээ тэтгэх зорилготой хэвтэж байгаа.
-Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ танд ямар санагддаг вэ. Юуг онцолмоор байна?
-Бүх зүйлд нь сэтгэл ханамжтай байдаг. Гурван жил дарааллан хэвтэхэд эмчилгээ үйлчилгээний чанар муудаагүй, яг л хэвээрээ сайн байгаа нь маш их таалагддаг. Өдөрт хоёр удаа эмчилгээ хийнэ, түүний хажуугаар рашаан, шөл зэрэг сайхан эмчилгээнүүдийг хийнэ. Маш олон эмчилгээг цогцоор нь хийж чаддаг. Хануур, самнуур, шивүүр гээд ер нь бүхий л эмчилгээнүүдээ стандартын дагуу хийдэг, уламжлалтын мэргэжлийн эмч нартай. Гадуур уламжлалтын эмнэлэг маш их байна шүү дээ. Заримд нь үнэхээр итгэхэд хэцүү. Ялангуяа хануур, шивүүр гэх мэт цус гаргадаг эмчилгээнүүдийг мэргэжлийн сайн эмч нараар хийлгэхгүй бол их хор уршигтай гэдгийг уншиж байсан юм байна. Тиймээс мэргэжлийн сайн эмч нартай Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт бүрэн итгэж үйлчлүүлдэг. Энэ эмнэлгийн эмч нар бүгдээрээ Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгчид юм билээ. Оточ Манрамба Их Сургууль их сайн эмч нарыг бэлтгэж гаргадаг юм байна гэж би ойлгосон. Манай Өвөрхангайд энэ сургуулийг төгссөн гэр бүлийн хоёр эмч ажилладаг. Бүрнээ эмч гэдэг шиг санагдаж байна. Манай аймагт нэр хүндтэй, хүмүүс ч их очдог. Эм тангаа Манба Дацан эмийн үйлдвэрээс авдаг гэж ярьж байсан. Манба Дацангийн тан ч сайн л даа. Би ч одоо уламжлалт эм, танд үнэнч болоод байна. Ер нь тэгээд Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ, хоол унд гээд бүхий л зүйл нь таалагддаг учраас Өвөрхангайгаас зориод л ирдэг дээ.
-Уламжлалт анагаах ухааны онцлог, давуу талыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Уламжлалт анагаах ухаан өвчнийг сууриар нь эмчилдэг юм байна. Харшил гардаг байхад янз бүрийн тос, эм хэрэглэж үзсэн. Тэр үед өвчин намддаг ч эргээд л дархлаа сулрах үед гараад ирдэг. Ерөөсөө харшлын гол шалтгааныг эмчилж байж тэр бүрэн эдгэрнэ. Тиймээс би уламжлалт анагаах ухааныг үнэхээр сайн гэж боддог. Манба Дацанд ирээд эмчилгээ хийлгэхээр сайхан унтаад л амарч чаддаг. Ер нь уламжлалт эмчилгээ их онцлогтой санагдсан. Хүний бие махбодыг амрааж, тамир тэнхээг тэтгэдэг нь үнэхээр онцлог.
-Ярилцсанд баярлалаа.
“Уламжлалт анагаах ухаан” сонин 2019 он №03 /57/