Чойном эмчдээ баярлалаа

Сайн байна уу?

Ачлалтай, буянтай авралт хүмүүн Нацагдорж хамбын байгуулсан Манба Дацан эмнэлэгт 2 дахь удаагаа хэвтэн эмчлүүлж байна. Энд ирэхээр ая тух, амар амгалан тайтгарлыг мэдрэх шиг болдог. Энэ эмнэлгийн алтан мутарт эмч, сувилагч ажилсаг хичээнгүй үйлчлэгч, тогооч нар бүгд чин сэтгэлээсээ өвчтөндөө үйлчилж, хүний төлөө төрсөн бурханы илч нар нэг дор цугласан мэт амар амгалан халуун, дулаан мэдрэмж төрүүлж бие сэтгэлийг минь хамтад нь эмчилж байгаад талархаад барашгүй. Уламжлалт эмчилгээний шилдэг аргуудыг бурханы номын хүчтэй хавсран эмчилж байгаа нь маш их таалагддаг. Эндхийн эмч, сувилагч, үйлчлэгч, тогооч нарын харьцаа нь эелдэг энэрэнгүй харц нь шуналгүй нүгэлгүй, дөлгөөхөн даруухан аргагүй л бурханы номын хүчийг мэдэрч гэгээрч ариуссан мэт санагддаг. Би 2 дахь удаагаа Чойном эмчээрээ эмчлүүлж байна. Манай эмч Чойном миний хүүгээс 1 дүү залуу эмч гэхэд ажилдаа чадварлаг, хүний төлөө чин сэтгэлээсээ санаа тавьж заримдаа идэх хоолоо хойш тавьж өвчтөнүүдээ эмчилдэг өгөөмөр сайхан сэтгэлтэй алтан гарт бурханы илч гэмээр буянтай сайн эмч шүү. Эмч хүүгээ би мэргэжилдээ улам өсч дэвжиж, алдар цуутай гавъяат эмч болно гэдэгт эргэлзэхгүй итгэлтэй байна. Эмчилгээгээ инээмсэглэж хийдэг, Цэвэрлэгээ үйлчилгээгээ инээмсэглэж үзүүлдэг , хоолоо инээмсэглэлээр амталж аягалаж өгдөг нар ийм сайхан орчинд эрүүлжиж эдгэрэхээс өөр яах билээ. Та бүхэнд зориулж талархалын үгнүүд цөөдөж багадмаар санагдаж байна. Ая тух, амар амгалан мэдрүүлж сэтгэлийн /хүчил төрөгч/ хайрласан найрсаг буянтай хамт олонд эрүүл энх аз жаргалын дээдийг ерөөе.

Та бүхэн минь:

Өглөө бүр өдрийн сайнтай золгож

Өдөр бүр хүний сайнтай учирч

Бусдын дунд бурхан мэт хүндлэгдэж

Олны дунд од мэт гялалзаж яваарай

Хүндэтгэсэн: Эмчлүүлэгч Д.Болормаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *