Талархал

Миний нутгийн шүтээн Очирваань Бурханы орон Отгонтэнгэр их хайрханы минь ар, өврөөс олон хутагт, хувилгаад, авъяас билэгтэн, сод хүмүүс төрсний нэг нь МУ-ын хүний гавъяат эмч, Хамба лам Нацагдоржийгоо гэж бид мэднэ. Би архаг өвчний улмаас гадаад дотоодын олон эмнэлэгт үзүүлэн заримд нь хэвтэн эмчлүүлээд ч эдгэрч чадаагүй билээ. Тэгээд Хамба Нацагаадаа /манай нутгийнхан ингэж нэрлэдэг/ үзүүлж эмнэлэгт нь 10 хоног хэвтэж эмчлүүлээд бие маань нэг хөнгөрч 2 жил шаналж явсан өвчин бараг байхгүй болж сэтгэл, санаа их сайхан болоод гарлаа. Архаг, удсан өвчин учир цаашид эмчилгээ үргэлжлүүлж хийлгээд эрүүл болох нь дамжиггүй. Энэ эмнэлгийн эмч нар ялангуяа эмчлэгч эмч Б.Чойном, Ч.Ичинхорлоо, Ц.Тэмүүлэн нар мэргэжлээ үнэхээр бахархамаар сайн эзэмшсэн чадварлаг эмч нар юм. Энэ шижигнэсэн сайхан эмч нар байхад танай эмнэлэг дэлхийд гайхагдсан уламжлалтын эмнэлэг болох цаг нь болжээ.

Мөн танай эмнэлэг шиг сургалт, эм үйлдвэрлэл, засал, уншлага, дадлагын бааз, өвчнийг бүрэн цогцоор нь эмнэдэг эмнэлэг Монголд байхгүй. Жижүүр эмч нар оюутнуудаа дагуулаад өглөө оройд уншлага унших нь их сайхан байх юм.

Мөн сувилагч Алтанцэцэг болон бусад бүх, оюутан үйлчлэгч нарт баярлалаа.

405-р өрөөнд хэвтэн эмчлүүлсэн

“Нарованчин хутагт” овогтой Санжхүүгийн Бямбажамц

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *