Би Манба Дацан эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүллээ. Тус эмнэлэг нь олон улсын түвшинд хүрсэн их сайхан эмнэлэг байна. Эмнэлгийн эмч, ажилчид бүгд хийж байгаа ажилдаа сэтгэл зүрхээ зориулан ажиллаж өвчтөний төлөө гэсэн чин сэтгэлээр хандаж байсанд их өндөр сэтгэгдэлтэй баярлаж байна. Оточ Манрамба АУИС-ийн оюутнууд дадлага хийж багш нараасаа суралцаж оюутан цагаасаа ийм сайхан сургалтын бааз болон эмнэлэгтээ ажиллаж өвчтөнгүүдтэй харьцаж сурч байгаа нь их аз завшаантай хэрэг гэж бодож байна. Энд эмчлүүлж байгаа Тува өвчтөнгүүд тус эмнэлгийн талаар өндөр сэтгэгдэлтэй дараа олуулаа ирнээ гэж ярьж байна.
Миний хувьд их зовиуртай ирээд сайхан болоод гарч байгаадаа баярлаж дараа дахин ирж эмчлүүлнэ гэсэн бодолтой гарч байнаа. Ингээд Манба Дацан эмнэлгийн эмч Ичинхорлоо болон нийт ажиллагсдад баярласан сэтгэлээ дахин илэрхийлээд цаашдын ажилд нь улам их амжилт хүсье.
Ийм сайхан эмнэлэг сургуулийг барьж ард түмнийхээ эрүүл энхийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Хамба багшдаа болон захирал Одонцэцэг нартаа баярлалаа.
Танай эмнэлэг удахгүй олон улсад нэрээ дуурсган Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд сурталчилсан эмнэлэг болно гэж найдаж, ерөөж байна.
504 тоот С.Уранчимэг