Талархал

Сайн байцгаана уу? Энэ өдрийн амар амгалан айлтгаж мэндчилье. Би тус эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүллээ. Анх ирэхдээ  гар, хөлийн сарвууны яс, өвдөг, нурууны яс өвддөг мөн дотор эрхтэн бас л сайнгүй ирж байсан юм. Өмнө нь хувийн, хувьсгалын янз бүрийн эмнэлэгээр үзүүлэхэд хэдэн тариа, эм бичээд өгдөг түүнийг нь хийлгэсэн бөгөөд хэсэгтээ гайгүй юм шиг болсоноо дахиад л өвддөг байсан. Харин  Хамбатай уулзаж биеэ үзүүлсэнээс хойш амьдрах итгэл сэргэсэн мөн намайг эмчилж байсан Ичинхорлоо эмчийн өнөөдрөөр маргаашийн ирээдүйг тодорхойлж чаддаг гайхамшигтай инээмсэглэл надад их эрч хүчийг хайрласан. Бурханд дульхан итгэдэг би энд байх хугацаанд Хамба багшийн болон зөвлөх эмчийн хэлж өгсөн номнуудыг уншуулж их сайхан мөн бурханд итгэх итгэлтэй болсон. Бурханд итгэхэд өөрөөс гадна номыг минь уншиж буй лам нараас шалтгаална гэж бодогдсон. Учир нь хүнд ном уншиж байгаа лам хүн үнэн сэтгэлээсээ байх /өөр зүйлд сатаарахгүй/ нь сүсэглэж буй хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлэхээс гадна бурхандаа итгэх итгэл буй болгох юм шиг санагдлаа. Миний өвчин эдгэрэхэд 2 жил шаардлагатай гэсэн учир би энэ сайхан орчин, энэ элэгсэг зантай хамт олноор эмчлүүлэх хүсэлтэй байгаа юм. Та бүхний энэ сайхан, мундаг хүний эрүүл энхийн төлөө гэсэн ганцхан хүсэл эрмэлзэлтэй хамт олонд баярлалаа гэдэг үг арай багадах юм шиг санагдаж байна. Танай сонинг уншаад би танай баринтагны аянд оролцох хүсэлтэй байна. Та бүхэндээ ажлын өндөр амжилт, амьдралд тань энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье.

Эмчлүүлэгч: Н.Дугармаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *