СҮМ ХИЙДЭД МӨРГӨЛ ҮЙЛДЭХДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛС

Цаг цагийн хурал ном болон бусад олон учир шалтгаанаар орон хийдэд ирж мөргөл үйлдэхдээ Бурхан, ном, хуврага гурван эрдэнийн нэрийг дурдаж, өчүүхэн ч атугай нүгэл хилэнц, сэтгэлд сэвтэй зүйлийг санан гэмшиж, өршөөл эрж, үнэн сүсгээр залбиран яаралгүй мөргөх хэрэгтэй.
Олон лам дундаас өөрийн танил, эсвэл нутгийн ламдаа, хуралд Их хамба, Дэд хамба байвал тэдэнд мөргөн адис авна.
Орон хийдэд мөргөхөөр ирэхдээ өөрийн чадал чинээ, боломж бололцооны хэрээр хадаг, мөнгөн зоос, зулын тос, хүж зэргийг авч очих хэрэгтэй.
Ламд, бурханд, сүмийн үүдэнд ирж мөргөөд гарахдаа хүрд эргүүлэн их, бага сүмүүдийг нар зөв тойрон гороолж мөргөнө.
Мөргөхөөр ирэхдээ цэвэр сайхан хувцсаа өмсөн, эрихээ барин, маани мэгзэм, өөрийн мэдэх номоо уншин залбирна.
Энэ тэр хүнтэй чангаар ярьж, инээж хөхрөх, лам хүний урдуур гарах, хараал тавих, хэрүүл хийх, архи уух, тамхи татах, залуу эхнэр хүн лам хүнтэй ярьж инээж хөхрөх зэргийг цээрлэх учиртай.

Эрдэнэ мэргэн бандид Сандэлэгийн лүндэнгээс…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *