МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ГОЛ САХИУС ШАНЛОН, ДАМЖАН САХИУСЫН ТУХАЙ

Өвчин зовлонд нэрвэгдсэн хэнийг ч болов өвчин зовлонгоос нь гэтэлгэх, эмчийн ажил үйлс, анагаах ухааны хөгжил үйлсийг ялгавартайгаар харж хамгаалж, тэтгэхээр бурханаас зарлиг авч, тангараг тавьсан чойжин сахиус нь Ноджин чэнбо дорж дүд дүл /Шанлон/, шашны их сахиус Дамжан дорж лэгва тэргүүтэн юм.
Энэхүү хоёр сахиус нь ертөнцөд оршиж байдаг учир даатгал, айлтгалыг тэр даруйд болгоож, өдөр гурав, шөнө гурван удаа эргэж, дэргэдээс хагацахгүй харж хамгаалдаг байна. Эд агуурс хэмжээлшгүйг хайрлаж, өвчин, ад хулгай, дайсан тэргүүтэн хийгээд гадна дотны барцад саадыг амирлуулна. Нас буян, эд өглөг, хотол чуулган анагаах ухааны үйлсийг дэлгэрүүлэн зохионо хэмээдэг.
Буян үйлдэж, дээдийн номыг бүтээж, анагаах ухаанд бие сэтгэлээ зориулж буй хэнийг ч болов сахин хамгаалж, барцад саадыг арилган үйлдэж, санасан бодсон хэрэг зорилгыг нь бүтээдэг аж. Анагаах ухааны онол, шүнг арван тавны сар адил дэлгэрүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *