Хэт авиан оношилгоо хийлгэхэд дараах бэлтгэлийг хангасан байх хэрэгтэй.
Хэвлийн хөндийн дотор эрхтэн шинжлүүлэхэд:
-Өлөх байх, ялангуяа цөс харуулахад урьд өдрийн оройн 21 цагаас хойш өөх тостой хоол идэхгүй байх
-Хий их үүсгэдэг жимс, хийжүүлсэн ундаа хэрэглэхгүй байх
-Их хэмжээний ус уухгүй байх
-Шинжилгээнд орохын өмнө рентген зураг авахуулах, харуулах, ходоод дурандуулаагүй байх хэрэгтэй.
Давсаг, түрүү булчирхай, эмэгтэйчүүд, жирэмсэн, Ялангуяа бага сартай жирэмсэний Үед шинжлүүлэхэд:
-Давсаг дүүрэн шээстэй байх
-Үтрээгээр шинжлүүлэх үед давсаг хоосон, шээсгүй байх
Бамбай булчирхай, хөх шинжлүүлэхэд:
-Хүзүүний зүүлт, хөхний даруулгагүй байх шаардлагатай.