Ж.Хэрлэнчимэг: Манба Дацан эмнэлэгт эмчлүүлсэнээс хойш даралтны эм уухаа больсон

Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч БЗД-ийн иргэн Ж.Хэрлэнчимэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед хүмүүс уламжлалт анагаах ухааны давуу тал, онцлогийг ойлгож, уламжлалтаар их эмчлүүлэх болсон. Таны хувьд уламжлалтын эмнэлгүүд дундаас Манба Дацан эмнэлгийг яагаад сонгох болов?
-Би маш их судалгаа хийсний үндсэн дээр Манба Дацан эмнэлгийг сонгож үйлчлүүлж байна. Учир нь би олон эмнэлгээр яваад оношоо тогтоолгож чадаагүй хүн л дээ. Сүүлийн тав, зургаан жил зүрх өвдөж, зүрхний пульс буулгадаг эм байнга ууж байна. Зүрхний пульс дээд тал нь 110, эм уугаад буулгалаа гэхэд 80-тай л байдаг. Зүрхний пульс буулаа, маргааш нь хэм алдагддаг. Даралтны эм, бамбайн ханд, долоогоны ханд, ношьпа, валидол зэрэг эмнүүдийг байнга ууна. Би сайн гэсэн эмнэлэгт үзүүлж, өндөр чадалтай аппарат тоног төхөөрөмж дээр шинжилгээ өгсөн ч намайг эрүүл гэдэг. Зургаан сар тутам зүрхний эход үзүүлдэг ч зүгээр л гэдэг. Олимпийн хороон дээр байрладаг 24 цаг биедээ зүүдэг аппаратаар оношлуулахад ч эрүүл, бүх юм хэвийн гэж гарсан. Тэгсэн мөртлөө миний бие өвдөөд, уначих гээд байсан. Нүд эрээлжилдэг, толгой эргэдэг, дотор муухай оргидог. Бие маань хэвийн биш, байнга л зовиуртай байхад эрүүл гэж хэлдэг эмнэлгүүдэд үзүүлж, өчнөөн мөнгө зарсан. Тиймээс Манба Дацан эмнэлгийг сайн гэж сонсоод, судлаж байгаад ирж үзүүлсэн.
-Манба Дацан эмнэлэгт үзүүлэхэд ямар онош тавьсан бэ?
-Анх амбулаторийн эмч судас барьж үзчихээд таны зүрх чинь өвддөг, бөөр үрэвсэлтэй, ходоодоо анхаарах хэрэгтэй, голын хий, зүрхний хийтэй байна гэж оношлоход нь үнэхээр их гайхсан. Намайг эмнэлгүүд эрүүл гээд хуурч, би олон жил эмээр өөрийгөө аргалж явсан байна. Манба Дацанд хэвтэж эмчлүүлээд маргаашнаас нь толгой эргээд гуйваад байсан нь зүгээр болсон. Даралтны эм, толгойны өвчин намдаах эмнүүдээ уухаа болилоо. Эмчилгээний үр дүн шууд л мэдэгдсэн. Хамгийн гол нь би маш сайн оношлуулж авсандаа баяртай байгаа. Өмнө нь өчнөөн эмнэлэг, төрөл бүрийн оношилгооны аппаратаар оношлуулаад мөнгө төгрөгөө дэмий үрж явсандаа харамссан. Одоо би хэвтсэнээсээ хойш үргэлжлүүлээд тан авч уугаад тууштай эмчлүүлж байгаа.
-Уламжлалт эмчилгээ танд ямар санагдав?
-Урьд нь үзэж харж байгаагүй үнэхээр гайхалтай эмчилгээнүүд байдаг юм байна. Уламжлалт эмчилгээний гайхалтай чанарыг мэдэрлээ. Олон жил даралтны эм, зүрхний эм ууж байсан хүн Манба Дацан эмнэлэгт эмчлүүлээд эдгээр эмнүүдийг уухаа болилоо. Эмчилгээ эхлээд гурав дахь хоногоос өөрийгөө харсан чинь турчихсан байсан. Тэгээд гайхаад эмчээсээ асуусан чинь “Та дотор, гадна хавантай байсан, эмчилгээ хийгээд хаван чинь буурсан” гэж хэлсэн. Манай монгол хүүхнүүд турах гээд л шууд фитнес, иогт яваад байдаг. Ер нь таргалаад байгаа бүсгүйчүүд хаван байж магадгүй гээд үзүүлж байх хэрэгтэй юм байна. Миний хаван бууснаас хойш амьсгаадахаа больсон. Арав хоног хэвтэж эмчлүүлсэний дараа толгой эргэхээ болилоо, нүд бүрэлзээд, хараа муудаад байсан нь зүгээр боллоо. Ер нь айдас хүйдэстэй, мөнхийн толгой эргээстэй байсан, одоо илт мэдэгдэхүйц үр дүн гарсан. Удаан хугацаанд эмчлэлгүй явсан юм чинь мэдээж өргөс авсан юм шиг хурдан эдгэнэ гэж байхгүй. Хэвтсэнээс хойш зүрхний пульс ямар ч эм уухгүйгээр 63-68-ийн хооронд байдаг болсон. Үнэхээр гайхалтай. Би бүр энэ эмнэлгийг бишрээд, Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлээд, ийм сайхан эмнэлэг удирдаад явж байгаа Д.Нацагдорж эмчийг шүтээд л явж байна. Эмчлэгч эмч Г.Одгэрэл эмч маань ч мундаг эмч. Манба Дацан эмнэлэг нь хажуудаа хийдтэй, эмийн үйлдвэртэй, сургуультай. Оточ Манрамба Их Сургуульдаа уламжлалтын мундаг эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэдэг юм билээ. Оточ Манрамба Их Сургуулийн оюутнууд дадлага хийж байгааг нь харахад бас л чадвартай санагдсан.
-Та зүрхний өвчнөө оношлуулж чадалгүй, олон жил өөрийгөө эмээр аргалж явлаа гэсэн шүү дээ. Магадгүй таньтай адилхан хүмүүс багагүй байгаа байх. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?
-Би европ анагаахын эмч нарыг муулж байгаа юм бишээ, үнэхээр чадварлаг сайн эмч нар олон байгаа байх. Гол нь энэ уламжлалт анагаах ухааны хийн өвчнийг Европын эмнэлгүүд оношилж чадахгүй юм байна гэдгийг Манба Дацан эмнэлэгт эмчлүүлээд ойлгосон. Эмчлэгч эмч маань намайг зүрхний хий, голын хий ихтэй гэж оношилсон. Судас барьж үзээд л бүхий л өвчин зовиурыг хэлээд өгнө гэдэг гайхалтай. Энэ бол маш гайхамшигтай чадвар байна. Би зургаан жилийн өмнө Манба Дацан эмнэлэгт үзүүлээд эмч-лүүлсэн бол ингэж тартагтаа тулталаа явахгүй байх байсан. Ерөөсөө энэ хий хуй гэдэг юмыг хамгийн түрүүнд засах хэрэгтэй юм байна. Социолизмаар хүмүүжсэн хүмүүс би шашингүй гээд уламжлалт анагаах ухааныг шашинтай холбоод ирж үзүүлдэггүй юм байна лээ. Гэтэл уламжлалт анагаах ухааны эмчилгээ үнэхээр мундаг байна шүү дээ. Өө би сайхан эмчлүүлчихлээ гэж бодоод орхих биш бусад хүмүүсийг ч гэсэн эмчлүүлээсэй гэж бодож байна.
-Уламжлалт анагаах ухааны талаар та нэлээд сайн ойлголттой болжээ?
-Жаахан залуу байсан бол энэ анагаах ухаанд суралцмаар л байна. /Инээв/ Гэхдээ би уламжлалт анагаах ухааны талаар илүү ихийг мэдэхийг хүсч байгаа. Монголчууд тэр чигтээ эмийн ургамал дунд амьдардаг хүмүүс. Гэхдээ тэр уламжлалт эмийнхээ онцлог, давуу талыг мэдэхгүй хүн олон байна. Уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж байгаа хүмүүс ч нэмэгдэж байна. Би байнга даралтны эм уусан нь миний ходоодонд муугаар нөлөөлсөн. Гэтэл уламжлалт эмэнд ийм муу нөлөө байхгүй. Харин ч давхар дархлаа тэтгэх, бусад эрхтэндээ давхар сайнаар нөлөөлдөг юм билээ. Мэдээж эмчийн заавраар шаардлагатай тунгаар нь уух ёстой. Уламжлалт анагаах ухааны талаар мэдлэгтэй байх хэрэгтэй юм байна лээ.

-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *