“Арав гаран жил онош нь тодроогүй зүрхний өвчнийг Манба Дацан эмнэлгийнхэн оношилж, эмчилсэн”

Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч, БГД-ийн иргэн Д.Чимгээтэй ярилцлаа.

-Манба Дацан эмнэлэгт анх удаа эмчлүүлж байна уу?
-Би Манба Дацан эмнэлэгт анх удаа ирж эмчлүүлж байна. Танил маань Манба Дацан эмнэлэгт үзүүлэхийг зөвлөснөөр Зөвлөх эмч, Хамба лам Д.Нацагдорж гуайд үзүүлж, арав гаран жил оношлогдоггүй байсан өвчнөө оношлуулж, эмчлүүллээ. Арав гаран жил зүрх өвдсөн ч Европ анагаахын эмнэлгүүд зүрхний өвчин гэж оношилдоггүй байсан. Хамгийн сайн гэсэн зүрхний эмч, эмнэлэгт очиж үзүүлдэг ч таны зүрх эрүүл байна гэдэг бол зарим нь бага зэргийн хэм алдагдал байгаа ч таны насанд энэ зэргийн өөрчлөлт байх гэж хэлдэг. Хамгийн сайн өнгөт эход үзүүлэхэд ч миний зүрхийг хэвийн гэж үзсэн. Гэтэл зүрхээр хатгуулж, дэлсэж, дээшээ юм тулж ирээд, уйлмаар санагдаад, цээжээр өвдөж яах аргагүй зовиур илэрнэ. Энэ зовиураа эмч нарт хэлэхээр зүрхний өвчний шинж тэмдэг мөн байна гэдэг ч үзсэн хойноо таны зүрх эрүүл байна аа л гэдэг. Сүүлдээ намайг хүмүүс баашилж байна гэх болсон. Хамба лам Д.Нацагдорж гуай миний судсыг чагнаж үзээд зүрхний хий гэж оношлон, яалт ч үгүй зүрх чинь өвдөөд олон жил болсон байна гэж хэлсэн. Одоо Манба Дацан эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд бие хөнгөрч сайхан болж байна.
-Европ анагаахын эмнэлгүүд яагаад оношилж чадахгүй байсан юм бол, энэ талаар танд юу гэж хэлсэн бэ?
-Европ анагаахын оношлоогүй маш олон өвчнийг уламжлалт анагаах ухааны Манба Дацан эмнэлэгт оно-шилж, эмчилсэн тухай надад энэ эмнэлгийг санал болгосон танил маань хэлж байсан. Үнэхээр Манба Дацан эмнэлгийн эмч нар оношлогддоггүй өвчнийг ч оношилж, эмчлэх чадвартай гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Оно-шийг нь тодруулж чадахгүй явсаар бүр хүндэрсэн байдалд орсон байсан шүү дээ. Уламжлалт анагаах ухаан л энэ хийн өвчнүүдийг оношилж, эмчилдэг юм байна. Судас оношилгоо нь ямар ч өндөр хүчин чадалтай багаж, тоног төхөөрөмжтэй харьцуулашгүй нарийн оношилдог гайхамшигтай оношилгооны арга байна. Манба Дацан эмнэлгийн эмч нар энэ оношилгооны аргыг маш сайн эзэмшиж, хүний бүхий л өвчин зовиурыг нарийн оношлон, эмчилж байгаа нь гайхалтай.
-Эмнэлэгт ирэх үед таны биеийн байдал ямар байсан бэ. Эмчилгээний үр дүн яаж гарав?
-Манба Дацан эмнэлэгт ирэхээс өмнө багалзуур шахаж байгаа юм шиг нүд харанхуйлаад уначих гээд байсан. Ар нуруунаас хүйт даагаад, сэрүү татна. Нуруу их өвддөг байсан. Хужиртад очоод шавар эмчилгээ хийгээд өвчнийг нь дараад яваад байсан чинь бөөр өвдөөд бас хүндэрсэн байсан. Одоо эмчилгээ хийлгээд маш сайхан болж байна. Арван жилийн турш байнга зовиуртай байна гэдэг чинь үнэхээр хэцүү шүү дээ. Гэтэл эмнэлэгт хэвтээд 10 хоногт л бие хөнгөрч сайхан болж байна. Хамба лам Д.Нацагдорж гуай намайг 6 сарын дараа ямар ч өвдөх өвчингүй, эрүүл сайхан болно гэж хэлсэн. Мэдээж арав гаран жилийн турш өвдсөн энэ урхаг өвчнийг бүрэн эмчлэхэд хугацаа шаардагдана. Тиймээс би Манба Дацан эмнэлгийнхээ эмч нарын зааврын дагуу тууштай эмчлүүлж эдгэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа.
-Уламжлалт анагаах ухааны онцлог, давуу талыг та юу гэж харсан бэ?
-Европ анагаахын эмнэлгүүд хүчтэй эм тариа хэрэглээд наана илэрч байгаа зовиурыг нь дараад явуулчихдаг. Харин уламжлалт анагаах ухаан өвчнийг бүр үндэс сууриар нь эмчилж, өвчлүүлээд байгаа шалтгааныг нь олж оношилж, эмчилдэг учраас эмчилгээний үр дүн үнэхээр сайн байна. Энэ бол уламжлалт анагаах ухааны маш том давуу тал. Мэдээж өвчнийг үндэс сууриар нь эмчилж байгаа учраас хугацаа шаардана. Үүнийг хүмүүс ойлгож, тууштай эмчлүүлэх хэрэгтэй. Тэгвэл ямар ч оношлогдохгүй байгаа өвчнийг уламжлалт анагаах ухаан оношилж, эмчилж чадна гэдгийг би ойлгосон. Хүмүүст хандаж хэлэхэд, уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлээрэй. Хүний биед хор нөлөөгүй, байгалийн гаралтай эм хэрэглэж, уламжлалтын олон төрлийн сайхан эмчилгээ хийж, илааршуулж байгаа Манба Дацан эмнэлэгт хандаарай. Онош нь тодроогүй хүмүүс Манба Дацан эмнэлэгт хандаарай гэж хэлмээр байна. Энэ дашрамд, надад сайхан сэтгэлээр үйлчилсэн Манба Дацан эмнэлгийн хамт олондоо баярлалаа. Хамба лам Д.Нацагдорж, эмчлэгч эмч Ц.Амаржаргал болон бусад эмч, сувилагч, тогооч, нийт эмнэлгийн ажилчиддаа маш их талархаж байна. Манба Дацан эмнэлгийн эмч нар үнэхээр мундаг. Эмч нар ч гэлтгүй энд дадлага хийж байгаа Оточ Манрамба Их Сургуулийн оюутнууд хүртэл маш мундаг чадвартай, хүнд сэтгэлээсээ хандаж ажилладаг. Манба Дацан эмнэлэг нь хажуудаа сургуультай, тэндээ уламжлалтын маш сайн эмч, мэргэжилтнүүдийг бэлдэж байгаа юм байна гэдгийг мэдлээ. Та бүхэндээ маш их баярлалаа.

-Ярилцсанд баярлаа. Танд эрүүл энхийг хүсье.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №05 (47)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *