Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч, Төв аймгийн Жаргалант сумын иргэн Б.Оюунтай ярилцлаа.
-Та Манба Дацан эмнэлэгт ямар шалтгаанаар хандав?
-Би Төв аймгийн Жаргалант суманд амьдардаг хүн л дээ. Амаржаад сар ч болоогүй байхдаа Улаанбаатар хот орох ажил гараад явахдаа гам алдсан бололтой, дээрээс нь хэт ядаргаанд орсон учраас савны хий хөөрсөн. Сэтгэл санаа хямарч, тогтворгүй болж, янз янзын юм бодогдоод, сэтгэлзүйд өөрчлөлт орж эхэлсэн. Хаана үзүүлэхээ мэдэхгүй сандарч тэвдэж явсаар бүх шатны эмнэлэгт үзүүлсэн ч нэмэр болоогүй, сүүлдээ Шар хадны эмнэлэгт хэвтсэн. Бид савны хий хөөрөх гэж ярьдаг мөртлөө ямар шинж тэмдэг илэрдэг, яах ёстойгоо мэддэггүй юм билээ. Улаанбаатарт амьдардаг нагац эгч маань Манба Дацан эмнэлэгт үзүүлэхийг зөвлөснөөр Манба Дацан эмнэлгийн захирал, Хамба лам Д.Нацагдорж гуайд үзүүлж, тан уугаад илааршлаа.
-Анх ямар байдалтай байсан бэ. Шар хадны эмнэлэгт /СЭМҮТ/ хэвтээд сайжирсан уу?
-Сэтгэлзүйд өөрчлөлд орж, янз янзын юм яриад дэмийрээд эхлэхээр нь Шар хадны сэтгэцийн эмнэлэгт хэвтэхээс аргагүй болсон. Тэнд тайвшруулах эм тариа хэрэглээд гайгүй болсон ч сэтгэл санаа тогтворгүй, янз бүрийн юм бодогдоод байдаг нь зүгээр болоогүй ээ. Намайг Шар хадны эмнэлэгт хэвтэж байхад төрөөд удаагүй байсан нэг бүсгүй бас ирсэн. Тэр бүсгүй бид хоёр яг ижилхэн шинж тэмдэгтэй байсан. Ингээд бодоход төрсөний дараа гам алдаж, савны хий хөөрсөнөөс шалтгаалж хичнээн эмэгтэй Шар хадны эмнэлэгт очиж байгаа бол гэж бодогдсон. Гэтэл уламжлалтаар зохих эмчилгээг нь хийгээд ингээд сайхан эмчилчихдэг л юм байна шүү дээ. Үүнийг мэдэлгүй олон хүнийг галзуу болгочихож байгаа юм биш биз гэж их санаа зовсон.
-Танд төрөхөөс өмнө янз бүрийн жирэмсэний хүндрэл байсан уу. Европ анагаах ухааны эмнэлгүүдэд яагаад эмчилж чадахгүй байна вэ?
-Төрөхөөс өмнө ямар нэгэн зовиур байгаагүй. Би таван удаа төрсөн хүн. Төрөхөөс өөрөөр эмнэлэгт хэвтэж үзээгүй. Энэ удаад гам алдсанаас л боллоо. Дээр үеэс манай монголчууд савны хий хөөрөхөөс сэргийлж гам барьдаг байсан шүү дээ. Гэтэл одоо төрсөн эмэгтэйчүүд санаатай, санаандгүй байдлаар гам алдаж, маш их өвчтэй болж байна. Төрсөний дараа сэтгэл санаа тогтворгүй болох, уйлмаар санагдах, зүрх дэлсэж байвал заавал хийг оношилж мэддэг эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүд маань үүнийг төрөхийн дараах хямрал гээд тоохгүй яваад байдаг нь эцэстээ хүнд байдалд оруулах вий. Европ анагаах ухаанд хий гэсэн ойлголт байхгүй учраас хичнээн сайн эмнэлэг, эмч, багаж тоног төхөөрөмж байгаад оношилж чадахгүй юм байна. Төрсөний дараа, өвдөж эхэлсэн даруйдаа эход үзүүлэхэд ихэс, шавхарга энэ тэр үлдсэн юм байхгүй гэж хэлсэн. Шар хадны эмнэлэгт ч гэсэн түр хугацаанд л тайвшруулж байснаас биш өвчний уг шалтгааныг эмчилж чадаагүй.
-Манба Дацан эмнэлэгт ямар эмчилгээ хийлгэсэн бэ?
-Хамба лам Д.Нацагдорж гуайд үзүүлээд дөрвөн төрлийн тан авч уусан. Бас засал ном хийлгэ гэж хэлснийх нь дагуу Манба Дацан хийдэд ном уншуулсан. Тан ууж эхлээд л сэтгэл санаа тогтворжиж, сайхан болсон. Энэ хийн өвчнийг уламжлалт анагаах ухаан л оношилж, эмчилж чадна гэдгийг маш сайн ойлголоо. Шар хадны эмнэлэгт 14 хоног хэвтэж, эм тариа хэрэглээд гарахад уурлаж бухимдаад байсан нь намжсан ч сэтгэл санаа тогтворжихгүй, элдэв бодол бодогдсон нь хэвээр байсан. Ямар азаар Манба Дацан эмнэлэгт ирэв ээ гэж би баярладаг. Нагац эгчдээ маш их баярлалаа. Мөн намайг эмчилсэн Хамба лам Д.Нацагдорж, Манба Дацан эмнэлгийн эмч, ажилчид, Манба Дацан хийдийн лам хуврагууддаа баярлалаа. Над шиг яахаа мэдэхгүй яваа хүмүүс байвал Манба Дацан эмнэлэгт хандаарай гэж хэлмээр байна. Сэтгэл хөөрөл дээд цэгтээ хүрч, янз бүрийн зан ааш гаргаж, амархан гомддог, уйлдаг болчихдог. Элдэв янзын бодол бодогдоно, эцэстээ дэмийрээд эхэлдэг. Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай уламжлалтын эмнэлэгт хандаарай.
-Уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээ танд ямар санагдав?
-Уламжлалт анагаах ухаан өвчнийг уг үндэс сууриар нь эмчилдэгийг маш сайн мэдэж авлаа. Тан хүний биеийг тайвшруулж, сэтгэл санааг хүртэл төвшитгөдөг. Хамгийн гол нь оношлогдохгүй байгаа олон өвчнийг уламжлалт анагаах ухаанд оношилж, эмчилж байгаа нь гайхалтай. Би Манба Дацан эмнэлэгт ирээгүй бол тэр чигтээ галзуу хүн болох байсан байх. Тиймээс хүмүүс минь эртхэн ирж үзүүлээрэй. Юун түрүүнд уламжлалт эмнэлэгт хандаарай. Ер нь бид өвдсөн хойноо яахаа мэдэхгүй сандарч тэвдэж явсанаас урьдчилан сэргийлж сайн үзүүлж, эмчлүүлэх хэрэгтэй юм байна. Төрсөний дараа эмэгтэйчүүдийн бие, сэтгэлд их өөрчлөлт ордог. Тиймээс төрсөнийхөө дараа заавал үзүүлж, эмчилгээ хийлгэж, биеийнхээ хий хуйг тэгшитгэж байх хэрэгтэй юм байна. Уламжлалт анагаах ухаанд хий, шар, бадган гэх ойлголт байдаг, тэдгээр нь хүний биед тэнцвэртэй оршиж байж эрүүл байдаг гэсэн. Үүний тэнцвэрт байдлыг хангахын тулд ямар хоол унд идэж, хэрхэн өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг уламжлалт анагаах ухаанд маш сайн заасан байдаг гэдгийг ойлголоо. Тиймээс би уламжлалт анагаах ухааны талаар илүү их мэдэхийг хүсч байгаа.
-Баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.