Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлгийн эмч нар болон Оточ Манрамба Их Сургуулийн эрдэмтэн багш нар хамтран “Могой яр өвчний оношилгоо болон ялган оношилгоо, эмчилгээний аргууд, эмчилгээний үр дүн” сэдвийн хүрээнд асуудал дэвшүүлэн, онол, практикийн хэлэлцүүлэг хийлээ. Могой яр өвчин нь өвдөлт зовиур ихтэй, хүндрэх, ужгирч архагших эрсдэлтэй өвчин юм.
Манба Дацан эмнэлэг нь олон жилийн турш энэхүү өвчнөөр өвдөж шаналсан олон хүмүүсийг эмчлэн эдгээсэн бөгөөд энэхүү туршлага дээрээ үндэслэн уг хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.